Монголын хилрүү хойд солонгосчууд бөөн бөөнөөрөө хууль бусаар нэвтрэх болжээ

Тэр улс бол хойд Солонгосчууд аж. Тэд манай орон руу юуны учир тэмүүлдэг юм бол гэж та гайхаж байгаа байх. Мэдээж манай онгон сайхан байгаль, өндөр хөгжил, баян цатгалан амьдрал тэднийг тэгтэл татаагүй бололтой. Энэ тухай дор өгүүлье. Нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээгээр Монголын хилээр сард хорь гаруй хойд Солонгосын иргэд хууль бусаар нэвтрэн орж ирдэг бололтой. Тэрхүү хууль бус хил давагчдыг Монгол руу нэвтрүүлэхэд тусалдаг хятадын нууц бүлэглэл байдаг аж. Энэхүү хүн хууль бусаар хил давуулах бизнес сүүлийн үед нэлээд хүчээ авч цэцэглэх төлөвтэй байгаа гэнэ. Хууль бус хил давагчид монголын хилчдийг хараад эгээл олон жил уулзаагүй ах дүүстэйгээ уулзаж байгаа юм шиг баярлалдаж, тэвэрч аваад үнсэж сүйд болдог аж. Арга ч үгүй биз дээ хөөрхийс, хэрэв монголын хилийг давж чадалгүй баригдвал чанд хатуу хууль цаазтай соц дэглэмтэй эх орон нь тэднийг урвагчид хэмээн үг дуугүй цаазлах юм чинь. Тэд юуны учир ийнхүү амиараа дэнчин тавин эх орноосоо дайжин харийн орны хилийг хууль бусаар давна вэ? Үнэндээ тэр улсууд ядуу дорой, эрх чөлөөгүй амьдралаасаа зугтаж өмнөд Солонгос руу аз үзэн зорьж яваа нь энэ гэцгээдэг гэнэ. Манай хилийг хууль бусаар давж ирсэн хойд солонгос иргэдийг манайхан хэсэгтээ хорьж байцааж байгаад л, монголд байдгаар нь өмнөд солонгосын элчин сайдын яаманд тушаадаг аж. Ингээд л тэд ура хашгиран хүсэл мөрөөдлийн диваажин болсон өмнөд Солонгос доо хялбархан очдог юм байна. Тэрхүү хууль бус хил давагчдийг Орбит дахь хилийн цэргийн … дугаар ангид түр саатуулж хорьдог тухай мэдээлэл байсан бөгөөд энэ талаар тус ангийн захирагчтай утсаар холбогдож тодруулах гэсэн боловч хариулахаас эрс татгалзсаж няцаасан юм. Ингээд миний бие тэрхүү цэргийн анги дээр биечлэн очиж зарим нэг офицер ахлагч нартай уулзаж тодруулга авах гэсэн болов ч бүгд л энэ талаар ярихаас цааргалж байлаа. Гэхдээ ямар ч байсан тэнд үе үе пургон машинаар дүүрэн хойд солонгосын хууль бус хил нэвтэрсэн иргэдийг авчирч тусгай өрөөнд чанд харуул хамгаалалтан дор хорьж байгаад явуулдаг тухай, тэрхүү хорьж байгаа өрөөнд нь ангийн захирагч, штабын захирагчаас өөр хүн орох эрхгүй байдаг тухай олж мэдсэн юм. Ийм нэгэн хил дамнасан сүлжээрхүү юм нэвтрээд улам хүчээ авч байгааг, манай улс түүнийх нь дамжин өнгөрөх боомт нь болоод байгааг холбогдох газрууд нь эрх биш хяналтандаа авсан байдаг гэдэгт найдна. Хилийн тэнгэр амгалан байг.
Болод.М
(olloo.mn)