Зулай битүүрээгүй ардчилалд засвар хэрэгтэй болов уу?

Тэд ардчиллын төлөөх тэмцэлд эхнээс нь оролцож ирсэн, энэ намын төлөө ингэж явах ёстой хүмүүс гэж өөрсдийгөө үздэг юм билээ.
АН хоёр удирдлагатай болсон, дотроо хагарсан. Энэ нь даамжирсаар сонгуульд хүчээ нэгтгэн орсон эвслмйг задалсан. Эвсэл битгий хэл, намуудын нэгдэл ч хэврэг байж. АН чинь бүр эхнээс нь хөөвөл 10 шахам, саяхны түүхийг нь сөхвөл улс төрийн хоёр (МҮАН, МСДН) хүчний нэгдэл шүү дээ.
АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон хүмүүсийн дийлэнх нь өөр намын бүлэгт дагаар орчихов. АН-ын хоёр толгойн талаар УДШ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхиин оронд түүнийг хоёр бүлгийнхээ эрх ашигт нийцүүлэн тайлбарлах гэж оролдон олон түмнийг төөрөгдүүлж, туе бүрдээ хоёр янзын хурал зарлачихаад хэл амаа ололцохыг бодохгүй буруу харан зүтгээд байгаа… гээд энэ намын дотор эх, адаг нь мэдэгдэхээ байсан үйл явдал болж байна. Энэ бүхэн нь туе намын олон түмний сэтгэлийн гүнд соёолж, улам бүр томорсоор, газар авсаар байсан бухимдлыг сэдрээх шиг боллоо. Намаа аварна гэх залуус сэтгэл дотор нь хургасан бүхнээ ярьж, ёстой л ам нээвэл уушиг нээ гэгч болж явцгаана. АН-ын эрх барих дээд байгууллага болох Их хурлын чөлөөт цагт үйл ажиллагааг нь хөтөлдөг Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-гоо тэд газар доогуур ортол нь муу хэлж байна. Түүн шиг хариуцлагагүй, муу муухай болгонд идэгдсэн юм байхгүй бололтой юм. АН-ын 120 мянган гишүүнийг төлөөлсөн 150-160 хүн энэ ҮЗХ-нд байдаг аж.
Тэдний ихэнхийг зөвхөн өөрийгөө бодогч, эрх мэдэл, албан тушаалын төлөө бусдыгаа, намынхаа жирийн гишүүдийг яаж ч золиослохоос, буцахгүй, гутлынхаа өлмийнөөс цаашхыг харах чадваргүй адгийн амьтад болж гэж аврагчид нь хэлж байна.
ҮЗХ нь шийдвэр гаргахдаа намын дүрэм мөрдөх, намын олон түмний эрх ашгийг бодохоо больсон төдийгүй Монгол Улсын хуулийг ч гишгэлэх болсон гэнэ. Ийм учраас тэдний эерэг тэмцэхдээ ямарваа хууль, дүрэм, журам баримтлах талаар бодох нь илүүц аж. Тэд доод хүмүүс, гишүүдийнхээ үгийг нохой хуцеан чинээ ч үзэхээ больсон. 120 мянган гишүүнээ дандаа нулимж байх болсон гэж хөдөлгөөнийхөн бүр хэлсэн. Эхнээс нь эгнээнд нь явсан гэх хүмүүс ингэж хэлэхээс зовохгүй байна гэдэг намых нь удирдлага тэднийг их гомдоосных байж таарна. Тэдэнд сүрхий өширхсөний илрэл гэхээс аргагүй. Нулимдаг гэсэн үгээ тэд хүний нэр устай баримтаар баталгаажуулж байсан. Би нэрийг нь дурдсан залуус Б.Мөнхтуяа, Б.Батбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ёстой морь, нохой мэт зүтгэж. Нэр дэвшигчид ч УИХ-ын гишүүн болчихдог юм бол та нарыгаа ёстой нэг башийлгана гээд л тэднийг гүйлгээд байж. Гэтэл уруул дэвсэж байсан улс маань УИХ-ын гишүүн болмогцоо Сүүлээ сэрвээн дэрээ тавьчихаж гэнэ. Хамаг хар бор ажлаа хийлгэчихээд одоо болохоор биднийг танихгүй юм шиг байдаг. Эд одоо ҮЗХ-ны гишүүн шүү дээ Залуус ийн ярьсан. Дээр очигеод ер нь л нэг иймэрхүү болцгоодог байна. Тэднийг неокоммунистууд гэж нэрлэж байна билээ.
Чухам ийм учраас л намын хувь заяаг шийдэж ч мэдмээр болоод байгаа нөхцөлд ингэтлээ ялзарсан ҮЗХ-гоор биш Их хурлаараа асуудлыг шийдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Дорвитой асуудлыг шийдэхэд ҮЗХ-ны бяр дутна, эн нь хүрэхгүй гэж үзэж буй юм билээ. Улс төр, эдийн засгийн бүлэглэлд хуваагдаж хүч нь тарамдеан, түүндээ идэгдсэн ҮЗХ сульдаатай болсон гэцгээж байна лээ.
ҮЗХ нь дотроо бас цөөнхийн ноёрхолд автаад эрүүл саруул шүүмжлэлийг хэрэгсэхээ больсон гэнэ. Дээдчүүлийн хуваагдал, хуйвалдаанд оролцдоггүй үл бүтэх этгээдийг хавчин хяхаж өөд нар харуулахаа больж. Харин удирдла-гатайгаа үгевэл, тэднийг дэмжвэл ивээлээ чамгүй хайрлана. АН дахь МоАХ-ны фракц гэгчийг үүний нэг тодорхой жишээ гэж хэлж байна. Удирдлагынхаа хуйвалдаанд энэ фракцыг идэвхтэй оролцуулсныхаа төлөө МоАХ-ны дарга С.Эрдэнэ ердөө долоо хоногийн дотор Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга болсон гэнэ.
МАХН-ын дотор жигүүр ургав. Тэр нь Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс гэсэн нэртэй. Тус намын дотоод ардчилал, шударга ёсонд гажиг суужээ. Энэ нь олон юмаар илрэх болсон байна. Юуны урьд хамтын шийдвэр гаргадаг байснаа больсон аж. Боловсон хүчний цэгцтэй бодлого гэхээр юм хомс, хүмүүсийн ажлыг дүгнэх, тэдэнтэй хариуцлага тооцохоо байсан байна. Аливаа шийдвэр гаргах, боловсон хүчнийг сонгохдоо намын бодлого гэдэг айхтар юмаар далайлган дээрээс нь тулгачихна. Намын удирдлагын цөөн хүний санаанд л нийцвэл аль ч талаараа тухайн албанд жижигдэх хүнийг томилж л орхино. Зүйрлэвээс энэ нь тормонд атны ачаа тэгнэсэн мэт. Хүмүүсийг дэвшүүлэхдээ халаасан дахь бэл бэнчинг нь харгалзахаас биш толгой дахь эрдэм чадлыг нь хайхрахгүй. Жигүүрийхэн ингэж үзэж буй.
Намынхаа удирдах ажилтнуудын ажлын арга барилыг өөрчлөх шаардлагатай болж гэж тэд бас үзсэн. Удирдлага нь гишүүдийнхээ үгийг сонсохоо байжээ. Намын доод байгууллагуудад бие даасан байдал ч гэж байхгүй. Хэл, тулгуур нь болж байдаг намын анхан шатны байгууллага, гишүүдийнх нь идэвх ийм нөхцөлд буурахаас яахав. Намын нэг муу үүр ч даргаа сонгочих мэдэлгүй.
Ил тод байдал, олон урьгалч үзэл МАХН-д хумигдсан гэнэ. Үгээ чөлөөтэй хэлж, санаа бодлоо эмээлгүй илэрхийлж болохоо байж. Ингэх гэсэн том толгойтонг намын удирдлага араандаа зууж, ад шоо үзнэ. Хавчиж хяхна. Ингэсэн хүн өөдтэй явахгүй.
Намын доторх алдаа оноог тунгаагч Хяналтын ерөнхий хороо нь ч намын удирдлагын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна.
Яасан гайхалтай адилхан юм ярьцгааж байна вэ? Саяхан 84 жилийн ойгоо тэмдэглэсэн ах ч, дөнгөж 15 нас хүрэх гэж буй дүү ч нэг л хүн шиг. Хөгшин, залуу хоёр ихэр юм шиг ижилхэн өвчтэй болоо юу? Тэгэхдээ МАХН-ыг байгуу-лагдсан цагаар нь биш.төрөл арилжсанаас нь хойш авч үзвэл эд чацуу юм. Ардчилал маань ч бас эдэнтэйгээ үе. Тэгвэл тэд хар нялхаараа халдварт өвчинд нэрвэгджээ. Тэр өвчин нь эрх мэдэл хэмээх нянгаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл манай намууд ялангуяа тэдний удирдлага нь олон түмнээсээ хэт тасарч агаарт хий хөвж явах болсон нь төр, засгийн эрх барилцах болсонтой нь холбоотой байна. Ийн үзвэл нян Эх орон, ИЗ-БНН-д ч халдварласан байж болзошгүй. Намууд нь ийм цэл залуугаараа өвчин хуучид баригдаад байгаа нь аравхан тавтай, зулай нь битүүрээгүй ардчилалд маань засвар хийх шаардлагатай болсныг харуулж байна бус уу?
И.РЭНЧИНХАНД
(өнөөдөр 2005-03-04 052)