М.ЭНХСАЙХАН Их өрийг хуулийн дагуу шийдсэн эсэхийг шалгана

Тэгвэл энэ их өр-ийг тойрсон шуугиан тасрахгүй нь бололтой. Их өрийг хэрхэн төлж барагдуулсныг ажлын хэсэг гарган шалгуулах хүсэлтээ гишүүн М.Энхсаихан УИХ-ын даргад тавиад байгаа. Энэ талаар түүнтэй уулзаж ярилцлаа.
-Та энэ өрийг төлөх үйл явцыг шалгах комисс байгуулна гэж ярьж байсан. Энэ ажил тань юу болсон бэ?
-Сонгуулийн өмнө их өр гэгчийг төлж барагдуулсан тухай мэдээллийг МАХН-ынхан цацаж байсныг та бүхэн санаж байгаа биз. Энэ өр төлөх үйл ажиплагаа Монгол Улсын хууль тогтоомжид нийлэмжтэйгээр зөв шийдвэрлэгдсэн үү гэдгийг шалгах, түүнчлэн үнэхээр Монгол Улс өрөө төлчихсөн юм бол өр төлсөн гэдгийг ОХУ-аас баталгаатай баримт бичгээр авсан эсэх, гуравдугаарт, хэнд хэрхэн яаж мөнгө шилжүүлсэн гэдгийг баримтаар тогтоох УИХ-ын ажлын комисс байгуулъя гэж нэлээд дээр үсэс ярьсан юм. Энэ ажлын комисс нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдах ёстой.
Н. Энхбаяр даргад ямар бүрэлдэхүүнтэйгээр энэ ажлыг шалгах вэ гэдэг дээр би санал оруулсан. Бас ямар асуудал шалгах вэ гэсэн удирдамжийг бичээд УИХ-ын даргад түрүүчийн долоо хоногт өгсөн. УИХ-ын дарга Н.Энхбаяр даваа гаригт уг асуудлыг шйидвэрлэж өгнө гэж ам гарсан. Одоохон-доо хараахан шийдээгүй байх шиг байна. Өнөө маргаашгүй би энэ асуудлаа УИХ-ын даргаас асуух болно.
-Энэ өрийг төлсөн нь ер нь зөв үү, буруу юу?
-Зөв буруу гэдгийг улс төр болгож маргалдаад хэрэггүй. Нэгэнт болчихеон юм бол хууль тогтоомжийн дагуу шийдсэн үү гэдгийг тогтоох хэрэгтэй. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол буруу болж таарна.
-Төлсөн гэх төлбөрөөсөө 50 гаруй сая төгрөгөөр дутуу байгаа гэлцсэн. Энэ үнэн юм уу?
-Үнэн худлыг нь мэдэхгүй юм. Гэхдээ тиим яриа бий. Нийтдээ 250 сая ам.долларыг ОХУ-д шилжүүлсэн гэх боловч ОХУ-д 200 сая ам.доллар нь л очсон гэсэн чимээ гараад байгаа. Тэгвэл 50 сая ам.доллар хаана явж байна вэ. Үүнийг л тодруулах хэрэгтэй. Тэгэхээр шалгалт зайлшгүй.
-Үнэнийг нь хэн тогтоох вэ. Энэ шалгалтаар уу…?
-Мэдээж тэгэлгүй яахав. Шалгалтын комисс бүх зүйлийг баримтаар гаргаж ирэх ёстой юм.
-УИХ-ын дарга захирамж гаргачихвал комисс ажилдаа орох нь гэж ойлгож болох уу?
-УИХ-ын даргын захирамжаар ажлын комисс байгуулагдаж ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаа учраас ийм төсөл өгсөн юм.
-Ер нь энэ өрийг төлсөн гэдэг нь худлаа. Тэр мөнгийг өөр зүйлд зарцуулсан гэх яриа хүртэл гарчээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би урьдчилж элдэв юм яримааргүй байна. Үүнийг УИХ-аас томилогдох ажлын хэсэг шалгачихаад бүхнийг мэдээлэх болно.
-Ажлын хэсэг хэдийд байгуулагдах бол?