Их өрөөс их авилгад.

Үндэсний удирдагч их өрийг дарсан тухайгаа орчуулж дуусаагүй орос эхээс нь сүр жавхлантай уншив. Зарим бялдууч хэнгэнэтэл уйлж, зарим долдой үсэрч цовхчин Үндэсний удирдагчаа үнсэж үлгэв. Энэ шоу үнэхээр толгой эргэм болсон юм. Гэтэл энэ нь сайтар сургуулилсан жүжиг байжээ.
Одоо өр дарахаас өмнөхөн үеийн сонин хэвлэлийн тоймоос жишээ татья.
2003,11,10. С.Батболд Монгол, Оросын харилцааны төлөв өөдрөг байна. ӨН. №236
2003,11,29. Ч. Улаан Алдагдлыг хөнгөлөлттэй зээлээр хаана. Эх үүсвэр нь баталгаажсан. ӨН. №279
2003,12,08. Ч. Улаан Монгол улс зээлийн өрийн дарамтаас гарсан. ӨН № 286,
Ч. Улаан Монгол Улс ойрын 15 жилд зээлийн дарамтад орохгүй. ЗМ №294
2003,12,10. Н. Баяртсайхан Ирэх онд цалингийн сан 119 тэрбум төгрөг болж өснө. ӨН.№288
2003,12,15 Ч. Улаан Зээлийн нөхцөлийг тохироход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. ЗМ.№300
2003,12,16. Н. Энхбаяр Татварын дарамтыг бууруулсан нь цалин нэмэх бололцоо олгоно. ЗМ № 301
2003,12,19. Монголчууд ОХУ-д ямар ч өргүй болох нь. ЗМ № 305
2003,12,22 Ё. Отгонбаяр Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалыг түүхэн гэж хэлнэ. ӨН № 299
2003,12,23 Айвенхоу майнз ба Монгол. ЗМ № 307
2003,12,24 Н. Энхбаяр Хаана монгол хүн ядарч байна, тэнд Засгийн газар байх ёстой. ЗМ №308
2003,12,25. Ч. Улаан Эдийн засгийн хувьд бие даах ирээдүй байна. ЗМ № 309
2003,12,27. Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурлаа. Өр авлага үүсгэхгүй байх нь гэрээний зорилго юм. ӨН № 304
2003,12,29. Эрдэнэт-ээс авдаг татварын орлого 3-4 тэрбумаар нэмэгдэнэ. ЗМ № 132

Энэ бүхэн өрийн асуудлыг аль эрт шийдчихсэн байсныг нотлох баримтууд биш гэж үү? Мөн шууд бөгөөд далд баримтууд ч олон бий.
Яг энэ үед Монгол Улс тэр чигээрээ сонгуулийн хэнээрхэлд нэгэнт орсон байлаа. Л.Гүндалай, Ц.Нямдоржийг дуэльд дуудаж, ИЗ-БНН-ын дотоод хэрүүл мандаж, Ц.Шаравдорж, Б.Эрдэнэбатыг шүүхэд өгч, Эвсэл, МАХН хоёр харилцан мэдэгдэл гаргаж, хэрэлдэж, сонгуулиас өөр юм бодох нь байтугай, хажуугаа харах сэхээтэй амьтан ганц ч байгаагүй юм.
Их өрийг аль эрт шийдсэн атлаа Шинэ жилийн бэлэг болгон барьж, шоу хийдгийн учир юу вэ? Мэдээж сонгууль. Нэг сумаар хоёр туулай буудсан хүмүүс дэндүү маадгар байв. Ийнхүү шоу эхэллээ.
2004.01,03. Их өр, түүх болон үлдлээ. ЗМ № 1
2004,01,05 Ерөнхий сайд Н. Энхбаярыг Чингис хаан одонгоор шагнуулахаар тодорхойлжээ. ЗМ № 2,
П. Жасрай. Эвслийн үед их өрийн асуудал мухардалд орсон ӨН № 2
2004,01,06. 70 жилийн их өрийг гурван цагт шийдсэн, ӨС № 4.
Монголын Улсын сонирхол биеллээ. ЗМ № 3,
Т. Очирхүү Их өрийг Засгийн газар бие даан шийдэх эрх зүйн үндэстэй ЗМ № 3
2004,01,08. Ч. Улаан Одоо Болгар, Румын улстай өрөө шийдчихвэл хуучин өргүй болно. ЗМ. № 5.
Ч. Улаан 250 сая ам. доллараар 80 жилийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулж өгсөн. Үнэн № 4
2004,01,09 Н. Энхбаяр Монголын ард түмэнд хэрэгтэй үйл хэрэг бүтээхэд зарим улстөрийн хүчний удирдлага уурлаж, бухимдаж байгаад гайхаж, харамсч байна. Сэрүүлэг № 1
2004,01,10. М. Далайхүү. Их өр хийгээд эвэр хошуутай усан амтай хүмүүсийн тухай ЗМ № 7
2004.01.13.Ерөнхий сайд МАХН, төрийн ахмад зүтгэлтнүүд талархал илэрхийллээ. Үнэн № 7.
Их өр шийдвэрлэгдсэн нь сөрөг хүчнийхнийг жинхэнэ солиоруулж байна. Үнэн № 7. ,
Өргүй болгосны төлөө яллах гэж үү? Үнэн № 7.

Ердөө л арваадхан хоногийн дотор бичсэн эдгээр зүйлс системтэй суртал нэвтрүүлэг биш гэж үү. Радио, телевизийг бүр ярих ч юм биш, ердөө л их өрөөр айл болгоныг тургиж байлаа.
Удсан ч үгүй энэ явдлын гууль нь цухуйж эхэллээ. Ард түмэн тэнэг биш болохоор ил хэлсэн 11,4 тэрбум долларын өрийн 2 хувь буюу 250 сая доллар гэсэн хэдхэн тоог нь харьцуулан бодож нэмж хасаад их өрөнд төлсөн мөнгөнөөс 22 сая доллар сох дутаж, газрын гаваар алга болсныг олж мэдэв.
2003 оны 12 дугаар сарын 19-29-ний хооронд Ерөнхий сайд Н. Энхбаяр, Монгол банкны Ерөнхийлөгч О. Чулуунбат нар Нью-Иорк дахь Чехийн нэгэн хувийн банкинд их өрийг хэд хуваан шилжүүлжээ. Хуйвалдагсад Их өрийн асуудлыг шийдэж байхдаа ямар ч байсан ХХБ-аас төлнө гэж тооцож байсан юм билээ. Яахлаараа Засгийн газрыг өрийг нэгэнт хувьчлагдаад Жерард металлз -ын мэдэлд шилжсэн Худалдаа хөгжлийн банк төлөх болсон нь нэн сонин.
Эхний хэсэг болох 100 сая долларыг шилжүүлэх гэтэл ХХБ буюу -Жерард металл-ын хооронд маргаан гарсан байна. Ийнхүү гурвалжин дөрвөлжин хэрүүлж болж болж эцэст нь ХХБ-аа орхиж, шууд хууль зөрчин Монгол Улсын гадаад валютын нөөцөөс 100 сая доллар, хэд хоногийн дараа дахин 50 сая доллар, мөн хэд хоногийн дараа 37 сая, бүгд 187 сая долларыг 12 дугаар сарын 29 гэхэд нэгэнт шилжүүлсэн байлаа. Цагийн зөрүүнээс болж 12 дугаар сарын 30-ны орой Нью-Йоркоос Монголд дээрх мөнгийг хүлээж авсан тухай хариу ирснээр шоу эхэлсэн юм. Түүнчлэн Айвенхоу Майнз-д шатдаг хийн ордын лицензийг өгч хүүтэй зээлтэй 50 сая доллар, Эрдэнэтээс улсын төсөвт орох байсан 13 сая доллар, нийлээд 87 сая долларыг 11,4 тэрбум долларын өрийг хаасан 250 сая долларын тайлан тэнцэл балансад тусгаагүй байсан тухай хэвлэлд нэгэнт гарсан билээ.
Үүнийг сөхлөө, нэхлээ, шаардлаа. Н. Энхбаяр таг чиг. Өөрийг нь шүүмжилсэн ганц ч атугай зүйл,түүнийг бичсэн хүнийг шүүхэд өгч нэр төрөө 250 сая төгрөгөөр үнэлдэг амьтан чинь ус балгасан мэт. Ядахдаа мэдэгдэл зэдэгдэл гаргаж сүржигнэдэг нь хүртэл оргүй болов.
Ардчилсан нийгэмд төр засгийн өндөр албан тушаалтныг хардах эрх гэж нэг айхтар эрх байх. Даанч бид анзаардаггүй юм уу, хүн гүтгэсэн заалт Эрүүгийн хуульд байдаг болохоор айдаг ч юм уу бүү мэд, бараг хэрэглэдэггүй юм.
Нэгэнт өгөө аваа ярьж байгаа хойно нөгөө талынхаа хүмүүст 5-10 хувийн өглөг гар дээр нь сэмхэн тавьсан байхыг үгүйсгэх арга үнэхээр байхгүй юм. Эрүүл саруулаар бодвол үүнд эмзэглээд байх зүйл үгүй гэдэгтэй маргах хүн олон биш байлгүй.
Харин Монголын талаас үүнээс далдуур хувь хүртэх ямар ч ёсон байхгүй. Яагаад гэвэл энэ бол Монголын ард түмний олон үеийнхний хөрөнгө учраас тэр. Ард түмний нэхэл хатуу.
Одоо би энэ үнэний мөрөөр олсон баримтын заримаас өгүүлэх гэж байна.
Их өрийн төлбөр хийгдэж байсан яг тэр үеэр АНУ руу найман сая америк доллар Монголбанкнаас шилжсэн байна. Олон улсын зарим байгууллагууд ч үүнийг баримт, данс гүйлгээгээр нь мэдэж байдаг санж.
Хамгийн хачирхалтай бөгөөд сэжиг бүхий явдал нь энэхүү найман сая долларыг нэр дээрээ гуйвуулан авсан хүмүүсийн жагсаалт дотор тэр үеийн Ерөнхий сайд, одоогийн УИХ-ын дарга Н. Энхбаярын эхнэр О. Цолмонгийн нэр дурайтал бичигдсэн байх ажээ. Энэ юун мөнгө вэ, Хэн хариуг нь өгөх вэ? Яахаараа О. Цолмон болон нэр бүхий бусад хүмүүсийн хаягаар ийм их мөнгө гадагшилдаг билээ?
Найман сая доллар гэдэг бол найман сая төгрөг биш шүү дээ. О.Цолмон АНУ руу сэмхэн яваад нэлээд удаж байгаад мөн л сэмхэн ирсэн нь үүнтэй л холбоотой юу? Н.Энхбаяр болон түүний долдойчуудын олон жилийн турш системтэй тараасан шиг судлаач Д.Ганхуяг толгойдоо орсон, хардсан болгоноо донгосоод байгаа юм биш. Би баттай эх сурвалжтай баримтыг дэлгэж байна.
Ямар ч гэсэн үндэсний удирдагчаас энэ найман сая долларын учир шалтгааныг асууж, тайлбарлуулах л үлдэж байна. Мэдээж тэр ингэж зүрхлэх нь юу л бол? Жаахан азная. Сурсан зангаараа мэдэгдэл зэдэгдлээ гаргах нь уу, шүүхэд өгөх нь үү гэдгийг нь харья. Энэ лав л төрийн нууц биш юм даг…
Аль нь байлаа ч нэр бүхий хүмүүс, түүний дотор Үндэсний удирдагч их өрийг төлөхийг далимдуулан мөнгө завшсан болох нь эндээс харагдаж байна. Их авилгыг нь их өр дарсан алдар гавьяа лавтайяа дарж чадна гэж тэр тооцжээ. Мөн луйвраа сонгуулийн шоу болгохоо тэр мартсангүй. Ард түмний хөрөнгөөс хулгай хийчихээд, түүнийгээ гавьяа болгон харуулж, тэр ч байтугай Чингисийн одон нд өөрийгөө тодорхойлно гэдэг бол зөвхөн Н.Энхбаярт л байж болох араатан араншин билээ.
Гэвч тэр гурван зүйлийг буруу тооцжээ. Нэгдэх нь сонгуулийн шоугаа дэндүү эрт эхэлж, хэмжээ тунг нь хэтрүүлчихжээ. Удаах нь их өр дарсан үндэсний удирдагчийн гавьяанд нь ард түмэн баярлаж хөөрсөндөө үүнийг анзааралгүй орхино гэж тооцжээ. Гурав дахь нь эрхбиш ардчилсан нийгэм юм болохоор ард түмэн, нэн ялангуяа сөрөг хүчин болон ойрынх нь зарим хүн үүнийг гарцаагүй сөхнө гэдгийг тэр мартжээ.
Хаа ч очиж манай монгол залуучууд мэдээллийн технологийн мэдлэгээр МАХН-ын үзэг, цаас барьсан хэдэн хоцрогдсон дарга нараас хэтэрхий давуу юм. Үүнийг сонирхсон аль аль намын, сэхээтнүүд интернэтийн сүлжээгээр дэлхийг хэсч, олон компьютер улайстал, шаттал нь шахуу ажилласан байдаг. Уг нь нэг их сүртэй юм гараагүй ч оргүй хоосон байгаагүй нь мэдэгддэг юм. Мөн бие даасан бүлэглэлүүд хуйвалдагчдын дотоод зөрчил зэрэг олон сувгуудаар чамгүй мэдээлэл цуглуулсан аж.
Их санасан газар есөн хоног хоосон болж сонгуулиар МАХН илт ялагдал хүлээв. Одоо үлэмж амжилт олсон Эх орон-Ардчилал эвсэл энэ болон казино, авилга, албан тушаалаа урвуулан ашигласан бусад олон хэргүүдийг лавшруулан ухах нь дэндүү тодорхой болов. Эвслийнхэн ард түмний төлөө биш, улстөрийн хүчирхэг өрсөлдөгчтэйгээ тэмцэх л гэж энэ бүхнийг хийж байлаа. Гэсэн хэдий ч авилгын урт гар ардчилсан эвсэл дотор аль хэдийнээ орчихсон байсан юм.
Сонгуулийн дараа Монгол Улсад хоёрхон байгууллага олон хоног өдөржин шөнөжин ажилласан юм. Энэ бол Монголбанк, Сангийн яам хоёр байлаа. Учир нь тэдэнд хар данс, булхайныхаа баримтыг устгах шаардлага байсан бололтой. Нөгөө талаар тэд өөрсдийгөө сонгуульд ялагдлаа гэж үзэж байсны нэгэн баталгаа нь энэ юм.
Хэргүүдээ ухуулахгүй, төнхүүлэхгүй, илрүүлэхгүй байх нь Н. Энхбаярын амин чухал зорилго болов. Хар амиа аврах цорын ганц энэ шалтгааны улмаас Н. Энхбаяр олон жил олон удаа хамт хуйвалдаж ирсэн туршлагатай бөгөөд манлай хорчин Р. Гончигдорж, Ц. Элбэгдорж нарын Алтан гадас асооциацийг ашиглан улс төрийн өрсөлдөгч хүчнээ дотроос нь задлан хөнөөж эхлэв. Мөн энэ шалтгааны улмаас Эх орон-Ардчилал эвсэл Н. Энхбаяртай эвсэн хувааж идэх Р. Гончигдорж, Ц. Элбэгдорж нарын, Н. Энхбаярын идсэн уусныг илчлэн унагаж, дангаараа ноёрхох М. Энхсайханы гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдав.
М. Энхсайхан УИХ-ын байнгын хорооны дарга болмогцоо их өрийн асуудлыг хэрхэн барагдуулсныг шалгана гэдгээ шууд мэдэгдсэн нь уучилж болшгүй алдаа болсон юм. Тэр ингэснээрээ МАХН-ын удирдлагын нүдэнд орсон шороо, шүдэнд хавчуулагдсан мах шиг адлагдах болов. Үүнээс болж зөвшилцөл нэртэй хуйвалдаан хийх гол шалтгаан үүссэн билээ.
Уг нь их өрийн будлианыг сайн мэдэж байсан хэдий ч Р. Гончигдорж нь бушуухан шиг өөрөө намын дарга болж аваад Ерөнхийлөгч болох, Ц. Элбэгдорж нь эхлээд Ерөнхий сайд болж аваад хууль бус Засгийн газраа хадгалан үлдэх шуналын хүсэлдээ оюуны сүв, ухааны мэлмийгээ хаалгачихсан байсан юм. Ийнхүү Н. Энхбаяр, Р. Гончигдорж, Ц. Элбэгдорж нарын ашиг сонирхол яг давхцсанаар манай улс төр бүрэн дампуурав. Ардчилсан холбоо эвсэл дэх Ц. Элбэгдоржийн Засгийн газар 1998 оны зун Сэргээн босголт Голомт банкуудыг нийлүүлэх явцад гадаад руу зургаан сая доллар зувчуулсан баримт байдаг юм. Энэ гурав үүгээрээ харилцан барьцаалагдах болсон юм.
Ийнхүү юу юугүй илрэх гээд байгаа их өрийн болон казино, авилгын зэрэг бусад олон хэргийн золиосонд Монголын ардчилалд сайн, муу боловч жинтэй хувь нэмэр оруулсан Ардчилсан нам сөнөх нь тэр. Дараа нь энэ хооронд Эх орон-Ардчилал эвсэл бут үсрэв. Мөн МАХН-ын хувь заяа дээсэн дөрөөн дээр ирээд байна.
Үүний цаад учрыг мэдэх, гадарлах хүн аль аль намд нь бараг байхгүй байв. УИХ-ын гишүүн болчихоор ухаан нь хэдэн арав, зуун дахин нэмэгдчих мэт бодож байсан өрөвдөлтэй хүмүүс хашир, туршлагатай хорчингуудын тоглоом болж дуусч байгаа нь энэ.
Хуйвалдагч гурав Монголын улстөрийн бараг бүх намыг мөхлийн ирмэгт авчирч, улс орныг хямралд оруулав. Ийм атлаа ард түмэндээ Тогтвортой төр гэсэн маань уншиж, үүнээс өөр хэлэх олигтой ганц ч үггүй мэлтийгээд сууж байна. Яалтай ч билээ…
Тэд тогтвортой төр байгуулна гэж зүтгээд байгаагийн цаад учир гэвэл нэг талаас идсэн ууснаа нуух гэж, нөгөө талаар хамтдаа идэх уух шинэ төлөвлөгөөгөөр хамтран ажиллах болсон явдал юм. Үүний горыг монголчууд түрүүчээс нь амсаж байна. Ядууралтай дайн зарлана гэсэн засаг төр цахилгаан, дулааны үнийг эрс нэмэв. Үүнийг даган бүх зүйлийн үнэ өссөнөөс монголчуудын амьдрал илтэд доройтож байна. Төрийн удирдлага гээч юм оргүй болов.
Одоо хуйвалдагчид хоёр сайдыг огцруулсныхаа дараа М. Энхсайханыг УИХ-ын байнгын хорооны даргаас огцруулах тухай асуудлыг ид ярилцаж байна. Энэ бол их өрийг төлсөн болон алга болгож, шамшигдуулсан асар их мөнгөний асуудлыг шалгана гэснийхээ улстөрийн шанг хүртэж байгаа хэрэг гэдгийг өнөөгийн УИХ-ын зарим гишүүнээс өөр бол адгийн ямар ч тэнэг ойлгоно.
Тогтовортой төр гээчийн цорын ганц улстөрийн бодлого нь ердөө л авилга, түүний сүлжээ юм.
Ялаа яагаад заан болсон юм бэ? гэдэг хүүхдийн ном дээр үед байдагсан. Яг энэ жишгээр гэмт үйлдэл, авилгын сүлжээгээ далдлах гэсэн Үндэсний удирдагчийн хор улам өтгөрч, Монголын улстөрийг дампууруулж, нийгмийн хямралыг өдөөсөн гэдэг баттай дүгнэлт эндээс гарч байна.
Балчир хүүхэд нүдээ дарж нуугддаг шиг өрсөлдөгч хүчнүүдээ дэс дараалан хөнөөгөөд байвал бүх төрлийн хяналт шалгалт, эрэн сурвалжлах мөрдлөг, дүгнэлт шинжилгээ зогсчихно гэж зөвхөн арчаагаа алдсан хүн л бодож чадах байх. Энэ мөрөөр олон хүн орж, учгийг нь атгаад авчихаж, ард түмэн ч ойлгож эхэллээ. Одоо зогсох, зогсоохоосоо нэгэнт өнгөрсөн…

Д. Ганхуяг /судлаач/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button