Сүрт жагсаал хийнэ

Мөн намынхаа бүтэц, зохион байгуулалтад бас бус засвар хийснээ өчигдөр МН-Мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үсэр тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд дуулгав. Элдэв жагсаал цуглаан моодноос гарчихаад байхад МУНН-ынхан сүрт жагсаал хийх гээд байгаа шалтгааныг тэрбээр, зөвшилцлийг хуйвалдаан болгосон учраас УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах ёстой юм гэж тайлбарлав. Ерөнхийлөгчөө мөрдөн мөшгисөн Засгийн газрын үйл ажиллагааг ч төрт ёсонд байж боломгүй, зөвхөн Монголд л байдаг эрээ цээргүй явдал болсон гэж МУНН-ын генсек үзэж байгаа аж. Эднийх өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар мэн мэдэгдэл гаргажээ. Сүүлийн үед төрийн бие даасан институцуудын хооронд үл ойлголцол бий болж, бие биеийнхээ хуулиар олгогдсон бүрэн эрхийг үл ойшоож, төр өөрөө хуулиа үл тоомсорлож байгаа нь Монголын төр хямралд орсныг илтгэж буй тод жишээ гэж манай нам үзэж байна гээд, шаардлагыг эс биелүүлбэл УИХ-ыг тарааж, Засгийн гарыг огцруулахын төлөө тэмцэх болно гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байв.
Сүүлийн үед улс төрийн хүрээний хамгийн жинтэй сенсаац болоод буй Монголын ардчилсан хөгжлийн намын талаар ч Б.Батболд өөрийн гэсэн мэдээлэлтэй байгаа гэнэ. Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар ямар ч байсан шинэ нам байгуулж ажиллах анхны хэлэлцээрийг хийсэн тухай мэдээлэл бидэнд бий гээд Улс төрийн намын хуулийг үүнд л зориулж гаргасан гэж МУНН-ын удирдлага нотолж байна.

Э.ТӨР
(өнөөдөр 2005-03-03 051)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button