Монголын говьд хятадууд эзэн суухыг хүсч байна.

Тэгэхээс өөр арагүй байдал Налайхад харагддаг. Хятадуудын хөрөнгө оруулалт орж ирлээ гээд тэнд ажилгүйдэл буураагүй. Харин ч янхандалт, архидалт, мөрийтэй тоглоом, хар тамхины наймаа гээд сөрөг үзэгдэл газар авсан. Бас хятадууд хөрөнгө оруулалтаа дагуулаад ажиллах хүчээ оруулаад ирдэг. Хятадуудын энэ бүх далд бодлогыг манай төр засгийн цагаан захтанууд огт ойлгохгүй, ойлгосон ч ямар ч арга хэмжээ авахгүй байна. Тэдний олон сая төгрөгийн хөрөнгө оруулалтын тоо, жагсаасан нууц төлөвлөгөөг хятадуудын бодлого хэрэгжиж тэд хэзээ нэгэн цагт эзэн суугаад авдаг. Энэ нь нөгөө хятад ухаан нь юмсанж. Үүний тод жишээ бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын нүдэн дээр хятадуудын туршилтын туулай болж байгаа Налайх юм. Гэтэл сүүлийн үед гар бариад бугуй барина гэгчээр Налайхыг чамласан хятадууд Монголын говьд эзэн суухыг хүсч байна. Монголын говийн өмнөд бүсэд хөрш Хятадад гурван жил экспортлох хэмжээний буюу зургаан тэрбум тн нүүрсний нөөц байгаа гэнэ. Хятадын нүүрс олборлодог хамгийн том компани Монголд ашигт малтмал олборлох, боловсруулахаар хэлэлцэж байгаа юм байх. Яах аргагүй хужаа ухаан мөн байгаа биз. Хятадууд Монголчууд манайхныг дангаараа эзэмших гэвэл зөвшөөрөхгүй байж мэднэ гэж тооцоолохдоо болгаруудаар зуучлуулж байгаа юмсанж. Хятадууд ийм өнгөлөн далдлалт хийж байгаад монголын баялгийг гурван жил ухах лиценз авчихвал гурван зуун мянган хужаа залууг Өмнийн цэнхэр говийн ганц айлуудаар тарааж хүсэлээ гүйцээнэ. Түүнийг дагаад хятадын балгас говийг бүрхэж монголчуудад зориулсан хятад соёл түгэн дэлгэрч гурван жилийн лиценз нь гучин жилийн зөвшөөрөл нь 300 жил монголын говийг эзэгнэх дархан эрх болно. Гурван зууны дараа Хятадын засгийн газар Бид он удаан жил амьдарсан нутгаа авна. Энэ говь чинь Хятадынх шүү дээ гээд дэлхийд зарлаж цэргүүдээрээ хамгаалуулна. Хятадуудад улс төрийн ийм баялаг туршлага байгааг өнөөдөр бид Гонконг, Тайванаас харж суугаа ш дээ. Бодит байдал ийм байхад манайхан хэрхэн хандаж байгааг сонирхоё. Олборлогч компаниуд засмал болон төмөр зам тавих цахилгаан станц, авто машины сэлбэгийн үйлдвэрүүд баривал татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж Монголын үйлдвэр худалдааны сайд ноён С. Батболд мэдэгдэж байна. Оюу толгой-н зэсийн баяжмалын үйлдвэрийг эрчим хүчээр хангахын тулд цахилгаан станц барих бөгөөд Таван толгой-н нүүрсний 60 хувийг энд ашиглаж, үлдэх 40 хувийг хятадуудад худалдана гэж Өмнөговийн нүүрсний нөөцийг эзэмших эрхтэй Монголын компаний захирал Ц.Тогоо гэгч тунхаглаж байна. Эрхэм дээдсүүдийн үг яриа хятадуудын загатсан газар нь маажих шиг болоо биз. Хамгийн гол нь эрхэм сайд, захирлууд тавь, зуун жилийн дараах говийн амьдралаа төсөөлөн харж, монголын ирээдүйн үр садын аюулгүй байдлыг тооцоо болов уу. Өглөгч баян эх орныхоо өмнөд хормой их говийнхоо ашигт малтмалын нөөцийг өөрийн толгой мэдрэлтэй байгаа дээрээ үрэн таран хийлгүй улсын төсөвт жаахан мөнгө тусгахыг бодмоор юм. Олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх өмнөд говийн эрдэсийн асуудал Монгол улсын эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд илэрхий хамрагдах бодлогын асуудал гэж молхи бичээч би ойлгож байна. 2003 оны намар монголын хэдэн сэтгүүлч, урлаг соёлынхон Өмнөговь аймгийн хил залгаа өвөрмонголын өөртөө засах орны хоёр хошуугаар явж билээ. Тэндхийн аймгийн коммунист намын хорооны дарга бидэнд ярилцлага өгөхдөө дээрх асуудлыг хөндөж Монголын тал бидний саналыг авахгүй бол эдийн засгаар нөлөөлнө гэх ухааны юм ярьж байж билээ. Тэгэхээр манай говь руу хөрөнгө хаях асуудал Хятадын төр засгийн удирдлагуудын бүр дээрээсээ дороо хүртэл толгойн өвчин болж байгаа нь ойлгомжтой байгаа юм. Харин монголчууд тэр хэргийн алсын бодлогыг бодолцох л хэрэгтэй болох нь ээ.
/2005.03.2, Ноцтой мэдээ /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button