Монголын буухиа Улаанбаатараар дайран өнгөрөв

Тогтмол явах энэ аялал нь ачааны урсгалыг нэгтгэж, тээврийн технологийг сайжруулсан шинэлэг бүтээгдэхүүн болсон бөгөөд Транссибирийн төмөр замд өмнө нь гарч байсан олон тооны хүндрэл бэрхшээлийг арилгаж, ачааны аюулгүй байдлыг ханган, хямд үнийг үйлчлүүлэгчид хүргэж, хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн амин чухап зүйл болсон тээврийн хугацааг гурав дахин багасгах нөхцлийг бүрдүүлж байгаа ажээ.
Чингэлэг тээврийн Монголын буухиа галт тэрэгний аялал нь дэлхийн тээврийн зах зээлд Монгол енежменттэй шинэлэг бүтээгдхүүн болоод зогсохгүй далайд гарцгүй манай орны хувьд газар зүйн байрлалаа ашиглан Евро Азийг холбосон хуурай замын тээврийн хөгжлийг өөрт ашигтайгаар зохицуулах боломжийг олгож байна гэж УИХ-ын гишүүн Р.Раш Улаанбаатарын галт тэрэгний төв буудалд болсон Хөх хот Франкфуртын галт тэргийг угтан авч, үдэн гаргах ёслолын цуглаан дээр хэллээ.
Одоогоос гурван жилийн өмнө Беларуссийн Брестээс Улаанбаатар хүртэлх анхны туршилтын аялал 7316 км замыг найман хоногт туулсан нь олон улсын тээврийн зах зээлд шуугиан тарь* байжээ.
Г.ЭНХ
(өдрийн сонин 2005-03-04 058)