Аавуудын хайр халамж

Харин Та аав боллоо гэдэг үгийн цаана бас ямар их хариуцлага, хүндлэл дагалдаж явдаг талаар одоо ярилцацгаая.
Та аавын тухай төсөөл дөө. Таны аав ямар хүн байсан бэ?
Бидний ихэнх нь хажууд байхад түшигтэй, ноён нуруутай, уужуу сэтгэлтэй, дуу цөөнтэй, тайван хүнийг төсөөлөх байх. Зарим нэг маань ороод ирэхэд нь гэр дүүрдэг хүн байдаг юм гэж хэлж ч магадгүй. Тиймээ. Дэндүү их ачтан гэж ярих ээжээс минь дутахгүй тийм л буянтан бол аав яахын аргагүй мөн.
Тэгвэл бид яагаад ээжүүдийг магтан дуулж, харьж очих гэр орноо ээжээрээ төлөөлүүлж байдаг юм бол. Яагаад?
Бидний аавууд өрхийн тэргүүн болж гэр орноо тэжээж тэтгэх гол үүргийнхээ дагуу ажил ихтэй, гэрт харагдах нь ховор хүмүүс болж орхидог. Гэртээ байхдаа бол тамхи татаж, сонин уншсан, телевизор ширтэж амарсан хүн л байдаг. Ээж нар маань ч Аав нь ядарч байгаа амраг битгий саад болоорой, битгий үймүүлээрэй гэж захидаг. Энэ нь аав бол биднээс өөр хүн мэт ойлголтыг бий болгож, ээжээрээ дамжуулан аавтайгаа харилцах, хааяа нэг үг солих гэхээр ярих юм олдохгүй тийм байдалд биднийг хүргэдэг.
Гэтэл яагаад аав маань зөвхөн гэр бүлээ тэжээгч, мөнгө олдог хүн байх ёстой гэж. Гэр орны ажил, хүүхдүүдийн хүмүүжил гэдэг эцэг хүний хуваалцах үүрэг биш гэж үү? Эсвэл ээжүүд энэ бүхнийг аавуудын оролцоогүйгээр амжуулаад байдаг болохоор уу?
Аавууд хүүхдийн хүмүүжилд ямар үүрэгтэй вэ? Зөвхөн хүүхдийг сахилгатай, дуулгавартай, хатуужилтай хүн болоход л нөлөөлдөг гэж үү? Аавууд маань хүүхдийнхээ нууцыг хуваалцаж тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, нууцхан шивнэлдэх найзууд байж болохгүй гэж үү. Хүүхдийн хүмүүжилд гол үүрэг гүйцэтгэгч, хариуцлага хүлээгч нь ээжүүд байх ёстой гэж үү. Өчигдөр гэртээ хариад унтах хүртэлээ та юу хийсэн бэ? Гэртээ очоод зурагтаа асааж, хоол идэнгээ зурагт харсан, эхнэртээгээ жаахан ярилцаад, хүүхдүүддээ хичээлээ хий гэж хэлсэн гэсэн хариулт өгч байна уу? Өглөөнөөс үдэш хүртэл гэр бүлийнхээ төлөө ажиллах тань тун сайшаалтай хэрэг боловч энэ бүхэн зөвхөн хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахын тулд юм.
Гэтэл гэр бүлийн аз жаргал яасан бэ? Хоорондоо ярилцаж, тоглоом хийж, нэгнийхээ баяр хөөрийг хуваалцах гэдэг яах вэ? Та биднийг энэ тухай бодсоор явтал цаг хугацаа өнгөрч, хүүхдүүд чинь өсөж том боллоо. Та өнөө л хүүхдийг загнаж шийтгэхэд л оролцдог ширүүн аав байсаар л байх уу? Магадгүй та бидний үед ийм байгаагүй хэтэрч байна гэж бодож байгаа байж болох юм. Гэтэл хүүхдүүд маань ямар цаг үед амьдарч байна. Тэдний үеийнхэн юу хэрэглэж, юу үзэж байна. Хүүхдээ өөрийн өссөн үеийнхээр биш тэдний цаг үед тохируулан хүмүүжүүлэх хэрэгтэй биш үү?
Танд баяр хүргэе та аав боллоо. Та нэг хүүхдийн эцэг, нэг бүсгүйн түшиг болжээ. Хүүхдийнхээ ухаалаг байдал, зохистой хүмүүжил, ханийнхаа сайхан ааль, өгөөмөр занд нь хамгийн их нөлөөлөх хүн бол ТА.
Элэг бЇтэн байна гэдэг амьдралын зӨв загвар. Эцэг хүн өөртөө итгэлтэй байдал, итгэл найдвар, түшиг тулгуурын цогц юм гэсэн ойлголт дүр төрх байдаг. Харин хүүхдийн хүмүүжилд аавууд АМЬДРАЛЫН ТОЛЬ нь болж байдаг.
Аавууд өөрсдийгөө ямар байх ёстой гэж боддог бол.
Нэгэн аавын өдрийн тэмдэглэл Тэр нэг нас хүрлээ. Түүнийг бүх томчууд хайрлах боллоо. Тиймээс би түүнд шүүмжлэлтэй хандаж байхаар шийдлээ. Эцгийн үйлдэл хатуу бөгөөд тууштай байх ёстой. Мөн би өөрийнхөө муу талуудыг олж харлаа. Би эрх, залхуу, хэт амрах дуртайгаа мэдсэн.
Гэтэл үүнийг гэр бүлийн бусад гишүүд хэрхэн тодорхойлж байгаагаас их зүйл шалтгаалдаг
ХЇЇхэд балчир насандаа аавтайгаа ойр дотно байхын хэрээр айдас түгшүүргүй, өөртөө итгэлтэй тайван чөлөөтэй болдог. Энэ нь эхний таван жилд илүү ажиглагддаг. Хөвгүүд бол аавыгаа даган дуурайгчид байдаг ба чөлөөтэй эршүүд байдал нь нэмэгддэг.
Хүү минь мэндэллээ. Ердийн жамаараа л ирлээ. Гэвч хийх ёстой ажил, очих ёстой хурал байсаар. . . Намайг байхгүйд явж, ярьж сурсан байлаа. Хүү маань үргэлж л, Би том болоод яг аав шиг болно гэдэг байлаа. Нэг л мэдэхэд хүү маань их сургуульд оржээ. Надад бахархах сэтгэл төрлөө. Мөн сайхан хүн болжээ. Тэсэлгүй Хоёулаа жаахан ярилцъя. Хүү толгой сэгсрэн Би яарч явна ааваа та машиныхаа түлхүүрийг өгч тус болооч тэгэх үү?. Би тэтгэвэрт гараад удлаа. Саяхан хүүтэйгээ ярьж Чамтай уулзах юмсан гэхэд Харин тиймээ даанч ажил их, хүүхдүүд ханиадтай байгаа дараа болъё. Би утсаа тавиад хүү маань хэлдэг байсан шигээ яг намайг дуурайсан хүн болжээ гэдгийг ойлголоо.
Охидуудын хувьд ааваараа хайрлуулж таалагдахыг хүсдэг ба аавын дотно харилцаа тэдний нийтэч, эсрэг хүйсийн хүнтэйгээ харилцах чадварыг нь сайжруулдаг.
Бяцхан охин ээжтэйгээ хөтлөлцөн алхана. Тэр гэнэт зог тусан зогсоод аавтайгаа дугуйн дээр сундалдан яваа нэгэн охиныг харлаа. Тэд ямар нэгэн зүйлийг ярилцаж инээн нэлээд хөгжилтэй явцгаана. Ээж нь охиноо хараад Чи дугуйтай болмоор байгаа бол аавдаа хэлээд авахуулж болно шүү дээ гэлээ. Бяцхан охин аяархнаар Дугуй руу нь биш охин руу нь харсан юм аа. Аав нь дугуй унаж байхдаа ч үргэлж түүнтэй ярьж байсныг л . . . Ээж нь үүнийг сонсоогүй бололтой. Аав чинь их ажилтай байдаг ч гэсэн чамайг машинаараа хүргэж өгдөг биз дээ гээд Чамд дугуй тийм их таалагдаж байвал аав чинь чамайг ч бас дугуйгаар хүргэж өгч болно шүү дээ гэлээ. Охин нулимсаа арчаад Тэгмээр л байна Тэгвэл аавыгаа ядаж араас нь ч болов тэврэх юм бил үү . . гээд инээмсэглэлээ.
Нөхөрсөг чөлөөтэй дотно байдал нь таныг хүүхдийнхээ байнгын зөвлөгч, идэвхитэй харилцагч, шийдвэрт нь нөлөөлөгч хэвээр нь үлдээдэг. Яагаад ухааныг нь төрүүлж болохгүй гэж.
Хүүхдүүдийн аав нартаа өгсөн тодорхойлолтыг бүлэглэж үзвэл Эцэг бол найз гэдэг ангилалд хүүхдүүдтэйгээ тоглож цаг заваа зориулж чаддаг аав, Эцэг бол шүүгч гэдэг ангилалд тэднийг зэмлэн шийтгэхэд л оролцдог аав, Эцэг бол тэжээгч гэдэг ангилалд хэрэгтэй материаллаг зүйлээ хэлэхэд авчирч өгдөг юугаар ч дутаадаггүй аав, Эцэг бол сэтгэл татагч гэдэг ангилалд өөрсөдтэй нь төдийгүй найз нартай нь сайхан харьцдаг гол үлгэр жишээ болж чаддаг аав, Эцэг гэртээ байхгүй байна гэдэг ангилалд орой унтсанаас хойш ирээд, өглөө сэрэхэд нь ажилдаа явчихсан байдаг аавуудыг багтаан ангилжээ. Харин таны хүүхэд таныг аль ангилалд багтаах бол.
Хүүхэдтэйгээ ойр дотно байх чинь эхнэрт чинь хүртэл нөлөөлдөг. Тэр танд илүү итгэдэг, хүндэлдэг болж өөрийн бодол санаагаа бага гэлтгүй таньтай хуваалцдаг болно. Ер нь та түүнд ямар анхаарал халамж тавина яг тийм халамж хайрыг эхнэр чинь танд зориулна.
Гэр бүлдээ үзүүлэх халамж тань өөрт чинь ч гэсэн багагүй нөлөөлдөгийг эрдэмтэд нотолжээ. Халамжтай аавууд тайван байдгаас зүрхний өвчинд бага өртдөг, итгэлтэй ажилчид байдаг ба өөртөө илүү итгэлтэй бардам болдог.
Та өөрийн цаг завынхаа тодорхой хэсгийг гэр бүлдээ чин сэтгэлээсээ зарцуулж чадвал бүгдийн хүсэн хүлээдэг сайн хүн болж та чадна. Жишээ нь Та эмэгтэйчүүдийн баярын орой бэлтгэсэн хоол ямар амттай, ээж ямар сайхан зантай, хүүхдүүд ямар хүмүүжилтэй болдогийг сана даа. Яагаад? Яагаад гэвэл энэ өдөр аав маань чин сэтгэлээсээ гэрийн ажил гээчийг хийдэг. Эсвэл та ээжийг гадуур дагуулж үзвэр үзсэн, оройн хоолонд орсоноо бод. Тэр үед эхнэр чинь дөнгөж гэрлэж байсан үеийнх шигээ үзэсгэлэнтэй харагддаг. Їнэн биз дээ. Їүнээс үзэхэд ердийн юм шиг хэрнээ гэр бүлийн гишүүдтэй эцэг хүн ямар ихээр холбоотой байдаг нь тодорхой.
Аав гэдэг үг ямар их утга агуулгатай байна. Аав уулаас зовлон хүртэл бэргэдэг гэдэг үнэн юм.
Сайн аав байхын тулд та заавал сайд дарга, ерөнхийлөгч, алдартай тамирчин, эстрад од байх шаардлагагүй. Та бидний хайртай, итгэлтэй туслагч байхад л болно. Тус маш бага зүйлээс эхэлдэг шүү дээ.
Їнэхээр орчин үеийн, одоо цагийн, ХХI зууны аавууд ямар байх ёстой бол. Та ч гэсэн саналаа хуваалцаарай.
/Olloo.mn М.Болод/