Yүнийг л шийдчих Сайд аа!

сайд С.Батболд энэ долоо хоногийн эхний хоёр өдөр Дархан, Орхон-Уул аймагт томилолттой өнжив. Түүнтэй хамт сайдын зөвлөх Я.Содбаатар, Нийгмийн бодлого, стратеги төлөвлөлтийн, Жижиг, дунд үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Зоригт, Ш.Мөнгөнбат нар мөн ганзага нийлж, хөдөөгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үгийг сонсож, боломжийн гэж үзсэн санаа оноог нь хөтөлбөртөө тусгаж ажил хэрэг болгохоо амлаад ирэв. Үйлдвэрлэлийн томоохон бүс нутагт очсоных Дарханы хар төмөрлөгийн, уулын баяжуулах Эрдэнэт, Эрдэнэтхивс, Монгол, Швейцарийн хамтарсан Эрдэнэтметалл зэрэг уйлдвэр, аж ахуйн нэгжийн уйл ажиллагаатай сайдын багийнхан танилцаад амжсан.
Хэдхэн жилийн өмнө ирээдүй нь тун бүрхэг байсан Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийнхний айдас одоо нэгэнт үгүй болсон гэх. 18О-9001 стандартыг хангасан Монголын дөрөвхөн аж ахуйн нэгжийн нэг нь эдний үйлдвэр юм байна. 2001 онд үйлдвэр ердөө долоохон тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3.1 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байсан бол өнөөдөр сүйрлийн дохио хангинахаа больж, өнгөрсөн оны эдийн засгийн тооцоогоор гурван тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллаж, төсөвт хоёр орчим тэрбумын татвар төлөөд буй юм байна. Үүнээс ч илүү боломж нөөц байгаа гэж санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Н.Баттулга танилцуулж байсан. Одоогоор үйлдвэр хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж буй. Үүнээс илүү боломжоо дайчлаад ажиллъя гэхээр хаягдал төмөр буюу түүхий эдийн олдоц тун маруухан байдаг гэж дэд захирал зовлон тооцов. Хэдийгээр гаалийн экспортын татварыг нэмж, хориг тавьсан ч хаягдал төмрийн импорт энэ үйлдвэрийн хувь заяанд сөргөөр нөлөөлсөөр байгаа гэсэн. Олзуурхууштай нь хар төмөрлөгийнхөн хаягдал төмрийг хятад руу гаргаж буй ченжүудээс өндөр үнээр буюу нэг тонныг нь 100 мянган төгрөгөөр авдаг юм байна.
Сайдын Дархан, Орхон-Уулд очсон үндсэн ажлын нэг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр-ийн хэлэлцүүлэгт оролцож, уг сонсох. Дарханд энэ ангилалд багтах 1300, Орхон-Уул аймагт 1700 орчим аж ахуйн нэгж байдаг аж. Бизнес эрхлэгчдийн үгийг дуулж байхад тэдэнд учирдаг гол бэрхшээл нь зээл богино хугацаатай, тэгээд хүү өндөр байгаа явдал гэнэ. Бас татварын дарамтыг нэрлэж байна билээ. Засгийн газрын түвшинд яриад эхэлсэн татварын хоёр шатлалыг нэг болгохоор судалж буй бодлого таалагдахгүй байгааг ч бизнес эрхлэгчид сайдад анхааруулсан. Хүү багатай зээл, тусламжаас хувь хүртмээр байна, зээлийн хүүг найман хувиас хэтруулэхгуй барих, зээлийн хугацаа арван жилээс доошгүй байвал ажлын байрыг нэмэгдүүлэх, татвараа ч ахиухан төлөх юм гэдгээ жижиг, дунд бизнесийн олон төлөөлөгч учирлаж. сайд ч аль болохоор тэдний саналыг дэмжиж бодлогоор эдгээр асуудлыг хөтөлбөрийн нэг зорилт болгохоо амласан.
Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдаж. Төрөөс эдийн засаг, санхуүгийн зөв механизм бүрдүүлж дэмжээд өгвөл хөгжих бололцоо байна. Орон нутагт жижиг, дунд бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл, санаачлага байгаа нь сайн хэрэг. Та бүхний санаа бодлыг сонсох нь их ач холбогдолтой юм гээд орон нутгаар үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг явуулж байгаа. Ахицтай, урагштай ажлууд байна. Энэ бүхнийг дэмжиж, урамшуулах, өрсөлдөх чадварыг бий болгохын тулд санхүү, татварын эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгөх нь төр засгийн үүрэг юм. Үүргээ биелүүлж ухамсарлахад ийм харилцан ярилцлага, санаа бодлоо солилцох явдал чухал. Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдын Дархан, Орхон-Уул аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг энэ. Дархан, Эрдэнэтийнхэн, зээлийн хүү өндэр байна. Үүнийг ч шийдчих сайд аа гэцгээх. Сайд ч тэдэнд гомдохооргүй хариуг нь өгнө лээ.

Х.НАРАНХҮҮ ТАТВАРТ Л ДАРЛУУЛЖ БАЙНА
Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүүгийн толгойны өвчин нь гурав дахин нэмэгдсэн татварын ачаалал. 2003 оны додугаар сарын 1 -нээс Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бүх төрлийн татвар төлөх үүрэг Эрдэнэт-ийн нуруун дээр буужээ. 2003 онд татварын ачаалал 51 тэрбум төгрөг байсан бол 2004 онд 122 тэрбум төгрөг болж гурав дахин өссөн аж. Тиим болохоор илүү гэж үзсэн бүхий л өртөг зардлаас салах бодлого барьж буйгаа Ерөнхий захирал сайдад танилцуулсан. Ингэхдээ ажилчдынхаа нийгмийн асуудалд бухимдап нэмэх энгийн аргыг урьтал болгосонгуй. Одоогоор Эрдэнэт-ийн ажилчид дунджаар 260 мянган /энэ оны нэгдүгээр сараас цалин 20 хувиар нэмэгдсэн/ төгрөгийн цапин авч байна. Х.Наранхүү захирлаас зарим зүйлийг тодруулаа.

-Татварын ачаалал гурав дахин нэмэгдсэн гэлээ. Энэ нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд яаж нөлөөлж байгаа вэ. Тухайлбал, шинээр ямар ямар төрлийн татварт хэдий хэрийг төлөх болов?
-Хүдрийн олборлолт 2000 онд 23 сая тонн байсан бол өнгөрсөн жил 97 саяд хүрч сайжирсан. Харин зэсийн агууламж 2000 онд 0.69 хувь байснаа 2004 онд 0.60 хувь болж буурсан байна. Баяжмалын өртөг тогтвортой. Энэ жилээс үйлдвэрийн өртөг өсч байгаа нь импортын зарим бүтээгдэхүүний үнэ ханш, цалин, бүх төрлийн татвар төлөх болсонтой холбоотой. Гэсэн хэдий ч манай хамт олон өнгөрсөн онд 20 сая ам. долларын ашигтай ажилласан. Хөдөлмөрийн бүтээмж ч өссөн. Ажилчдынхаа цалинг аль болох түрүүлж өсгөх бодлого барьж байгаа. Шинээр үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхөөр болсон. Өнгөрсөн онд гэхэд гадаадын мэргэжилтэн ажиллуулсны төлбөрт 416 сая төгрөг төллөө. Гаальд 17, НӨАТ-т 23 тэрбум, өмнө нь төлдөггүй байсан байгалийн нөөц ашигласны төлбөрт есөн тэрбумыг төлсөн. Татварын ачаалал үйлдвэрт хүндээр тусч буй ч улсад илүү ашигтай байгаа.

Го.ЭНХТӨР
(өнөөдөр 2005-03-03 051)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button