Yүргэвчтэй аялал замд гарлаа

-Энэ удаа хаагуур аялах гэж байна?
-Энэ хорвоо дэлхий чинь том юм аа. Ямар ч олон улс орон байдаг юм. Газрын зураг эргүүлж олон хоног зөвлөлдсөний эцэст Латин Америкийн орнуудыг зорихоор боллоо. Монголчууд бидний хувьд тийм ч нээлттэй биш, ёс заншил нь өвөрмөц эдгээр орны тухай үзэгчдэдээ сонирхуулъя гэж бодлоо.

-Ямар ямар орноор зочлох вэ, тэгээд?
-Куба, Мексик, Перу, Чили, Аргентин, Бразил, Ямайка, Тайвань, БНСУ. Ази, Латин Америкийг холбосон аялал болох нь. Төлөвлөгөөгөө гаргачихлаа.
Ганхүү маань тавдугаар сард шар айрагны газар ашиглалтад оруулах гэж байгаа учир зав чөлөө муутай. Тиймээс би Үүргэвчтэй аялал-ын анхны аялагч Ганболдынхоо хамт Латин Америкийн орноор явна.

-Эдгээр улс орны тухай та хэр их зүйл мэдэх вэ?
-Мексикийн залуучууд гэж самбреро өмсөн гитар тоглосон сайн эрчүуд байдаг болов уу гэсэн л төсөөлөлтэй. Перу хар тамхиараа алдартай. Элькондор пас гэж сайхан аялгуу тэднийх.
Ер нь Латин Америкийн ард түмэн дуу хуур, бүжиг наадамд дуртай өөдрөг улс. Гаднын хүмүүст жаахан халгаатай, барьцаалдаг энэ тэр гэж сонссон шүү. Мэддэг мааниа уншаад, хөх тэнгэртээ залбираад л явна даа.

-Ингэхэд Үүргэвчтэй аялал-ынхаа уеэр маань унших хүртлээ айж түгшсэн тохиолдол гарч байсан уу?
-За, гайгүй ээ. Аз болоход таарч байсангүй.

-Очих улс оронд чинь түших тулах нутаг нэгтнүүд байна уу? Судалж үзэв үү?
-Мексикт хоёр монгол байдаг гэнэ. Залуу нь Мехикод амьдардаг. Солонгос бүсгүйтэй ханилаад тэнд арав гаруй жил болжээ. Нэг монгол бүсгүй тэндхийн нэгэн мужийн захиргаанд төрийн алба хашдаг сурагтай. Тэр бүсүй мексик нөхөртэй гэсэн. Тэдэнтэй уулзах санаатай.
Кубаас бусад улсад нь Монголын Элчин сайдын яам байхгуй. Гэхдээ яахав, аялаад байна аа.

-Зардал мөнгений асуудал гэж айхавтар зүйл бий. Та нарын түрийвч хэр зузаан байна?
-Нимгэхэн шүү. Үүргэвч маань ч дүүрэн биш. Бид голдуу онгоцоор зорьсон газраахүрэхтооцоотой. Машин, унаа тэргэнд суувал мафийнханд баригдах осолтой.

-Онгоцоор шуугиулаад байх ч сайхан л даа. Зардал л их гарах байх?
-Харин тиим. Гаванаас Мехико хүрэхэд онгоцны тасалбар нь 500 гаруй ам.доллар. Нэг хүнийх шүү дээ. Буудалд бууна. Мөнгө ч явж өгөх байх. Үүргэвчтэй аялал-ын үерхэлдээ үнэнч 3 АПУ, Голомт, Бодь даатгал, Монгол газар сан, Airnetwork компани санхүүгийн туслалцаа үзүүлж, буянтай үйлс 11 хийж байна.

-Аялал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-40 гаруй хоног. Нэг оронд 4-5 хононо.

-Лаос, Вьетнам, Таиланд, Камбож, Макао, Бутан, Бангладеш, Энэтхэг, Хятад, Турк, Болгар, Грек, Кипр… гурван удаагийн аяллаар 20 гаруй оронд үүргэвчтэй аялагчид зочилжээ. Хүмүүс лав атаархдаг байх аа, та нарт?
-Аз жаргалтай юм гэж атаархдаг биз ээ. Өглөөнөөс үдшийн бүрий тасартал үүргэвч, камер үүрээд хөлийнхөө улнаас хиншүү гартал явах ч амар биш шүү. Бид ажлаа л хийж байгаа. Ядардаг л юм.

-Уучлаарай, тэгвэл ядраад л яваад байх хэрэг байна уу. Боливол яасан юм бэ?
-Энэ их зардал гаргана. Өр тавьж байна. Өрөө гайгүй сайн цайруулах хэрэгтэй. Энэ чинь үзэгч олондоо чанартай, мэдлэг өгөх, сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэж үзүүл гэсэн үг л дээ.

-2005 онд дахин аялах уу?
-Намраас санаатай. Герман, Франц, Бельги, Итали, Испани, Марокко, Ливанд очих төлөвлөгөө байна.

-За, баярлалаа. Дян замдаа сайн яваарай.

Ц.ЭНХМАА
(өнөөдөр 2005-03-04 052)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button