Ардчилсан нам орших, эс оршихын заагт ирлээ

Энэ асуудал хэрхэн шийдэгдэхээс Монголын ардчиллын хувь заяа, та бидний ирээдүй хамаарах болж байна.

Дээрх асуудал өнгөн дээрээ Энхсайхан, Гончигдорж нарын хоорондын тэмцэл мэт харагдах боловч үнэн хэрэг дээрээ Ардчилсан нам орших, эс оршихын асуудал болон хувирч байна.

Үүссэн нөхцөл байдал, эгзэгтэй цаг мөчид миний бие Гончигдоржийг Ардчилсан намын дарга хэмээн үзэхгүй бөгөөд УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга нэгэнт болсон тэр хүн Ардчилсан намыг төлөөлөх ёс суртахууны болон хууль ёсны эрхгүй. Харамсалтай нь МАХН-ын бүлгийн дэд дарга Гончигдорж Улсын Дээд шүүхийн шийдвэр, Улс төрийн намын тухай шинэ хуулийг мөрдүүлэхийн оронд намын Их хурал-Үндэсний чуулганыг тасалдуулах, энэ үйлдлээрээ Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчгүй болгох МАХН-ын улс төрийн захиалга-ыг хэрэгжүүлэх гэж зүтгэж байгааг эрс буруушааж байна.
Ардчилсан намын Их хурал-Үндэсний чуулганыг хуралдуулах ажлын хэсгийн даргын хувьд МАХН-ын бүлгийн дэд дарга Гончигдоржийн зарлаж байгаа хууль бус хуралд оролцох, түүнийг дэмжсэн ҮЗХ-ны гишүүдэд Их хурлын мандат олгохгүй гэдгийг дахин хатуу сануулж байна.

Ардчилсан намын Их хурал-Үндэсний чуулганыг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтсон болохыг дахин мэдэгдэж байна. Их хуралд Ардчилсан намын анхан шатны байгууллагуудаас мянга орчим төлөөлөгчид оролцоно. Их хурлын төлөөлөгчдийг томилох намын анхан шатны хурлуудад идэвхийлэн оролцож Ардчилсан намыг бие даасан улс төрийн нам байлгах улс төрийн чиг шугамыг хамгаалахыг Ардчилсан намын нийт гишүүдэд хандан уриалж байна гэжээ.

(өдрийн сонин 2005-03-04 058)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button