Машин хулгайлдаг бүлэг гэмт хэрэгтнүүдийг баривчиллаа

Эксел маркийн 20 машин хулгайлснаа хүлээсэн гэмт хэрэгтнүүдээс одоогоор найман машиныг бүрэн бүтнээр нь хураан авчээ. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан машинаа задалж эд ангийг нь Да хүрээ захын наймаачдад зардаг байсан гэнэ. Бүтнээр нь авч үлдсэн тэдгээр машиныхаа дугаарыг сольж, өөрсдөө унаж явсан байна. Тэд 2004 оноос эхлэн машин хулгайлсан гэдгээ хүлээжээ.
Өчигдөр 16 цаг өнгөрч байхад Эрүүгийн цагдаагийн газарт очиход тус газрын II хэлтсийнхний хураасан машинуудаас тав нь үлдсэн байв. Бусдыг нь эздэд нь өгчээ. Биднийг тэнд байх үед машинаа алдсан хоёр ч хүн ирсэн бөгөөд нэгнийх нь машин уг газарт хураагдсан байв.
Хохирогч 29-42 УБХ дугаартай Эксел-ийн болон өөр нэгэн машины жолоочийн ярьж байгаагаар арваад хоногийн өмнө гэрийнхээ гаднаас машинаа алдсан гэнэ. Тэд машинаараа халтуур хийж амьдралдаа багахан ч гэсэн нэмэр болгодог ажээ. Энэ үсэр дээрх хэргийг шалгаж буй төлөөлөгчтэй зарим хохирогч ярьж, хэзээ ирж авах вэ хэмээн асууж байв.

Г.ГАЛТ
(өнөөдөр 2005-03-03 051)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button