Хаврын мөнгө хураалт ойртлоо

Өмнөд хөрш маань ДХБ-д элссэнээр ноос ноолууран бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, экспорт, импортдоо ихээхэн таатай нөхцөл бүрдүүлээд эвсан. Тухайлбал, наад зах нь энэ төрлийн бүтээгдэхүүний импортын татвараа өмнөхөөсөө багасгаж 17,5 хувь болтол бууруулсан гэнэ. Хэдийгээр манай ноос ноолуурын нөөц төдийлөн их биш ч гэлээ энэ арга хэмжээ нь Хятад улс Монголын ноолуурыг бараг тэр чигт нь самнаж ноос ноолууран бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлэх үүд хаалга нь болж байгаа юм.
Манай улс жилд дунджаар 13-14 мянган тонн хонины ноос, 2600-3000 тонн ямааны ноолуур, 1200-1400 тонн тэмээний ноос бэлтгэдэг. Гэтэл өнөөдөр энэ салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж нь түүхий эдийнхээ нөөцөөс харьцангуй их хүчин чадаптай ч дөнгөж 20-30 хувийг л үйлдвэрлэдэг. Гэсэн ч сүүлийн хэдэн жилд манай улсын гадаад худалдааны өсөлтөд ногдох ноос, ноолуурын үйлдвэрлэл, экспортын жин нэмэгдсэн үзүүлэлт байдаг. Тэр нь ноолуураар цамц хийгээд гадагшаа гаргаад байгаа хэрэг бус Хятадаас ээрсэн утас авч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өсөлтийг л хэлж байгаа хэрэг. Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг үл тооцон манай улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай үйлдөэрүүд түүхий эдийн нийт нөөцийн ердөө л 40 хувийг худалдан авч боловеруулдаг ажээ. Үлдэх 60 хувь нь хаачдаг нь тодорхой. Мэдээж нөгөө л хятадын наймаачдын гарт орж дотор газар руу нь урсдаг гэсэн үг. Энэ нь манай үйлдвэрлэгчид болон Засгийн газар маань жирийн хятад наймаачдад хэрхэн ялагддагийг харуулсан эвгүй дүр зураг юм. Шалтгааныг нь Ноос ноолуурын холбооноос тодруулбал түүхий эдийн бэлтгэлийн үсэр хятад наймаачид ихээхэн хэмжээний бэлэн мөнгө халаасалж ирээд Монголын ноос, ноолуурт үзэмжээрээ үнэ тогтоож ноёрхсоор ирсэн. Өнгөрөгч онд хятадууд 1кг хонины бохир ноосыг 500-700 төгрөгөөр, ямааны ноолуурыг 22-23 мянгаар үнэ цохиж аван манай анхан шатны боловеруулалт хийдэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг сул зогеоход хүргэжээ. Урьдач прогнозоор бол өнөө жил 1 кг түүхий ноолуурын үнэ 40 мянган төгрөгөөс буухгүй гэнэ. Тэгэхээр өнөө жил Монголын малчдын бүтэн жилийн хөдөлмөр зөвхөн түүхий ноолуурын зах зээл дээр гэхэд л наад зах нь нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх бололтой.
Хятад наймаачид монгол ченжүүдтэй болон манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй анхан шатны боловсруулах үйлдвэрүүдтэйгээ үгсэж түүхий эдийн үнийг зохиомлоор өндөр тогтоож зах зээлд монопольчлох тодорхой хүчин зүйлийг бий болгож байна гэж тус холбоо үзэж байна. Манай улс Хятадаас орж ирж буй бэлэн мөнгөний хэмжээнд хязгаарлалт тогтоодоггүй, түүхий эдийн зах дээр ажилладаг хятадууд ямар ч хяналт шалгалтгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр чөлөөтэй хэсч худалдаа наймаа хийдэг, түүнчлэн татварт хамрагддаггүй зэрэг нь дээр дурдсан хүчин зүйлүүдийн нэг хэсэг нь ажээ. Мөн манай хил гаалийн задгай замбараагүй байдал, ялангуяа хуйвалдааны замаар гарч байгаа түүхий эдийн дийлэнх хувийг нэвтрүүлдэг Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэн, Говь-Алтай аймгийн Бургалтайн боомтуудаар хяналт шалгалт сул, гаалийнхны хахуульд өртөмтгий байдал зэрэг нь Хятадын монополийг өөгшүүлж байна гэж тэд үзэж буй аж. Хэдийгээр стандартын шаардлага хангаагүй арьс шир, ноос ноолуурыг хилээр гаргахыг хориглосон Засгийн газрын шийдвэр бий ч энэ нь гарснаасаа хойшхи (1997 онд гарсан шийдвэр) ганц хоёрхон сарын хугацаанд л үр дүнгээ өгсөн гэнэ. Ойрын үед БНХАУ ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, экспортыг 30 гаруй хувиар, АНУ болон Европын холбооны улсуудад гаргах хонины ноосон нэхмэл бүтээгдэхүүнээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тэд өсөн нэмэгдэж буй эрэлтээ хангах нэмэлт түүхий эдээ манайхаас импортлох нь тодорхой. Энэ нь манай түүхий эдийн зах дээрх өрсөлдөөнийг өмнөхөөс улам ширүүсгэж, үнийг бас дахин хөөрөгдөнө. Үүн дээр нэрмээс болж ирэх гуравдугаар сараас эхлэн мөрдөгдөх эрчим хүчний шинэ тариф ч дотоодын үйлдвэрүүдэд хүндхэн цохилт болох төлөвтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ноос ноолуурын салбарт нүурлэсэн хүндрэл, ойр, холын ирээдүйд гарч болзошгүй бэрхшээлийг багасгах, дампуурлаас урьдчилан хамгаалах үуднээс саяхан Ноос, ноолуурын холбооноос парламентад санал оруулаад байгаа аж. Наад зах нь жил ирэх тусам хятадуудын гарт орж улам хумигдсаар байгаа ноос ноолуурын зах зээлээ хэрхэн хамгаалах бол гэж үндэсний үйлдвэрлэгчид харж байна. Манай зах зээлийг монопольчилж байгаа хятад наймаачдыг Монголын засгийн газар ялах уу үгүй юу гэсэн хөндүүр асуулт сэтгэл зовоосоор байна.
Н.ПАГМА
(өдрийн сонин 2005-03-04 058)