XX зууны шинжлэх ухааны шилдэг бүтээл шалгарчээ

Монголын залуу үеийн хөгжлийн ассоциациас санаачлан УИХ-ын даргын ивээл дор ШУА, УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв хамтран эдгээр шилдэг бүтээлийг шалгаруулсан юм.
Тэгэхдээ шинжлэх ухааны салбар хүрээлэн бүрийн эрдмийн зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлсэн бүтээлийг XX зууны шинжлэх ухааны шилдэг-ээр өргөмжилсөн байна. Доор танилцуулсан 16 бүтээлийг Монголын шинжлэх ухааны шигшмэл өв сангийн шилдэг дээжис 99 ботид хэвлүүлэх ажээ.
1. Стратеги судлалын салбар. С.Ж.Базарсүрэн Чингис хааны цэргийн зэр зэвсэг бүтээл
2. Ус, цаг уурын салбар. Б.Жамбаажамц Монгол орны уур амьсгал ном
3.Соёл урлаг судлалын салбар. Монголын соёлын түүхийн гурван боть
4. Түүхиин салиар. Ж.Нацагдорж Монголын феодализмын үндсэн замнал бүтээл
5. Хими, технологийн салбар. Ш.Лувсандорж БНМАУ-ын эрдэст нуурууд, тэдгээрийн давсыг ашиглах боломж бүтээл
6. Экологийн салбар Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голууд, Умард говь, Их нууруудын ай сав, нутгийн усны нөөцийг ашиглах, хамгаалах цуврал схем
7. Батлан хамгаалах, цэргийн шинжлэх ухааны салбар. Монголын цэргийн түүхийн товчоон
8. Физик, технологийн шинжлэх ухааны салбар. Х.Дорж, Д.Батдэлгэр Монгол орны нутаг дэвсгэрт тэнгэр цэлмэг болон бодит үүлшилтэй байх үеийн эгц гадаргад ирж буй нарны шулуун цацрагийн эрчим хүчний үнэлгэо
9. Мал эмнэлгийн шинжлэх ухааны салбар. Ц.Базарцэрэн, Б.Болдбаатар Мал амьтны вируст өвчин II, III, Мал амьтны халдварт өвчин IҮ бүтээл
10. Археологийн шинжлэх ухааны салбар. Д.Цэвээндорж Монголын эртний урлагийн түүх
11. Газарззйн шинжлэх ухааны салбар. Ш.Цэгмид Монгол орны физик газарзүй ном
12. Философийн шинжлэх ухааны салбар. Ж.Жүгдэр Монголын нийгэм улс төр, гүн ухааны сэтгэлгээний түүхээр туурвисан цуврал бүтээл
13. Одон орон, геофизикийн шинжлэх ухааны салбар. Т.Дунгармаа Монгол орны нутаг дэвсгэрийн геофизик сейсмологийн иж бүрэн судалгаа
14. Биологийн шинжлэх ухааны салбар /Ботаникийн хүрээлэн/. Н.Өлзийхутаг Бобовые (Астрагап) Растения Центральной Азий
15. Хэл шинжлэлийн шинжлэх ухааны салбар. Ц.Дамдинсүрэн Монгол уран зохиолын дээж зуун билиг оршив
16. Олон улс судлалын хүрээлэн Б.Балдоо, С.Дамдинсүрэн, Л.Хайсандай Монголын тусгаар тогтнол ба Орос, Хятадын хүчин зүйл
Г.ОЮУН
(өнөөдөр 2005-03-04 052)