Өнөөдөр Монгол улсыг хэн удирдаж байнаa.

Ерөнхийлөгч хэрхэн удирдаж байгаа тухайд.

Монголчуудын өвөрмөц сэтгэлгээний билэгдэл болсон Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь нэр төдий зүйл боловч төрийн тэргүүн мөн. Тэрээр ямархуу эрх эдэлдгийг өнөөгийн Ерөнхийлөгч тод томруун харуулж чадсан. Өнгөрсөн өдрүүдэд тагнгуулынхнаар мөрдүүлж хайлгадаг, зугтдаг, өрөөндөө нуугддаг хүн болж хувирлаа. Монгол Улсын ТЕГ Ерөнхий сайдын даалгавраар түүнийг мөшгисөн хэрэг гарлаа. Ерөнхий сайд ийм тушаал өгөх эрхтэй юу, эсвэл Ерөнхийлөгчид Ерөнхий сайдаасаа зугтах боломж бий юу гээд олон асуулт гарч ирж байна. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр Эх орон намаас сайд болсон хоёр хүнээс үүдэлтэй юм байна. Төрийн тэргүүн тэр хоёрыг яагаад ийнхүү бүхий л үнээр хамгаалаад байдаг юм. Ерөнхий сайд нь ч яагаад төрийн тэргүүнээ мөшгих дээрээ тулан байж унагахыг хүсдэг юм гээд бас л асуултууд гарч ирнэ. Энэ бүхнээс харвал Ерөнхийлөгч л лав улс орныг удирдаагүй юм байна.

Ерөнхий сайд удирдаад байна уу

Магадгүй. Тэрбээр өнгөрсөн Пүрэв гаригт Монгол Улсаа цөлжилтөөс аврахын тулд ногоон хэрэм байгуулах болсноо нийтэд чадмаг сурталчилж чадлаа. Мянгуужингийн үлгэр гэдэг шиг энэ нь зүгээр нэг сурталчилгааны компани, Пи Ар ч байж мэдэх юм. Гэхдээ ерөнхий сайд зөвхөн ийм ажил бүтээгээд яваа гэж ойлгож болохгүй. Тэрбээр мөн улс төрийн хагарал маргаанд хувь нэмрээ оруулсан хэвээр байгаа. Эдүгээ Монгол телевизийн ММ агентлаг, ТВ-9 зэрэг мэдээллийн хэрэгслэлүүд түүний эрх ашгийг үг дуугүй нэвтрүүлэх нэгэн суваг болж хувирч чаджээ. Мөн Мягмар гаригт болсон жагсаалыг дарахын тулд Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний ард Эрдэнэбат бий гэсэн мессежийг эдгээр телевизүүдээр дамжуулж дөнгөлөө. Гэвч тэр хөдөлгөөн нь таван мянган хүнийг хамруулсан томоохон цуглаан хийж чадсан юм. Энэ хөдөлгөөний ард Эрдэнэбат, Энхсайхан, Улаан, Багабанди нарын нэг нь байгааг хэн ч үгүйсгэж чадаагүй байгаа. Ноён Элбэгдорж зүгээр телевизийн мэдээ бэлтгээд суусангүй. Ах намтайгаа хамтраад Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулах гээд гүйж явсан бололтой. Шинээр улс төрийн тавцанд гарч болзошгүй намын нэрийг хураангуйлан товчлоод үзвэл МАХН болно. Шинэ нам биш нэрээ солих гээд явсан хуучин МАХН нь Элбэгдорж, Гончигдорж, Баярцогт нараар цусаа сэлбэсний дараа ахиад МАХН болох гэж байгаа хэрэг. Тиймээс Элбэгдорж ганцаараа ийм зүйл хийгээд байгаа юм биш. Цаана нь ахиад л Энхбаяр ах зогсож байгаа нь тодорхой.

УИХ-ын дарга Энхбаяр удирдах тухайд.

Энхбаяр дарга улс орныг яаж удирддаг, хэрхэн удирддагаа өнгөрсөн дөрвөн жилд хэтэрхий хангалттай /заримдаа бүр пологдтол/ харуулсан. Эдүгээ УИХ-ын даргын сэнтийд заларч байгаа. 2000-2004 он шиг нэг их гол дүрд тоглохгүй байгаа ч олон зүйл амжуулдаг бололтой. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийнээ эхэлжээ. Эдүгээ түүний ивээл дор төрөл бүрийн шагнал урамшуулал, шоу хөтөлбөрүүд их зохиогдоно. Жишээ нь 20 дугаар зууны шилдэг байгууллагууд гэдэг шалгаруулалтыг нэрлэж болно. Өнгөрсөн зууны шилдэг төрийн бус байгууллагаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо тодорчээ. Үйлдвэрчнийхнийг ирж шагналаа ав гэж дуудсан юм байна. Гэтэл Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн тэргүүн Одончимэд Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихгүй гэж айлгажээ. Энхбаяр дарга Үйлдвэрчинд өгөх гэж байсан шагналаа больж улмаар Улаан загалмайг өнгөрсөн зууны шилдгээр тодруулан байж ноён Одончимэдийг тайвшруулж дөнгөжээ. Үйлдвэрчний эвлэлийн хувьд 2004 онд УИХ-ын гишүүн асан Содномдоржийг ерөнхийлөгчөөр нь тавьж, Удирдах зөвлөлийн 90 гаруй хувийг ноён Энхбаяр өөрийн хүмүүсээр бүрдүүлж дөнгөсөн тул яаж ч гомдоож болох ажээ. Мөн түүний бас нэг уран бүтээл бол ардчилсан намаар тоглож чадсан явдал. Ардчилсан намын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга гэсэн хоёр тэс хөндлөн албан тушаалыг нэг хүн хашдаг хошин шог явдлыг тэрбээр зохиож чадсан юм. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг дарахын тулд хөгжлийн төлөөрх иргэний нийгэм хэмээх хөдөлгөөнийг байгуулав гээд олон тооны хорыг хэлж болно. Гэвч цаг цагаар байдаг хорвоод түүнийг эсэргүүцэх хүн нам дотроос нь гарч ирэх болжээ. МАХН дотор шинээр байгуулагдсан жигүүр нь бид амаа таглуулаагүй амьд байна гэдгээ өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр зарлалаа. Цаашид өнөөгийн улс төрийн байдал Энхбаярын болон Энхбаярын бус талынхан гэсэн хоёр хэсгийн тэмцлээр үргэлжлэх магадлал өндөр байна.

/2005.03.3 Инфо/

С. Наранбаатар.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button