Боловсролоор бизнес хийдгээ зогсоо нэрийн дор оюутнууд жагсаал хийлээ

1990 оны оюутны онц 4-р бага хурлаар 3 сарын 4-ны энэ өдрийг Оюутны эрхийн өдөр болгон зарласан бөгөөд жил жилийн энэ өдрүүд чимээгүйхэн өнгөрдөг байсан бол өнөөдөр их дээд сургуулийн оюутнууд эрх ашгийнхаа төлөө төр засгийнханд дуу хоолойгоо хүргэхээр Боловсролоор бизнес хийхээ зогсоо нэрийн дор олон мянган оюутнуудын томоохон жагсаал цуглаан боллоо. Оюутнуудын сургалтын төлбөр жил ирэх бүр нэмэгдэхийн зэрэгцээ их дээд сургуульд элсэхэд хандив нэрээр ил далд авилгал, хээл хахуул авч, оюутнуудад алданги, торгууль тооцох зэрэг зохисгүй үйл ажиллагаа явуулж, тэдний эрх ашгийг зөрчиж байгааг эрс эсэргүүцэж Сүхбаатарын талбай болон Засгийг газрын ордонг тойрч жагссан юм.
Оюутнуудын санал хүслийг сонсохгүй амраад ирэхэд нь л сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эрс эсэргүүцэж тэдний дуу хоолойг сонсдог чөлөөт индэр бий болгох, хэлэлцүүлэг явуулж байх, тэднийг сурч боловрох бололцоог нь хангаж өгөх зэрэг 14 зүйл бүхий шаардах бичгийг Засгийн газар, Боловсролын яам, Их дээд сургуулиудын захиргаанд өргөн бариад байгаа юм.
Өнөөдрийн жагсаалд олон мянган оюутнууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж чадсанаараа нийгмийг хөдөлгөгч гол хүч болохоо харуулсан томоохон жагсаал байлаа.

Монголын нийт оюутнууддаа амжилт хүсье

(olloo.mn)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button