Спортын ертөнц ба эрчүүд

Хэрэв хүний бие зөвхөн ганц эрхтэнтэй байсан бол бие гэж нэрлэгдэхгүй. Хүний биеийн зарим эрхтэн гойд чухал мэт харагдавч нэг нь ч дутаж болохгүй. Тиймээс бидний бие хэд хэдэн хэсэгтэй бүхэл бүтэн нэг цогц махбодь болон бүтээгдсэн гэжээ. Энэ нь хэдийгээр хүний биеийн тухай хэлсэн мэт боловч хүний бодит оршихуйн үндсэн зарчмыг хэлж өгсөн юм. Түүний гол санаа нь хүн бүр чухал, иймээс хэн ч өөрийгөө хэрэггүйд тооцон бусдад атаархах ёсгүй гэсэн үзэл. Үнэхээр агуу. Үүнийг монгол маягаар илэрхийлвэл Дэм дэмэндээ, дээс эрчиндээ л гэсэн үг. Спортод ч энэ үзэл санаа бол амжилт гаргахын үндэс болон орших ёстой. Өөрөөр хэлбэл хэн нэгний амжилт болгоны цаана олон хүн байдаг гэсэн үг. 165.5 кг-ийн штангийг нэгхэн секундэд өргөж чадсан хүн супер хүндийг өргөлтийн ялагч болж, Олимпийн алтан медалийн эзэн болдог. Сайн дасгалжуулагч, сайн баг, сайн гэр бүл, сайхан дэмжигчидгүйгээр энэ медальд хүрэх байсан гэж үү? Тиймээ спорт хэзээ ч нэг хүний хөдөлмөр байдаггүй. Гэтэл зарим улс орнууд спортыг хувийн амжилт, хувийн тоглолт хэмээн өргөмжилж, онцгой эрх дархыг өгдөг.
Марадонагийн зөвхөн хөл нь бус бүх эрхтэн цогцоороо нэг болж, мөн багийн гишүүдийнхээ нэгэн хэсэг нь байж чадсанд гайхамшиг нь оршдог. Тоглогч бүр бусадтайгаа хамаатай, багийн бүрэлдхүүний нэг хэсэг байж чадсанаар амжилт гаргадаг. Бяцхан хөвгүүд спорт дахь анги, их бага гүрний ялгаа, эрх ямбыг харж, тэрхүү багийн бүрэлдхүүнд орохыг эрмэлзэж байна. Хөвгүүд энэ сонголтоо аль хэдийн хийчихсэн байж болно. Эсвэл ганцаарчилсан тоглогч болох уу, багийн тоглогч болох уу гэдгээ сонгож ядан байж ч мэднэ.

Спорт бол бүх нийтийн хөдөлгөөн
Спортын түүх бол эрчүүд хоорондын тэмцэл явсаар тэмцээн болж хөгжсөн түүх. Эрчүүдийн энэ тэмцэл эмэгтэйчүүдэд хаалгаа нээгээд удаагүй. Гэхдээ л дэлхийн хэмжээнд спортын жолоог бүсгүйчүүд атгалцаж байгаа нь нэн хурдан дэвшил биш гэж үү? Одоогоор Шведийн Гунилла Линдберг дэлхийн спорт дахь хамгийн хүчирхэг эмэгтэй болоод байна. Олон улсын Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон 57 настай тэрээр -Би өнөөдөр юу юунаас хамгийн чухал зүйл болоод байгаа Олимпийн хөдөлгөөн, Олимпийн үзэл санааны нэгдмэл байдлын төлөө ажиллах болно гэжээ. Хүйс, биеийн төрөлх шинжээс шалтгаалж, ялгаатай үнэлэмж тогтоодог явдал спортын ертөнцөд ноёлдогт эмэгтэйчүүд шүүмжлэлтэй ханддаг. Либералистууд Бид бүгдээрээ эрэгтэй, эмэгтэй ялгаагүй адилхан чадвартай гэж үздэг. Тэднийг няцаагсад Тэд ялгаатай биш юм бол эрчүүдтэй яг адилхан байх ёстой гэдэг. Коммунистууд хүн бүр тэгш эрхтэй гэсэн боловч хүйс, анги хоёрын хооронд зөрчилтэй онол дэвшүүлсэн байдаг.
Феминистүүд Бид хүйсийн хувьд өөр ч тэгш эрхтэй байх ёстой гэдэг. Үүнийг тэд спортын ертөнцөөс зээлэв үү, эсвэл спорт тэднээс зээлэв үү?. Наадамд эрийнхээ дээлийн захыг мушгиж суух ёстой бүсгүй эрчүүдтэй эн чацуухан барилдчихсан монгол наадмын алдаа түүх болон үлдсэн нь асуултын хариуг олоход туслах байх. Монгол бөхийн зодог шуудгийг энгэр задгайлтал нь шуугиулсан бүсгүйчүүд маань өнөөдөр дэлхийн дэвжээнээ Монголоо мандуулж явна. Хүүхнүүд хүндийг өргөлт, бокс, хөл бөмбөг гээд эрчүүдийн хорхойсох олон төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Эмэгтэй хүн нийгэмд сул дорой гишүүний үүрэг гүйцэтгэхээ болив. Энэ бүхэнд эрчүүд дургүйцээгүй. Харин ч спорт өөрөө улам зугаатай, нийгмийн шинжтэй бүх нийтийн үйлс болоход түлхэц болсон гэвэл үнэнд ойртоно. Хүйсийн ялгаа фэн-үүдэд огтхон ч хамаагүйг аль ч тэмцээнээс та тодхон харж болно. Анги давхарга, хүйсийн ялгаан дээр спорт хөгждөггүй. Үнэндээ спортод баян ядуу, хар цагаан арьстан, шашин шүтлэг, хүйс, хэл заншлын ялгаа чухал биш. Харин ч улам бүр амар тайван амьдрал, шударга өрсөлдөөнийг харуулах бүх нийтийн хөдөлгөөн болон хөгжиж байна.

Спорт дахь эр хүний дүр төрх
Өнгөрсөн зуун эрчүүд мориноосоо бууж, сэлмээ хуйнд нь хийж, гэр бүлдээ эргэн ирсэн үе байсан. Эр хүний ялалт, ид хавыг зөвхөн дайн тулаанаар бус, спортын эрүүл өрсөлдөөнөөр харуулж болдогийг Олимп, тив дэлхийн олон тэмцээн харууллаа. Гэхдээ спортын ертөнцийн гол цөм болох тэмцээнд аминч үзэл, хайр найргүй өрсөлдөөн, үзэн ядалт гээд хожим төвөг удах эр хүний сөрөг дүр төрх илэрхийлэгдэж байдаг нь төдийлэн анзаарагддаггүй. Тэр бүү хэл спорт бол нэр алдар, мөнгөнд хүрэх арга болсон гэдэгтэй маргах ч хэрэг алга. Үүний төлөө л допинг хэрэглэж, үүний төлөө л хээл хахууль, шударга бус өрсөлдөөн бий болсон. Гаднаасаа харагддаг зөрчилтэй тал нь л энэ. Дотроос нь суралцдаг нэгэн зөрчил нь хожигчийг үзэн ядах үзэл. Ялсан хүнд хэнийг ч үзэн ядах сэтгэл төрөхгүй. Харин хожигдсон хүн шаралхан тэвчин ядаж байдаг нь нууц биш. Энэ нь амжилтандаа тодорхой ахиц гаргахын төлөө бус хэн нэгийг дийлэхэд чиглэсэн үзэн ядалт. Бодит байдалд өвчилсөн эрүүл бус хийрхэл байдаг. Эр хүний энэхүү зөрчилтэй тодорхойгүй зураглалыг хөвгүүд гартаа зэвсэг болгон барьчихсан анхааралтай ажиглаж байна. Энэ бүхэнд бяцхан хөвгүүд суралцсаар байх уу?
Нийгмийг бүрдүүлдэг үзэл суртлын онцгой талбар гэдэг талаас нь спортыг харж, нийгэмд хичнээн хүчтэй нөлөө үзүүлдэгийг нь ойлгох цаг нэгэнт иржээ. Мөнөөх бяцхан хүү ч удахгүй сонголтоо хийх болно. Хүүд спортоос элдэв ялгаварлал, үзэн ядалт, заналхийлэл биш эв санааны нэгдэл, хамтын амжилт, хамтын дүрмээс суралцуулахын тулд бид юу хийж чадах вэ? Допинг, эдийн засгийн сонирхол, авилгал, шударга бус байдлаас ангид эр хүний дүр төрхийг спортод хэрхэн бий болгох вэ? Эсвэл энэ бүхэн заавал байх ёстой эр хүний дүр төрх гэж үү? Уншигч та ч гэсэн үүнд хариулахыг оролдоно гэдэгт итгэж байна.

Болод.М

/Olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button