М.Энхсайхан Хуулиас дээгүүр дүрэм байх ёсгүй

Гэтэл УДШ-ийн үзсэнээр АН-ын ҮЗХ-ны дүрмийн буе уйл ажиллагаагаар гарч ирсэн шинэ удирдлага, тухайлбал Р.Гончигдорж энэ үйл ажиллагааг намынхаа дүрмийг зөрчсөн, АН-ын их хурлыг зарлах эрх даргад байдаггүй гэж олон түмэнд мэдэгдсэн. Тиймээс намынхаа дүрмийг мэдсээр байж яагаад түүнийг зөрчиж шийдвэр гаргасныг нь М.Энхсайханаас сонирхов. Тэрбээр
-Улс төрийн намын тухай хууль хэвлэгдэж гараад хучин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлчихээд байна. Тэгэхлээр хуулиас дээгүүр дүрэм гэж байх ёсгүй шүү дээ. Манай намын дүрэмд энэ хуультай нийцэхгүй заалт олон бий. Түүнийг мөрдөөд байж болохгүй. Тэгвэл намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах эрхийг дээрх хуулиар Намын удирдах дээд байгууллага болох Их хуралд олгосон.
Туүнчлэн намын их хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг мэн Их хурлаар сонгож байгуулахаар хуульд заасан. Манай намын хувьд бага, бугд хурал, тэдгээртэй адилтгах төлөөллийн төв байгууллага нь Үндэсний зөвлөлдөх хороо юм. Үүнийгээ бид байгуулах шаардлагатай болж байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэх ажлыг хийх цаг тулчихлаа. Ийн нэр дэвшүүлэх эрхийг мэн Их хурал, эсвэл, эндээс байгуулсан намын төлөөллийн төв байгууллага эдлэх ёстой. Ийм шаард-лагын улмаас би Намынхаа их хурлын товыг зарласан шийдвэр гаргасан юм.
Бас УДШ-ийн шийдвэрийг бид биелүүлэх учиртай.
-АН-ын ҮЗХ-ны хурлыг өнөө маргаашгүй хийхээр нөгөө удирдлага тань бас шийдвэр гаргачихсан байна лээ шүү дээ. Энэ чинь юу болж байна. УДШ-ийн шийдвэрийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж, түүнийг зөрчих, үл хэрэгсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байгаагийн илрэл үү?
-Тэгж хэлж бололгүй яахав. Р.Гончигдорж чинь УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга шүү дээ. Тэгэхлээр МАХН-ын бүлгийн дэд дарга хүн АН-ын ҮЗХ-ны хурлыг хуралдуулахаар зарлаж байна гэдэг чинь МАХН-ын дүрэмд ч харшилж байгаа нь ойлгомжтой.
Дашрамд хэлэхэд би аль болох дуугарах бодолтой байгаа. Энэ нь намын асуудлыг шийдэх боломжийг гишүүддээ түлхүү олгох гэсэн хэрэг юм. Тиймээс ч намын их хуралд бэлтгэх Ажлын хэсэгт үнэмлэхүй их эрх олгосон. Иймд байдлыг хурцатгахгүйн үүднээс бусдын өмнө орж гүйгээд байхгүй байхыг Р.Гончигдоржид ч гэсэн уриалмаар байна.
(өнөөдөр 2005-03-03 051)