Баруун Африкт цаазаар авах ялыг халлаа

Ерөнхийлөгч Абдулаяе Вадийн зааварчилсаны дагуу энэхүү хуулийг 2004 оны 7 дугаар сард засгийн газраас санал нэгтэйгээр баталсан байна. Сенегал улс нь 1967 онд цаазаар авах ялыг халсан боловч 2004 оны 7-р сар хїртэл энэ ялыг хэрэглэж байсан аж. Хөгжлийг дэмжигч болсон Нигер, Сири Леоне улсууд 2004 онд цаазаар авах ялыг халах чухал алхам хийв. Нигер улсын цаазаар авах ялыг хориглох хэлэлцїїлгийг хянах Їндэсний Судалгааны баг нь Холбооны засгийн газарт илтгэл тавьсан байна. Їїнд одоогоор цаазаар авах ял оноогоод байгаа хоригдлуудын ялын бїх шийтгэлийг тїр хойшлуулах, бїх насаар нь хорих ялыг хөнгөлөхийг шаардсан байна. 2003 оны 11 дїгээр сард Ерөнхийлөгч Обасанжо цаазаар авах ялыг эсэргїїцсэн їндэсний хэлэлцїїлгийг зохион байгуулсан билээ. Сири Леоне улсын хувьд Їнэн байдал ба Эвлэрлийн Комисс нь тайлангаа эцэслэн гаргасан байна. Тус тайлантай холбогдуулан гаргасан зөвлөмжид ялын дээд хэмжээ хэрэглэх заалт бїхий бїх хуулийг нэн даруй хїчингїй болгосон. Їїний дїнд цаазаар авах ялыг халахыг засгийн газраас хїссэн байна. Энэ нь нэг ёсондоо засгийн газар нь зөвлөмжид тусгагдсан журмыг хойш тавилгїйгээр хэрэгжїїлэх ёстойг шаардсан захирангуй шинжийг агуулсан бичиг юм. Тус комисс цаашид улсын их хурлаас цаазаар авах ялыг халах санал гаргах хїртэл одоо оноогоод байгаа бїх шийтгэлийг тїр хугацаагаар хойшлуулахыг зөвлөмжиндөө тэмдэглэсэн ажээ. Мөн ерөнхийлөгч Ахмад Тежан Каббахыг цаазаар авах ялыг нэн даруй халах талаарх хууль, тогтоомж, зөвлөмжийг хянуулахыг шаардсан. Гэсэн хэдий ч 2004 оны 12 дугаар сарын 20-нд Притаун хотын дээд шїїх эх орноосоо урвасан хэмээн буруутгагдсан 10 залууд нууцаар цаазаар авах ял оноосон нь энэ їйлдэл биелэгдэхгїй байгааг харууллаа. Эмнести Интернэшнл ерөнхийлөгч Каббахад хандан Тус комиссоос ирїїлсэн тайлантай танилцаж хариу ирїїлэхийг шаардаж байна. Эмнести Интернэшнл нь 2003 оны 10 дугаар сараас эхлэн Баруун Африкт цаазаар авах ялыг халахын төлөө идэвхтэй кампанит ажил явуулж байна. Цаазаар авах ял нь хїний нэр төрийг гутаан доромжлох, хїний нэр төрөөс гадуур хїнлэг бус харьцах шийтгэл юм. Энэ нь хїний амьд явах эрхийг ихээр зөрчиж байгаа гэсэн їг. Цаазаар авах ялыг хэрэглэсэн ч гэсэн гэмт хэргийн тоо хэзээ ч буурахгїй байгаа нь судалгаанаас ажиглагджээ.
Болод.М