Хувийн хамгаалалтын тухай хууль хаачсан бэ?

Энэ асуудалтай холбогдуулж Хамгаалалтын байгууллага, бие хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах Хишигтэн холбооны тэргүүн Р.Ганбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө хувийн хамгаалалт гэж юуг хэлдэг талаар товч тайлбарлахгүй юу?
-Хувийн хамгаалалт гэдэг нь зөвхөн хөрөнгө мөнгө нь багтаж ядсан хүмүүст хэрэгтэй буе амь бие, өмч хөрөнгийнхөө төлөө анхаарал тавьдаг иргэн бүрт хамаарах асуудал. Нөгөө талаар хувийн хамгаалалт нь логик утгаараа ерөнхий ойлголт бөгөөд энэхүү ерөнхий ойлголтод хувийн харуул хамгаалалт болон хувийн бие хамгаалалт гэсэн нэгж ойлголт багтаж байгаа юм. Гэтэл манайхан энэхүү зарчмын ялгааг ойлгоогүйгээс хувийн харуул хамгаалалт гэдэг ойлголтыг гэрээт харуул хамгаалалт гэж, хувийн бие хамгаалалт гэдгийг хувийн хамгаалалт гэж нэрлэн асуудлыг будлиантуулчихсан.
Иймд Хувийн харуул хамгаалалтын тухай хууль, Хувийн бие хамгаалалтын тухай хууль гэж нэрлэн хувийн хамгаалалтын тухай багц хууль болгон баталгаажуулах нь зохимжтой. Энэ багц хуулийн хүрээнд Хувийн мөрдөлтийн тухай хуулийг ч хамааруулж болно.
-Хувийн хамгаалалтын тухай хуулийг амьдралд хэрэгжуүлж, дагаж мөрдөхгүй байгаагийн учир шалтгааныг Та юу гэж үзэж байна вэ?
-Хувийн хамгаалалтын тухай хуулийг 2001 оны есдүгээр сарын 6-нд баталсан. Түүнээс хойш бүтэн дөрвөн жил болж байхад нэг ч иргэн, хуулийн этгээдэд хувийн хамгаалалт эрхлэх хууль ёсны зөвшөөрөл өгөөгүй. Хуулийг хэрэгжүүлэх иргэд, байгууллагууд нь хуульд заасан эрх, үүргээ эдлээгүй байхад уг хуулийг дагаж мөрдөж, амьдралд хэрэгжиж байна гэх ямар ч үндэс байхгүй. Хувийн хамгаалалтын тухай хууль амьдралд хэрэгжихгүй байгаагийн учир шалтгаан нь уг хууль бодит байдалд нийцэхгүй, амьдрах чадваргүй байсанд оршино.
-Хувийн хамгаалалтын тухай хуулийг амьдралд хэрэгжүүлээгүйгээс нийгэмд хор уршиг учирсан уу?
-Нийгэмд хохмрол учирсан гэж шууд хэлэх нь хаашаа юм. Харин энэ хуулийг хэрэгжүүлээгүйгээс бие хамгаалагч хийж байгаа хүмүүс болон үйлчүүлэгчдийн наад захын эрх ашиг зөрчигдөж тэр ч бүү хэл бие хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал ч гарсан.
-Одоо манайд хэрэг жиж байгаа бие хамгаалагчдын үйл ажиллагааг хууль ёсных биш гэсэн үг үү?
-Хувийн хамгаалалтын хуулийг мөрдөж, хэрэгжүүлээгүй болохоор одоогийн бие хамгаалагчдын үйл ажиллагааг хууль буе гэж үзэхээс өөр арга алга. Яагаад гэвэл, тэдэнд хувийн бие хамгаалалтын үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөл байхгүй. Нэг нь үйлчлүүлэгч болж мөнгө төлж, нөгөө нь бие хамгаалагч болж цалин авч байгаа нь энэ ажил жинхэнэ шоу, утгагүй ажил болж байгаа байхгүй юу.
Нөгөө талаар, гэрээт харуул хамгаалалтын байгууллагууд гадаадын зочид, урлаг, олон нийтийн арга хэмжээний хамгаалалт хийж буй нь ч хууль зөрчиж байгаа хулгайн бизнес гэлтэй. Учир нь дээрх хамгаалалтын байгууллагуудад энэ үйл ажилалгааг хэрэгжүүлэх чиг үүргийг хуулиар олгоогүй.
-Тэгвэл хувийн хамгаалалтын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?
-Энэ хууль үнэхээр учир дутагдалтай түүхий болсон. Хуулийн үзэл баримтлал алдагдаж, нэр томъёоны хувьд ч эргэж харах асуудал байгаа. Хувийн хамгаалалтыг зөвхөн үйлчлүүлэгчийг гэмт халдлагаас хамгаалах мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Хувийн хамгаалалт нь үйлчлүүлэгчийг ахуйн болон санамсаргүй осол, гэмт халдлага, аюулаас хамгаалахын тулд түүний амь бие, орон байр, тээврийн хэрэгсэл тэр ч бүү хэл хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалах иж бүрэн үйл ажиллагаа юм. Асуудлыг ийм өргөн утгаар нь авч үзэн хувийн бие хамгаалалтын зорилго, хамрах хүрээ, зэвсэг, техник хэрэгсийн талаарх заалтуудыг өөрчлөх шаардлагатай. Мөн хувийн бие хамгаалалтын зөвшөөрөл олгох журам, бие хамгаалагчдын эрх зүйн болон нийгмийн баталгааны асуудлыг ч эргэж харах хэрэгтэй. Энэ мэтийн нэмэлт өөрчлөлт оруулж хуулийг яаралтай мөрдөж, хэрэгжүүлэх зайлшгуй шаардлагатай байна.
(өнөөдөр 2005-03-04 052)