М.Энхсайхан манай чат ярилцлагад оролцлоо

Ингээд асуулт хариултыг товчлон та бүхэнд хүргэж байна.
-Та бүхэн 3 сарын 22-ноос өмнө асуудлаа нэг тийш нь шийдэж чадах уу?
-Амжина байх гэж бодож байна. 3 сарынн 20-нд АН-н Их Хурлыг зарлан хуралдуулахаар болсон. Улс төрийн намын тухай шинэ хууль гарсан. Энэ дагуу зарласан байгаа.
-Нөгөө алдартай 25 гишүүн хуралд оролцох уу?
– Оролцоно
-Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам нэр дэвшүүлж амжих уу?
– Ерөнхийлөгчийн сонгууль 3 сарын 22 зарлагдана, нэр дэвших хугацаа 4 сарын 4-нд дуусна. Тэгэхээр наана нь нэг тийшээ болно.
-Та ерөнийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
– Урьдчилж хэлэхэд хэцүү юм. Намын хурлаар шийдэх байх.
-Энхбаяр таны хувьд хэр хүчтэй өрсөлдөгч вэ?
– Ер нь Энхбаяр намынхаа хувьд ч тэр том өрсөлдөгч мөн.
-Өчигдөр орой ардчилсан намын хэсэг нөхөд хуралдсан. Yүнийг та мэдсэн үү. Энэ таны эсрэг юм болов уу?
-Юун хурал юм болоо. Би тэр тухай сонсоогүй. Тэгээд ч бий тиймэрхүү юм сонирхохгүй байгаа. Ямарч байсан намын Yндэсний чуулганаар бүх юм шийдэгдэх болно.
-МАХН болон танай намын нөхөд шинэ нам байгуулах тухай яригдаад байгаа. Та үүнийг хэр мэдэж байгаа вэ?
– Ийм яриа явагдаж байгаа нь үнэн юм билээ. Yзмэрч биш учраас бүтэх эсэхийг нь мэдэхгүй байна.
-Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг та дэмжиж байгаа юу?
-Би тэднийг дэмжиж байгаа. Ер нь 2004 оны сонгууль иргэний нийгэм хөгжих алтан боломж өгч байгаа шүү
-Энэ хөдөлгөөний ард Эрдэнэбат, Энхсайхан гэх мэт хүмүүс байгаа мэтээр яригдаад байгаа. Та арай ивээн тэтгэж байгаа юм биш биз дээ?
-Тийм юм байхгүй. Би тэдний үйл ажиллагаа, тавьж байгаа асуудлуудыг нь дэмжиж байгаа болохоос тэдний үйл ажиллагаанд оролцоод байгаа юм байхгүй. Тэгээд ч надад тэднийг ивээн тэтгээд байх тийм их мөнгө байхгүй
-УИХ-ын 59-р тойргийн дахин сонгууль урьдчилж бэлтгэсэн сайн жүжиг болж өнгөрсөн. Та энэ маргаантай тойргууд дээр анхаарч байгаа юу?
-Бид тойргууд дээр анхаарч байгаа. Нэг тойрог нь бүтэн сайн өдөр шийдэгдсэн, нөгөө тойрогт нь манай намын Энхболд ялах байх гэж бодож байна.
-Та бүхэн яагаад эвслийг тараасан юм бэ?
-Мэдээж олон шалтгаан байгаа. Тэр бүхнийг одоо энд яриад яахав. Эвсэл тарсан нь харамсалтай боловч хүмүүсийн багийг хуулж, үнэн нүүр царайг харуулж өглөө гэж бодож байгаа.
-Монгол ер нь хаашаа яваад байна
-Монгол дарангуйлал руу өгсөж явна
-Таны эцсийн улс төрийн зорилго чинь юу вэ?
-Монголд эрүүл нийгэм байгуулах.
-Батлан хамгаалахын сайдаар хэн гэдэг хүн томилогдох бол?
-Хэлж мэдэхгүй юм. Сонин хэвлэл дээр Тогоо гэдэг хүнийг тавина гэж бичээд байгаа.
-Манай улс уг нь цөөхөн хүн амтай яагаад хурдан хөгжиж чаддагүй юм бол?
– Хөгжил хүн амын их багаас хамаардаггүй юм байна.
– Хятадууд монголд хэт олшироод байгаа. Түүнээс гарах сөрөг үр дагаварыг та юу гэж бодож байна вэ?
-Цагаачдын тухай хуулиар гадны иргэдийн тоог хязгаарлачихсан. Тэр хэмжээндээ л байгаа.
-Yүсээд байгаа улс төрийн хямрал юунаас эхэлсэн гэж та үзэж байна?
-Yндсэн хуулиндаа гар хүрснээс. Хамгийн гол нь хууль мөрдүүлэх байгууллагууд хуулиа сайн барьж ажиллах хэрэгтэй
-Зээлээр орж ирж байгаа мөнгөний ихэнх нь юунд зарцуулагддаг вэ?
-Эрчим хүчний салбарт ихэнх нь зарцуулагддаг. 90 оноос хойш 2 тэрбум төгрөгийн зээл орж ирсэн тэрний бараг тал хувь нь эрчим хүчний салбарт орсон
-Та яагаад эхнээсээ зөвшилцөлд оролцоогүй бэ
-Зөвшөлцлийн засгийн газар байгуулж байхад анхнаасаа оролцож байсан. Харин МАХН-тай бол нэгдэхгүй.
-Та монголын ардчилагчдыг хувьсгалт намтай нэгдэнэ гэж бодож байв уу?
-Ийм юм болсонд үнэхээр харамсаж байгаа. Тэдэнтэй нийлчихнэ гэж ёстой бодож байгаагүй.
-Ингэж талцах хэнд ашигтай гэж та бодож байна?
-Мэдээж ингэх нь олон муу үр дагавартай. Ардчилсан нам талцах нь нийгэмд маш хохиролтой.
-Таныг 1998 онд шалтгаангүйгээр огцруулж байсан тэр хүмүүс одоо засаг барьж байна, Тэр хүмүүсээс болж 2000 онд эвсэл ялагдсан гэж үздэг үү?
– Тэгэлгүй яахав
-Энэ засгын газрыг огцруулах нь зөв үү?
-Огцрууллаа гээд дараагийн засгийн газар илүү сайн болно гэсэн баталгаа байхгүй шүү дээ.
-Та ерөнхий сайд байхдаа улс орны өмнө тулгарсан томоохон асуудлуудыг зоригтой шийдэж байсан. Тэр үеийнх шигээ зоригтой шийдмэг байж чадах уу?
-Зоригтой шийдэж ажиллана.
-Ирэх парламентын сонгуулиар эвслийн засгийн газрын гишүүд яаж оролцох юм бол. Хамтрах болов уу?
-Ер нь сонгуулийн хууль өөрчлөхөөр бэлтгэж байгаа. Тиймээс одоо урьдчилж хэлэх аргаүй юм.
-Өнөөдөр эх орончдын өдөр гээд байна. Yүнийг тайлбарлана уу?
-Өнөөдөр 3 сарын 1. Монгол ардын нам байгуулагдсан өдөр. Монголын түүхэнд нам байгуулагдсан нь үнэхээр том зүйл. Гэхдээ энэ нь МАХН биш шүү.
-Ардчилалын үнэт зүйлсийг ардчилсан нам хамгаалж чадахгүй байна гэж бодож байна шүү
-Бид чадах чинээгээрээ хамгаалж байгаа. Гэхдээ үнэт зүйлийг хамгаалах нь зөвхөн нэг намд даатгах хэрэггүй юм.
-Таныг АН-ын YЗХ хүлээн зөвшөөрөхгүй байхад яагаад суудалтайгаа зууралдаад байгаа юм бэ. Та зүгээр суудлыг нь тавиад өгчихөж болдоггүй юмуу?
-Энд хэн нэгэний хувийн эрх ашиг бус Ардчилсан намын эрх ашигийн тухай яригдаж байгаа болохоор би өөрийнхөө үзэл бодолд тууштай хандаж байгаа. Хэрвээ би дуугай буугаад өгчихвөл энэ нам дараа нь хаачих вэ? Бие даасан ардчилсан нам байх уу эсвэл ёс төдий дагуул нам байх уу гэдэг асуудал чухал.
-Та YЗХ, болон АН-ын онц их хурлаар олонхын дэмжлэг авч чадна гэдэгт хэр итгэлтэй байна вэ? Алтан гадас одоо хороо найруулаад эхэлчихсэн. Энэ хурлаас Гончигоо даргыг хэвээр үлдээвэл яах вэ?
– Хуралд нийслэл, хөдөө сум орон нутгаас гээд намын бүх төлөөлөгчид оролцоно. Тиймээс тэдний санал бодлоор алтан дундаж шийд гарна байх гэж бодож байна.
-Та АН-ын төлөө буулт хийхэд бэлэн үү? Хэрвээ Гончигдорж та хоёроос өөр намын даргатай болъё гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Мэдээж намынхаа төлөө бол зөвшөөрнө. Ер намынхаа үйл хэргийг тууштай аваад явж чадах зарчимч шударга хэн боловч АН-ын дарга болж болно. Намын дарга хийж чадах хүн Бат үүл байж болно.
-Гүндалайг намын дарга болгъё гэвэл та дэмжих үү.
-Yгүй. Гүндалай бол манай намд үнэтэй хүн. Хуралаа хуралдаагүй байж намын даргыг дэмжинэ дэмжихгүй гэдэг утгагүй
– Ерөнхийлөгчийн засаглалыг та юу гэж бодож байгаа вe?
-Би ерөнхийлөгчийн засаглалын эсрэг байдаг хүн. Нэг хүн алдаа хийх нь тэнэг хэрэг. Тэрний оронд 76 хүн хэрэлдээд хэлэлцээд байж байсан нь дээр гэж боддог.
-Танай франкцад байсан Эрдэнэ яагаад өр тийшээ давхиад байна. Одоо Го даргын фракц уу?
-Энд хүнийг буруутгамааргүй байна
-Хэрэв та МАХН-ын хүн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр, Улаан хоёрын хэнийг нь дэмжих вэ?
– Хэнийг нь ч дэмжихгүй.
-Гончигоо таны эсрэг С.Оюуныг бамбай болгон ашиглаж байна гэж үзэж болох уу
-Мэдэхгүй юм. Хүмүүс өөрсдөө дүгнэг
-2005 онд таны хийх хамгийн том ажлууд юу байна?
-Хамгийн түрүүн намаа хуралдуулах, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, өмнөх засгийн газрын их өрийг тэглэсэн асуудлыг шалгах гээд хийх ажил их байна.
-Их өр тэглэсэн асуудлын булхайг илрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Мэдээж итгэлтэй байна. Хэзээ нэгэн цагт энэ ил тод болно.
-Та ерөнхийлөгч болвол улс орны өмнө тулгамдсан ямар асуудалд анхаарлаа хандуулах вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил эхлээгүй учраас энэ тухай ярьж болохгүй.
-Миний хөлсөө урсгаж байж олсон мөнгийг хэн нэг бүлэг хүмүүс хуваан идэж байгааг үнэн голоосоо эсэргүүцэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлж байна. Бид татвар төлөгчид төр засгаа хянадаг болгохын төлөө явдаг.
-Өнгөрсөн 4 жил МАХН-ын хийсэн ХХБ, хувьчлал, их өр гэх зэрэг санхүүгийн булхай луйврыг шалгаж тэдэнд хариуцлага хүлээлгэх талаар ажиллаж байна уу? Шалгахын тулд УИХ даргын захирамж байдаг. Гэвч их хурлын дарга гарын үсэг зураагүй л явж байна.
-ХУ намын хийсэн үйлдлийг шалгахад өөрсдөө засаг барьж байгаа учир бэрхшээлтэй байна.
-Их өрийг тэглэсэн асуудлыг дахин хянах болсон. Энэ багт орж ажиллах хүмүүс үнэнч шудрагаар хамтарч ажиллана гэдэгт итгэж байна уу?
-Ажлын хэсэг байгуулах санал тавьсан байгаа. Ямар ч байсан энэ шалгах хэсгийг би өөрөө даргалая гэж санал тавьсан.
-АН нийт хэдэн гишүүнтэй вэ?
-Бүртгэлээр 100 гаруй мянган гишүүнтэй. Дээр нь дэмжигчид олон мянга байдаг шүү дээ.
-Гончигдорж дарга таныг намын тамгаа өгвөл Ерөнхийлөгчид нэрийг чинь дэвшүүлнэ гэж хэлсэн яриа байгаа. Энэ үнэн үү?
-Тийм юм байхгүй ээ.
– Гончигдорж таны нүүр лүү шившлэгтэй ус цацсан гэж үнэн уу
– Ус биш архи байсан.
-Та ямар нэг бизнес эрхэлдэг үү?
-Бизнис эрхлэдэггүй
-Таныг Баабар, Да.Ганболд нар дэмжиж байгаа юу?
– Дэмжиж байгаа.
-Намаасаа урвасан гэх 25 гишүүнтэй ямар хариуцлага тооцох вэ?
-Түүнийг бий хэлж мэдэхгүй. Намын гишүүд нь тооцог.
-МСДН байгуулагдсан та энэ намыг дэмжиж байгаа юу? Хэр ирээдүйтэй вэ?
-Эвлэлдэн нэгдэх эрхийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би Соц Дек үзлийг хүлээн зөвшөөрдөггүй
-Та ямар үзлийн дэмждэг вэ?
– Эрх чөлөөний үзэлтэн
-61-ын бүлэг байгуулсан нь таны бодлоор улс оронд ямар хор нөлөөтэй вэ?
-Улс орон өмнөө тавьсан зорилгогүй, хамхуул мэт хийсэх болж байгаа нь хамгийн аюултай
– 2008 онд ардчилсан хүчин хэр амжилттай оролцох вэ?
– Боломжтой гэж бодож байна. Итгэл алдраагүй.
– Таныг Эгийн голын цахилгаан станцын төслөөс болж огцруулсан гэдэг үнэн үү
– Худлаа, Харин намайг их сайн ажиллаж байна гэж огцруулсан шүү дээ. Хамгийн сайн засгийн газар байсан гэдгийг хэлдэг юм.
-Цагаан сайд Ард банкыг хоёр хувааснаараа монголын санхүүгийн системийг аварсан гэдэгтэй санал нийлэх үү?
– Тухайн үед хийсэн банкны өөрчлөлт зөв байсан.
-Та УИХ-д цөөнхийн үүргийг гүйцэтгэх боломж байдаг уу?
-Бололцоо олдохгүй муу байна. Одоохондоо УИХ-д албан ёсны цөөнх гэж байхгүй хамтарч засгийн газрыг барьж байгаа
-Зоригийн хэрэг олдох болов уу?
-Олдоосой гэж залбирдаг
-Зоригийн үхэлийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэддэг мөртлөө дуугардаггүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү
-Хүлээн зөвшөөрнө. Гэхдээ гэмт хэргийн илрүүлэлтэнд садаа болчих вий гэж дуугүй байгаа байх
– Нямдорж яагаад таныг Зоригийг алсан хэрэгт хутгах гээд байгаа юм бэ
– Дарангуйлагчдын башир арга шүү дээ
-Эдийн засаг 10 хувиар өссөн гэсэн. энэ үндэслэлтэй тоо юу. эдийн засагт тийм өсөлт гарч чадсан юу уу
– Эдийн засаг 10 хувь өсөж болно гэхдээ хүмүүсийн амьдрал тэгэж өсөж чадаагүй
-Баярцогт сайдын хийж байгаа алхмуудыг та юу гэж үзэж байгаа вэ?
– Томоогүй хүүхдийн ажил
-Энэбиш,Отгонбилэг,Зориг нар бүгд улс төрийн аллага гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Хуулийн байгууллага нотлоогүй юмыг яриад яахав
– 3.5 тэрбум төгрөг Н.Энхбаяр авилгалд авсан гээд байгаа. Та энэ талаар сонирхож үзэв үү?
– засгийн газрын нөөц хөрөнгийг үнэхээр замбараагүй хэрэглэсэн нь үнэн.
-Буянгын жагааг та хэр үнэлдэг вэ
-Хүндэлдэг
-Таны сарын орлого?
– 500,000 орчим
-Та дуу хөгжим сонсдог уу. Сонсдог бол ямар төрлийн хөгжим сонсдог вэ.
-Би голдуу МТВ үздэг.
-Та хоп хоп хамтлагуудын дуулсан 76 дууг сонссон уу? Юу гэж бодож байна даа?
-Сонссон. Yнэхээр амьдралын үнэн дүр зураг мөн байна билээ
-Бүх зүйлийг хийхэд мэдээж саад бэрхшээл их байгаа байх. Гэхдээ саадыг бодохгүйгээр ард түмэндээ уриалж юу хэлэх вэ?
-Дарангуйлах тогтолцоог та бүхэн хүсэхгүй байгаа байх. Тэр дарангуйлалыг бий болгохыг хүсэмжилсэн хүмүүс шударга ёс, ард түмний төлөө гэх мэт гоё сайхан үгс хэлж ирдэг. Тиймээс сонор сэрэмж илүүдэхгүй шүү гэж хэлэх байна. Өөр өөрсдийнхөө үзэл бодолд үнэнч байх хэрэгтэй. Тиймээс Сайн удирдагчийг бүү хүсэмжил, харин сайн удирдагчийн муу үйлдлээс өөрсдийгөө хамгаалж сур гэж хэлэх байна даа. Баярлалаа.
/Манай уншигчидаас сайтын хаягаар маш олон асуулт ирсэн бөгөөд харамсалтай нь ярилцах цаг бага байснаас асууж амжаагүйд хүлцэл өчиж байна. Тиймээс уншигчдын асуултыг УИХ-ын гишүүн М.Энхсайханд уламжилж хүргэсэн бөгөөд удахгүй хариултыг өгөх болно. Та бүхний асуултын хариултыг удахгүй хүргэнэ/
/Olloo,mn/