Д.Баясгалан Том байх уу эсвэл хүчирхэг байх уу гэсэн асуултдаа бид хариу олсон

ус банкийг дэлхийд нэр хүнд бүхий Бизнес таймс санхүүгийн бүлэглэл болон Банкир сэтгүүлээс 2004 оны Монголын шилдэг баннаар шалгаруулжээ.
Голомт банкны Ерөнхий захирал, 2001 оны Монголын шилдэг эдийн засагч Д.Баясгалантай ярилцлаа. Түүний банкны системипн талаарх Тогтворжилтоос өсөлтийн зүг хэмээх илтгэл нь тухайн салбарын ирээдүйг харсан, даэцтай бүтээл болж, мэргэжлийн хүмүүсийн талархлыг хүлээсэн билээ.
-Голомт 400 сая төгрөгтэй уйл ажиллагаагаа эхэлснээс хойш одоо 200 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, олны итгэлийг хүлээсэн том банк болжээ. Энэ амжилтын нууц?
-Ер нь банк том байх уу, олон салбар, олон ажилчинтай байх уу гэдэг нэг асуудал. Эсвэл тогтвортой, жигд, эрүүл байх уу гэдэг өөр хэрэг. Энэ бол бүх бизнесмэнд тулгардаг асуудал юм. Том байна гэдэг хучирхэг байна гэсэн үг биш. Зургаан жилийн өмнө бид хандлагаа тодорхойлж байхад Том баймаар байна уу, хүчирхэг баймаар байна уу гэж асуухад ихэнх маань Том баймаар байна гэж хариулж байсан юм. Тэгээд маш удаан ярилцсаны эцэст хүчирхэг, эрүүл байх ёстойг ойлгосон.
Одоо бол хамгийн хүчирхэг, эрүүл банк. Банк эрүүл байвал аяндаа том болдгийг бид өөрсдийн жишээн дээр харлаа. Чарльз Дарвины хэлсэн үг байдаг шүү дээ. Байгалийн шалгарлаар амьд амьтдаас том, гоё сайхан, басхүү олон тоотой нь биш харин тухайн үедээ зохицон шалгарч, хүчирхэг байж чадсан нь үлддэг.
Өнгөрсөн түүхэн хугацаанд зах зээлийг зөв тодорхойлж, мэдэрсэн нь л үлдсэн юм. Зуун жилийн өмнөх дэл-хийн 100 том компаниас өнөөдөр гурав нь л үлдсэн. Тэдгээрийн нэг нь Форд компани. Бидний зорилгод бол хамгийн олон карттай, хамгийн их хадгаламжтай гэдэг нь чухал ч гэлээ гол үзүүлэлт биш. Хамгийн гол нь эрүүл байх.
-Банк хүчтэй, бас дээр нь том байвал тусах ашиг нь илүу байх юм биш үү?
-Том банк байх амархан. Хадгаламжийн хүүгээ л нэмэхэд гүйцээ. Гэтэл цаана нь зардал өснө. Яах гэж бизнес хийдэг вэ, ашиг олох л гэж. Гэтэл том байхын төлөө ашгаа буулгана гэдэг харалган хэрэг.
Аливаа хөрөнгө оруулалт том, бага эсвэл аль салбарт хийж буй нь хамаагүй, гол нь ашгаа нөхөх ёстой. Бидэнд мэдээллийн технологи чухал ч хөрөнгөө хий үрэх чухал биш. Тэдгээр технологи ажлыг хөнгөвчлөх ч гэлээ ашгаа өгөхгүй байвал утгагүй. Аливаа хөрөнгө оруулалт ашгаа авчрах ёстой. Ямар үр дүн авчирч байгааг л тооцоолох хэрэгтэй. Бүх улсад салбараа байгуулаад онлайн холболт хийх боломж бидэнд байгаа юу? Байгаа. Гэвч тэгээд ашиггүй.
-Сэтгэлийн хөдолгөөнөөр ханддаггуй, бодитой, хашир ч гэж хэлж болох энэ байдал та бүхний амжилтын нууц уу?
-Сэргээн босголт банктай холбоотой хэрэг явдлаас үлдсэн сургамж, өрсөлдөөн, бүтцийн өөрчлөлт, чадварлаг баг. Энэ бүхний үр дүнд байгууллагын соёл бий болсон. Үүнийг хэн ч хаашаа ч авч явж чадахгүй. Бидний үнэт баялаг. Бас үүнийг хэн ч хуулбарлаж чадахгүй. Яагаад хүчирхэг байгаагийн маань нууц нь энэ.
Энэ бүх үйл явцын дүнд эрүүл саруул орчин бий болчихоор эрүүл санаа төрөх үндэс бүрдэж буй юм. Ийм хөрснөөс төрж байгаа санаа аяндаа хэрэгжээд явчихдаг учраас өсч өндийх эх үүсвэр нь болдог.
-Бизнес эхлэхэд гарааны тэгш нөхцөл хэрэгтэй. Гэтэл 10 жилийн өмнө анхны хувийн банкууд байгуулагдаж байхад Голомт-од тиим тэгш нөхцөл олдоогүй. Улсын өмчид суурилсан банкууд өрсөлдөөний тэр гараан дээр та нартай хамт зогсч байсан.
-Бид бизнест төр яаж давамгай байдлаар оролцдогийг мэднэ. Тэр үед өрсөлдөгчид маань төрийн өмчийн банкууд байлаа. Бас бүх томоохон салбар Эрдэнэт үйлдвэр ч гэдэг юм уу, түлш, эрчим хүчний сүлжээ, харилцаа, холбоо гэх мэт бүгд төрийн мэдэлд. Төр хүчтэй, бас шударга бус байсныг хэлмээр санагддаг. Тэдгээр байгууллагатай харилцаа холбоо тогтоох гэхээр Дээрээс зөвхөн энэ банкуудтай харилц гээд үүрэг өгсөн, бид танай харилцагч болж чадахгүй нь ээ гэдэг байсан. Худалдаа, хөгжлийн, ХАА-н зэрэг банкууд хувьчлагдсаны дараа л бидэнд өрсөлдөх боломж гарсан юм. Үүнээс хойшх Голомт банкны өсөлтийг аваад үзвэл тэдгээр банкууд төрийн өмчийнх байх үеийнхээс илүү байдаг. Тэр үед бидний өмнө хоёр зам байсан. Нэгдүгээрх нь улс төрд холбоотой байх. Тэгж байж тухайн томоохон салбар, компаниудыг харилцагчаа болгох. Нөгөө нь мэргэжлийн чиг хандлагаа барих. Бид мэргэжлийн чиг хандлагаа барьж чадвал ялан дийлнэ гэж итгэдэг байсан. Хэзээ ч эхний хувилбарыг сонгож, арга чарга хайж байгаагүй. Аль ч үед манай банкинд байршуулсан төрийн эх үүсвэр банкны нийт хөрөнгийн нэг хувиас хэтэрч байгаагүй юм шүү. Тэрнээс биш хувь хүнийхээ үүднээс улс төр, нийгэмд нөлөө бүхий хүмүүсийг таньдаг, мэддэг, ашиглая гэвэл боломж байсан. Гэхдээ тэднийг банкныхаа үйл ажиллагаа, сонирхолдоо ашиглаж байгаагүй. Ердөө зах зээлийн хөгжлийн жамаар явахыг эрхэмлэсэн юм.
-Зөвхөн зах зээлийн хөгжлийн жамаар амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэх хүн байдаг. Бизнесийн амжилтын тодорхой шатанд хүрээд зайлшгүй улс төрийн сонголт хийх хэрэгтэй болдог гэж үздэг. Тиим хүндрэлийг яаж гэтэлсэн бэ?
-Нэгдүгээрт, банк болон аливаа байгууллагыг амжилттаи авч явахын тулд үйл ажиллагааны ойлгомжтой энгийн бүтэцтэй байх ёстой. Бид 1999-2000 онд Английн нэгэн консалтинг компанийг урьж өөрийн банкиндаа ажиллуулсан. Менежмэнтийн өөрчлөлтийн тэр хүрээнд анх удаа орчин үеийн зах зээлийн нөхцөлд тохирсон бүтцийг бий болгосон юм.
-Тэр нь ямар бүтэц юм бэ?
-Бизнес явуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт хийх гэсэн үндсэн гурван хэсгийг бий болгосон юм. Зах зээлд байгаа мөнгийг банк өөртөө татаж авах ёстой. Энэ бол бизнес. Илүүдэлтэй байгаа мөнгийг татаж авч банкинд хуримтлал үүсгэнэ. Энэхүү хуримтлалын нэг, хэсгийг цааш нь зээлүүлнэ. Бас л бизнес. Гэхдээ авсан мөнгөнөөсөө өгсөн нь давчихвал банк дампуурч байгаа хэрэг. Тэгэхээр банкны зээл хад галамжиинхаа хэмжээнээс бага байх ёстой. Энэ хоёрын зөрүүн дунд хангалттай их мөнгө байгаа. Түүгээр бас бизнес хийнэ. Банкны бизнес ийм гурван шатанд явагддаг. Өдөр тутмын гүйлгээ хийх гэдэг ч юм уу дээрх бизнест дэмжлэг үзүүлэх хэсгийг бүрдүүлээд тэгээд хяналтын хэсгийг тусад нь байгуулсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд нэг зүйл бий болсон юм. Юу гэхээр, шийдвэр гаргагчид өөрсдөө тэрхүү бизнесээ хийдэг, гүйцэтгэдэг байх ёсгүй гэсэн зарчим. Жишээ нь, эмч хүн өөрөө өвчтөнөө оношлоод өөрөө түүнийгээ эмчлэхтэй адил юм. Японы жишээгээр бол оношлох үүрэг нь өөр хэсэгт, эмч-лэх хариуцлага нь бас л тусдаа бие даасан бүтцэд оногдох жишээтэй. Буруу оношилсон бол эмнэлэг биш тухайн оношийг тавигчид хариуцлага хүлээнэ. Тэгэхээр аль аль нь илүү хариуцлагатай болдог. Манай банкны бүх түвшинд шийдвэр гаргагчид нь юу ч гүйцэтгэдэггүй. Эмч зөв оношлоод буруу эмчилж магадгүй шүү дээ. Үүнийг ойлгох гэж маш удсан. Одоо л ойлгож эхэлж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд энэ хөрс суурь, эх үүсвэр, баялаг бүрдсэн. Одоо энэ хөрс, эх үүсвэр дээрээс Голомт банк хаашаа явах вэ?
-Ер нь банк нээлттэй байх ёстой. Банкны бизнест харилцагч, эзэд, банк өөрөө буюу хамт олон гэсэн гурван тал оролцож байгаа. Нээлттэй болгох ёстой юм. Хэн энэ банкийг эзэмшиж байна вэ, эзэмшигчид нь банкиндаа зээлтэй юү, үгүй юү, олон нийтээс мөнгө цуглуулж бизнес хийж байна уу, үгүй юү? Эсвэл сонгодог утгаараа ажиллаж байна уу? Энэ бүхэнд хариулт хэрэгтэй. Эзэд, холбогдогч этгээдүүдийн үйл ажиллагаа нээлттэй байх ёстой. Бид банкаа цаашид олон нийтийн болгоно. Олон нийтэд банкныхаа хувьцааг гаргана. Гэхдээ зүгээр нэг хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах байдлаар шийдэхгүй. Цаашид олон нийтийн хараа хяналт дор эрүүл банк байгаасай гэж боддог.
-Тэр цаг хэзээ вэ?
-Ойрын ирээдүйд биш. Холын ирээдүйд ч биш. Ер нь ирэх гурав, дөрвөн жилд үүнийг хийнэ гэж боддог. Тиим нөхцөлд банк ил тод, хяналттай, хүчирхэг болох шаардлага бий болно. Олон хүний эрх ашгийг хамгаалах шаардлагатай болох учраас хариуцлага нэмэгдэнэ. Одоо бол Монгол Улсын банкны хөгжил маш энгийн шатандаа явж байгаа. Эрсдэлийг хянах, санхүүгийн шинжилгээ хийх, ашиг орлогын баланс, өрсөлдөөнд зохицох чадвар, худалдааг санхүүжүүлэх, документ бизнес, аккердитив гэх мэт бизнесийг хөгжүүлж эхэлж байна. Одоо л энэ бүхэн рүү орж байна. Хэрэглэгчдэд одоо л хэрэгцээ нь бий болж байна. Уг нь манай банкны салбар хөрш орнуудынхтай харьцуулахад чөлөөтэй зах зээл.
-Голомт банк дандаа ч дардан замаар яваагүй. Сэргээн босголт банктай холбоотой шуугиан одоо ч гэсэн сөрөг үр дагавар, ул мөр улдээсэн санагддаг уу?
-Сэргээн босголт банктай нэгдээд салсан тэр үе хамгийн эгзэгтэй. Бодит байдал дээр үнэндээ цөөн хэдэн хүнээс болж тус банк дампуурсан юм. Тэр үед зээл авсан тодорхой бүлэглэл хамгийн их айж байсан. Бид харин Сэргээн босголт банкийг босгоё гэж зориглосон ч тул банктай нэгдээд буцаад салах тэр үйл явцад бид 80 сая төгрөгийн зардал гаргаж, бас дээр нь хүмүүсийн итгэл алдарч, эцэст нь бид элдэв нэр хоч зүүгээд салсан. Аль аль талдаа туршлага дутсан санагддаг юм. Хүмүүс амин хувийн эрх ашгийн төлөө юу ч хийхэд бэлэн байдаг юм би-лээ. Нийгмийн тогтолцооны үндсэн мөн чанарыг ёроолоос нь эхлүүлээд эрүүлжүүлэх шаардлагатай гэдгийг тэгэхэд л ойлгосон. Би 2000 он хүртэл төрийн эсрэг гэмт хэргийн яллагдагчаар байцаагдаж явсан. Нийгэм буруу тийшээ халтирахад боломж нь л олдвол ухвар мөчид бодолтой хүмүүс идэвхждэг гэдгийг харсан. Тэр үед засаг солигдсон, за тэгээд казиногийн хэрэг гээд дуулиан ар араасаа залгаад … Нийгэм тэр аяараа айдаст автсан. Илт шударга бус үйлдлийн эсрэг нийгмийн олонх, гэмгүй хүмүүс эсэргүүцэх чадваргүй болдог юм билээ. Нийгмийн сэтгэл зүй тиим байдалд ордгийг харсан гэх үү дээ.
Гэвч бид сайн менежмэнт хийж, гадаад, дотоодын эх үүсвэр цуглуулах гэхчилэн ихээхэн хүчин чармайлт гар-гасны хүчинд банкаа аварч чадсан. Тэр үед миний удирдлагад байсан багийнхан маань яг л нэг хүн шиг ажиллаж байсан. Энэ бол бидэнд үлдсэн том сургамж. Би энэ тухай дээр цухас дурдсан.
-Хүнд сорилтууд бүгд ард үлдчихсэн хэрэг ч бас биш. Тиим үү?
-Хамгийн хүндрэлтэй юм юу гээч. Зээл хүсч буй тухайн компанийн өнгөрсөн хугацааны ашиг орлогыг тодорхойлох л хамгийн хүндрэлтэй. Эздийн нь хэлж буй тоо болон санхүүгийн нь баримт дээрх ашиг орлогын хэмжээ асар зөрүүтэй. Татвараас нуугдах явдал хавтгайрсан. Татвар их бага байх нь хамаагүй. Нэг хувиар тогтоосон байсан ч адилхан л төлөх сонирхолгүй байдаг. Жишээ нь, жилд олон зуун сая төгрөгийн орлогын эх үүсвэртэй ч орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний гэсэн төрлөөр татвар төлдөг хүмүүс цөөнгүй. Орон сууцны зээл хүсэгчид байна. Арван сая төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаанд эргүүлэн төлөхийн тулд тухайн өрх сар бүр 250 мянган төгрөгийг төлөх болно. Үүний тулд тэр гэр бүл сард 500-600 мянган төгрөгийн орлоготой байж гэмээнэ зээлээ төлөх чадвартай. Орлогоо тодорхойлсон байдлаас нь харахад тиим гэр бүл ховор. Гэтэл үнэндээ тиим хэмжээний орлого тэдэнд байдаг. Тухайн хүн ямар унаа унаж байна, хүүхдүүд нь хаана сурдаг вэ гэх мэтээр бид субъектив байдлаар судалж, арга ядсан нотолгоо хийдэг гээд бод доо. Ингэхээс өөрөөр татварын баримтаас юу ч олж чадахгүй. Тэгэхээр татвар хураах зөв тогтолцоог л бүрдүүлэх ёстой гэж боддог.
-Түүнийг төр бүрдүүлэх ёстой, тиим үү? Түүнээс гадна өөр олон үүрэг төрд бий. Тухайлбал, нийгмийн баялаг тэгш хуваарилагдах боломж өгөх ёстой. Өнөөдөр нийт баялгийн ерээд хувь нь хүн амын ердөө нэг орчим хувьд ногдож байна гэж зарим эх сурвалж үзэж байгааг та хүлээн зөвшөөрөх үү?
-Хэрэв дэлхийн улс төр, олон улсын байдал тогтвортой, Хятадын эдийн заегийн өсөлт энэ хэвээр хадгалагдаад төр засаг зөв бодлого баримталж чадвал ойрын таван жилд манай эдийн засаг өнөөдрийнхөөс хоёроос гурав дахин өсөх ирээдүй харагдаж байгаа. Гэвч тэрхүү өсөлтийн дүнд ирээдүйд бий болох баялгийг хүн амд хүртээмжтэй хуваарилах нөхцөлийг өнөөдөр бий болгох хэрэгтэй. Хэдийгээр ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий нийгэмд гишүүдийн нь нэг хэсэгт баялаг илүү хуваарилагддаг ч нийгмийн олонх суурь хэсгийн орлогыг нэмэгдүүлэх ёстой юм. Тэгж чадахгүй бол баян, ядуугийн, хот хөдөөгийн ялгаа улам ихэсч, тэрхүү эрүүл бус байдал нь нийгмийн уг үндсийг нь хүртэл идчихвэл хөгжлөө аяндаа доош нь татаж живүүлнэ. Тэгэхээр уүнийг засч залруулах эрүүл хөрс суурийг бүрдүүлэх цаг нь өнөөдөр болсон байна. Хэрэв тэгж чадахгүй бол сайн сайхан гэхээсээ илүү бүрхэг харанхуй ирээдүй ойрхон байгаа хандлага анзаарагдаж байгаа.
З.БОРГИЛМАА
(өдрийн сонин 2005-03-04 058)