Томчуудын хар тамхичин хүүхдүүдийг прокурорт шилжүүллээ

Мөрдөн байцаагчид тэдэнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн хоёр, 188 дугаар зүйлийн гуравт зааснаар яллагдагчаар татан байцааж дуусаад прокурорт шилжүүлэв. Тэдний хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянах юм. Прокурор хавтаст хэрэгтэй танилцаад яллах үндэслэлтэй гэж үзвэл шү.үхэд шилжүүлнэ. Эрүүгийн хуулийн дээрх хоёр заалтаар бол Хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй бодисыг хууль бусаар олж авсан, улсын хилээр нэвтруүлсэн нь нотлогдвол арван жил хүртэл хорих-оор заажээ. Энэ хэрэгт тэднээс гадна Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын хүү А.Болор-Эрдэнэ холбогджээ. Мансууруулах бодис авчирсан хоёр залуу нь Монголын томоохон бизнесмэн болох Монголбанкны О.Чулуунбат, Монросцветмет нэгдлийн захирал Р.Бадамсүрэн нарын хүүхэд юм.
Аавууд нь Манай хүүхдүүдийн авчирсан зүйл нь хар тамхи биш эм байсан гэж ярьсныг Оllоо сайтад дурджээ. Харин цагдаагийнхан тэдний авчирсан бодисыг сэтгэцэд нөлөөт Амфетамин, гашишийн төрлийн мансууруулах бодис гэдгийг хэд хэдэн лабораториор шинжлүүлэн тогтоожээ. Эдгээр бодисыг мансууруулах бодис гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрч зарж борлуулах, хэрэглэхийг хориглодог аж.
Д-ДАГВА
(өнөөдөр 2005-03-04 052)