Б.ГЭРЭЛ Би хүний тухай, хайрын тухай л ярина

Уншигч та бээр түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголын Лектор төвөөс зохион байгуулсан Ажил хэрэгч хүний амжилтын үндэс юу вэ? сэдэвт шилдэг лекторуудын илтгэлд оролцож байсныг санаж буй нь лавтай. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Илтгэх урлаг маань зөв ярьж сурахаас эхлэлтэй гэдэг. Хэдийнээс зхлээд илтгэх урлаг гэдэг зүйлээр оролдож эхэлсэн бэ?
-Ер нь бол бага залуугаасаа л сонирхсон. Анхны дөрөө нь ном л доо. Тэр үед ямар телевиз, радио гэж байсан биш. Хүмүүсийн үлгэр домог ярихыг л их сонсдог байсан. 1968 онд армид очоод гурван жил цэргийн алба хаахдаа цэргүүдэд яриа хийдэг байлаа. Орос кино орчуулж ярина, үлгэр ярина. Тэр үеийн кино завсарлагатай, дараагийн бүлэг эхлэх хооронд яриа хийж, хүмүүс асуух зүйлээ лавладаг байлаа. Эндээсл ярих дадал нэлээд сууж, хэлний мэдлэг ч улам сайжирсан.
Дэлхийн сонгодгуудыг ч гэсэн үлдээхгүй ээ. Ж.Лондон, А.Дюма гээд л сонгодгуудыг чинь найм есөн цаг ярина шүү дээ. Хэрвээ тэр үед өнөөгийнх шиг сайхан, чөлөөтэй байсан бол ярих сэдэв өргэн, жишээлбэл, Чингис хааны тухай ярих байлаа. Даанч иймэрхүү сэдэв хаалттай байсан шүү дээ. Цаашлаад Намын хороо, штабын дарга нар гэртээ урьж их яриулна, энд тэнд уригдаж запагдана. Илтгэгч гэдэг гайхамшигтай мэргэжлийнхээ хүчинд жил гурван сарын дотор хугацаат цэргийн бүх цолыг хүртсэн дээ.

-Орос хэлнээс кино орчуулж байсан гэлээ. Цэрэгт татагдахаасаа өмнө юу хийж байсан юм бэ?
-Архангельскийн модны технологийн сургууль төгсөөд Налайхын барилгын конторт орчуупагчаар ажилласан юм. Тэгээд л цэрэгт татагдсан. Тэр уед цэрэгт бүгд л явдаг байсан. Одоогийнх шиг биш. Ж.Батмөнхийн хүү Ням гэдэг залуу намайг Зүүнбаянд байхад давхиад л орж ирж байсан.

-Ингэхэд хэн таныг иим илтгэх урлагт татагдахад хамгийн их нөлөөлсөн юм бол. Энэ тухай бодож байв уу?
-Лапатик Сундуй гэдэг хүн байсан юм. Сэлэнгийн Ерөөд хамт байлаа. Австралийн гурван зүрх, Хар гар, Ягаан цэцгийн үлгэр гээд л хаалттай ном олонтой хүн. Туүнийг нь их яриулна аа. Дөрөв таван цаг ярина шүү дээ. Тэр үед би их ой сайтай байсан юм болов уу, нэг яриулаад л цээжилчихнэ. Одоо бодоход ярих үндэс суурийг маань энэ хүн тавьсан байна шүү гэж боддог юм. Ер нь илтгэгч хүн хүний ярьсан зүйлийг цааш нь улам баяжуулаад ярих хэрэгтэй. Яг тэр хэвээр яривал ёстой л шалдан гуя гэгч болно.

-Таныг тэр үед ийш тийш нь урьж залж яриа хийлгэх явдал олон байсан гэж сонссон. Одоо ч тиим л байх шиг байна? (Биднийг ярилцаж байхад Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын тамгын газрын нэгэн ажилтан ярьж түүнд баяр хүргээд сумандаа хүрэлцэн ирж лекц уншихыг хүсч байсан юм).
-Цээжнээсээ 8-16 мөр шүлэг урсгачихдаг эвлэлийн ажилтан юм чинь үдэшлэг удирдах естои. Эрдэнэт рүү армиасаа уригдаад томоохон хэмжээний үдэшлэг хөтлөхөөр явж л байсан.
Тухайн үед сонин уншлага буюу сонсголыг байнга шахуу л хийдэг байлаа. Бас пүрэв гариг бүр лекц болно. Түүнийг нь явуулна. Тиим болохоор Үйлдвэрчний эвлэл, Намын бай-гууллага, Хүүхдийн эвлэл гээд л бүх албан газар ярьж чаддаг хүн олох гэж их хөөцөлдөнө. Тухайн үед Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт л яриа сонсгол хийдэг хүмүүсээр хангадаг байлаа. Харин орчин үеийн утгаараа Монголын Лектор төв залгамж болж байх шиг байна. Яамд, Эвлэлийн төв хороо, ҮЭ-ийн төв зөвлөл, их дээд сургууль, цэцэрлэг гээд л лекц уншаагүй, сонсгол хийгээгүй газар ховор доо.
Гэхдээ тэр үед ганцхан МАХН, Алтан Москва, алх хадуурт алтан соёмбот Зөвлөлт улс, цаашаа эх орны дайн, Жуков, Сталин гээд дандаа үзэл сурталжсан яриа ярьдаг байлаа шүү дээ. 1986 он юм байна. Чойномын шүлгүүдийг нэг яриан дээр уншсаныхаа төлөө бүтэн сар ажил хийхийг минь хориглож ч байсан.

-Тэр нь ямар шүлэг байсан юм бэ? Яриагаа сонирхолтой болгох гэсэн үүднээс л уншсан биз дээ.
-Хүн, Тусгаар тогтнол гэсэн хоёр шүлгийг нь уншсан юм. Нэг хэсэг яриа яриа биш болчихсон. Нэг сард гэхэд л найман удаа, улиг болсон нэг хүн яриад л байхаар аргагүй шүү дээ. Сонсгол хийлээ гэхэд Үнэн, Залуучуудын үнэн, Улаан од гэсэн хэдхэн сонинг л ар өвөргүй уншиж өгөх хэрэгтэй болно. Төддүгээр таван жилийн төлөвлөгөөний биелэлт, үзүүлэлт гээд тэр урт нуршуу зүйлийг бүгдийг нь. Тиим нөхцөлд яриагаа сонирхолтой байлгах, хүмүүсийг залхаалгүй, унтуулалгүй байлгах шаардлага нь ингэж ярьж сурахад минь бас нөлөөлсөн л дөө.

-Та энэ урлагийг эзэм-шээгүй байсан бол өдийд ямархуу байдалтай байх байсан бол. Ер нь ярих урлаг нь танд юу өгев вэ?
-Хэрвээ би илтгэгч биш байсан бол олон найз нөхөдтэй болохгүй байсан. Илтгэх урлаг надад найз нөхөд, нэр алдар, тансаг биш ч хангалуун амьдрах хөрөнгө өгсөн. Би тиим ч өндэр боловсролтой хүн биш шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь хүнийг хүн ёсоор үзэх үзэлтэй болгосон гэж би боддог. Олны өмнө ярьдаг хүн худал хэлж чаддаггүй, олны өмнө гарч байгаа хүн цэвэрхэн хувцастай байх ёстой гээд л энэ урлаг надад маш их зүйлийг өгсөн.
Хүмүүс юунаас болж амиа хорлоод байна вэ. Уур гэдэг зүйлээс, өөрийгөө ойлгуулж чадаагүйгээс. Тэгвэл ярих урлагт л суралцах хэрэгтэй. Ярих урлаг хүнийг сайхан зантай болгочихдог юм шүү дээ. Ярьж чаддаггүй хүн өрх гэрийнхээ уур амьсгалыг эвдчихдэг.

-Таныг бие даасан лекцээ удахгүй уншина гэж сонссон юм байна? Тэгэхээр та ямар сэдвийг сонгох гэж байгаа юм бэ?
-Цэргийн баяраас өмнө Улаанбаатар паласын их тан-химд хийх бодолтой байгаа юм аа. Монголын Лектор төв зо-хион байгуулах юм. Би хүний тухай, хүний хайрын тухай л ярина. Би онолч биш, би эдийн засагч биш, улстөрч бүүр ч биш, Тэгэхээр би энгийн хүн, хүний тухай л ярина. Одоо үед техник технологитой нөхөрлөсөөр байгаад хүн хүнээсээ хөндийрчихжээ. Ажилдаа эрт ирэхээр нэр алдар олох гэж байна гэнэ, жаахан оройтчихоор биү тоолоо гэнэ.
Тэр том зааланд нийт 30 жилийн хөдөлмөрөө үнэлүүлнэ дээ. Зургаан том төр, хоёр нийгмийн тухай ярина.

-Монголчууд маань сүүлийн үед илтгэл, лекц рүү хошуурах болов. Үүнийгээ дагаад олон сайн илтгэгчид төрж байна. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Энэ бол түүхэн үзэгдэл, илтгэх урлагийг алтан үе шүү. Улс хөгжихийн дохио гэж ч болно. Грек, Ром хөгжих үедээ иймэрхүү байсан гэдэг. Ард түмэн нь нөгөө л Сократ, Цицерон, Платоныхоо гэрийнх нь довжоог нь тойрч зогсоод л яриаг сонсдог байж л дээ. Хөгжихийн эхэн дэх түүхэн дохио. Энэ бол оюуны их хур, том ололт. Ярих ч юм алга. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон шилдэг илтгэгчдийн лекцийн билет 25 мянгын үнэтэй байсан. Гэтэл энэ үнэ дамлагдаад 60 мянган төгрөг хүрч байсан гэсэн. Тэгэхээр монголчууд оюундаа хөрөнгө оруулалт хийхийг их хүсдэг болсон байна шүү дээ.
Одоо чинь бумбын орон 1987 онд эхэлчихсэн явж байгаа. Энэ орон Уран гаригийн нөлөөнд байдаг. 20 жил үргэл-жилдэг гэхээр 2007 онд шилжиж дуусна. Энэ ордонд сурахыг эрхэм болговоос хүн өөрийгөө танихгүй болтол өөрчилнө гэсэн нь бий.

-Одоо таныг энд тэнд урьж яриулах нь олон байна уу?
-Өө байнга. Ажлынхаа зав чөлөөгөөр дунд, их сургуулийнхантай уулзаад л явж байна.

-Ямар сэдвээр…
– Эх оронч үзлийн тухай. Эх гэж нэрлэгддэг гурван зүйл байдаг юм. Эх дэлхий, эх, эх орон. Эх оронч үзэл чухам юунаас бий болдог бэ? Хүнийг хайрлахаас эх оронч үзэл эхэлдэг. Хүнийг хайрладаг хүн эхийгээ, эх дэлхийгээ хайрладаг. Сургууль, цэцэрлэгүүд маань хүүхдүүдийг зөвхөн мундаг авьяастай хүн болгох гээд л зүтгээд байдаг. Гэтэл хүн болгох, хүнийг хайрлах үзлийг бага залууд нь сургамаар байгаа юм. Хүүхэд цэцэрлэгт байхдаа буюу 1-3 настай үед сурсан зүйл ой ухаанд баларшгүй бичигддэг. Энэ үед нь хүнийг хайрлах чанар төлөвшүүлэх хэрэгтэй.
Монгол хүнээ хүндэлье. Манайхан гадаад хүнийг мон-голчуудаасаа илүү хүндэлдэг болчихоод байна. Би хамгийн түрүүн монгол хүнээ хүлээн авдаг, угтдаг. Өөрийн албаны-хандаа монгол хүнийг баярлуулж, угтаж авч байгаарай гэж захидаг юм.

Бадарчийн Гэрэл Илтгэх урлаг гэсэн цуврал хоёр номтой Өнөө маргаашгүй гурав дахь цуврал нь хэвлэгдэх сурагтай. Эхний хоёр цуврал нь гарсан дарупдаа алга болсон гэдэг. Яагаад ийм хурдан борлогдоод байна вэ гэхэд минь Монгол сэтгэлгээгээр, монгол жишээгээр хийсэн болоод л тэр байх. Тэрнээс орчуулгын хар мянган ном байна шүү дээ гэж хариулна билээ. Зарим хүмүүс одон тэмдэг, марк цуглуулах, эсвэл нохой муур тэжээх хоббитой байдаг бол Б.Гэрэл үг цуглуулах хоббитой. Хүний ярианаас сайхан үг, ишлэлийг олзуурхан авч тэмдэглэнэ. Гэгэхдээ хаа ч хамаагүй, гаран дээрээ ч биччихдэг. Ямар сапндаа Би энэ гурав дахь номондоо оруулах хэдэн хэдэн сайхан үг алдчихсан(мартчихсан. сурв). Одоо яахав дээ. Орж ирэхгүй юм чиньгэж хэтэвчтэй мөнгөө гээсэн мэт харамсангуй өгүүлэх вэ дээ. Энэ мэтээр үг цуглуулах нь түүнд ярихад нь хэрэг болдог нь мэдээж билээ.

С.СОДБААТАР
(өдрийн сонин 2005-03-04 058)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button