Цаа устаж, цаатан мөхөх үү

Цаа бугынхаа өвс тэжээлийг даган жилд 6-20 гаруй удаа буурь сэлгэн нүүдэллэнэ. Тэдний ахуй амьдралыг цаа бугагүйгээр төсөөлөхийн аргагүй. Тайгад хүн амьдарч байгаагийн гол утга учир нь цаа буга. Эрт үеэс гаршуулан тэжээж, ашиг шимийг нь хүртэн амьдарсаар ирсэн, шулуухан хэлбэл цаандаа хөтлөгдөж, цаандаа ууссан хүмүүс бол тэд.

Цаа буга цагаан хөвд, голын өвсийг, цасан дороос ухаж иддэг бөгөөд цас ихтэй байх тусам гүйдэл нь багасч, тарга хүчээ сайн авдаг байна. 1970-аад оны үед Тувагаас хоёр ч удаа 70 гаруй цаа авчирч, цус сэлбэлт хийснээр хамгийн олон буюу 3000 орчим толгойд хүрч байжээ. Харин 1996 онд цаа бугын аж ахуйг хувьчилснаар мал эмнэлгийн үйл ажиллагаа саармагжсан нь цаатнуудад гамшиг авчирсан гэж хэлэхэд болно. Унаж хөглөрсөн аж ахуйгаа дагаад тайгынхны амьдрал эрс хүндэрч, мөргөж шүтэх нь холгүй байсан цаагаа олноор нь хүнсэнд хэрэглэх болсон. Мөн малын өвчин эмгэг нүүрлэх болсон зэрэг шалтгаанаар цааны тоо толгой эре цөөрч, жил хагасын өмнөх байдлаар 620 болтлоо хорогджээ. Тайгад амьдарч байгаа өрхийн 50 гаруй хувь нь 1-10 цаатай болж. Зарим айл өрх амьдрахын эрхээр цааныхаа цусан эврийг хөрөөдөн худалддаг болсон нь өвчлөх, бие нь давжаарах зэрэгт нөлөөлсөн гэж ахмад цаачид ярьж байсан.

Хүн төрөлхтөн цаа бугыг 10-аад мянган жилийн тэртээгээс гаршуулан тэжээж иржээ. Одоогоор Гренланд, Аляск, Канад, Финлянд, Швед, Норвеги, ОХУ, Хятад, Монгол зэрэг цөөн орон өсгөн үржүүлдэг бөгөөд цаа бугын 13 хувь нь Европ, 78 хувь нь Ази тивд байдаг аж. Хөвсгөлийн тайгад цаа буга маллаж амьдардаг хүмүүсийг цагаан бугатай хүмүүс гэж нэрлэдэг байснаа цагаан гэдэг нь сунжирч товчлогдон цаа хэмээн нэрлэгдэх болсон гэж судлаачид үздэг юм билээ. Нэгэн түүх өгүүлэхэд 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цаатан ардуудыг суурьшуулах зорилгоор тэдэнд зориулан байшин барьж, цаа бугынх нь тэжээл болох хөвд ургамлыг машинаар зөөж, тайгад нь буцаахгүйн тулд харуул манаа хүртэл гарган жил орчим болжээ. Гэтэл цаатан ард, цаа бугын аль аль нь гундаж, өвчин эмгэгт ээрүүлэн, хөвд ургамлыг тайгаас ачиж авчрахад тоймгүй их зардал гарснаас цаатан ардуудыг тайгад нь буцаахаас өөр аргагүй болсон гэдэг. Угаас цаа, цаатан хоёр их тайгадаа ээнэгшсэн эзэд нь ажээ. Харамсалтай нь хэдхэн жилийн өмнө 1000-аар тоологдож байсан цаан сүрэг өдөр ирэх тусам цөөрч их тайгын цасыг цоохорлох мөр нь бүдгэрсээр байна. Энэ янзаараа бол цаа, цаатан хоёр мөхөж, их тайга эзгүйрэх цаг холгуй болсон мэт. Цаа цөөрч, цаатнуудын олонх буюу 70 гаруй хувь нь ядуу буюу нэн ядуу амьдралтай болов. Эдэлж хэрэглэх, идэж уухаар дутуу гундуухан тэднийг өрөвдөн энэрэх сэтгэл хэзээ хэзээнээс илүү чухаг болж. Байнга нүүдэллэж явдаг тэдэнд эд хогшил гээд байх юм бараг үгүй. Архи тамхийг ч харин нэг хэрэглэх шиг болно доо гэж тэднийг сайн мэдэх хүмүүс ярьсан. Ер нь хэдэн бор төгрөг олдвол гэрт нь хоол хийх гурилгүй байсан ч архинд өгчихөөс сийхгүй ард түмэн бололтой. Эмэгтэйчүүд нь хүртэл тамхинд дуртай. Бүр 14-тэй охин хүртэл тамхи зуучихсан хээв нэг зогсоно гээч. Сүүлийн үед тэдний өвөрмөц амьдралыг нь үзэж сонирхохоор гадаад дотоодын хүмүүс цувж, тусламжийн байгууллагууд гурил, будаа, лаа шүдэнз, тамхи тариагаар бэлэг барих болсон нь тэднийг бусдын гар харах дадал хэвшилд сургаж байх шиг.

Цаа, цаатан хоёрын энэ өвөрмөц амьдрал хэчнээн жил үргэлжлэхийг хэлж мэдэхгүй нь. Цаатан гзж хүмүүс байсан юм гэсэн яриа л үлдэхгүй байх болтугай.

Р.БАТЧИМЭГ
(өнөөдөр 2005-03-03 051)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button