Манай цэргүүд хадлагаас хол байсан

Иракийн эрх чөлөө энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй манай цэргийн багийн IҮ ээлжийнхэн тус хот дахь олон улсын цэргийн Чарли баазад байрлаж, үүрэг гүйцэтгэж буй тул цэргүүд хаана яаж байсан бол гэсэн асуултыг ЗХЖШ-ынхнаас тодрууллаа.
Энэ халдлага хотын төвд болсон гэсэн. Манай цэргийн багийн IҮ ээлж өмнөх багийнхныхаа адилаар баазын харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа. Чарли бааз Ал-Хилла хотоос зайдуу байдаг болохоор манайхан яагаа ч үгүй. Бидэнд ямар нэгэн юм боллоо гэсэн мэдээ ирээгүй байна. Үргэлж холбоотой байгаа гэж тус штабынхан хариуллаа.
Г.РАВЖАА
(өнөөдөр 2005-03-03 051)