Саарал ордны ханан дээр Nо тэмдэг байвал гайхах хэрэггүй

Сайн байцгаана уу? Залуусаа.
Өмнө нь миний бие Шинэ залуус хэмээх хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тус хөдөлгөөнийхөн ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхыг оюутан залууст уриалах гэж байгааг та бүхэн мэдэж буй байх. Уг хөдөлгөөнийхнийг МУИС-ийн хууль, эдийн засаг, газар зүйн сургуулийн оюутнуудаас бүрдсэн хэсэг залуус толгойлж байгаа юм байна. Энэхүү хөдөлгөөн нэлээд идэвхжих шинжтэй байгаа юм. Учир нь томоохон сургуулийн оюутнуудын ярьдаг ганц сэдэв энэ болоод байгаа юм. Гэхдээ тус хөдөлгөөн бүрэн идэвхжих болоогүй л байна. Учир нь сонгуульд хэн хэн нэр дэвшихийг харзнаж буй бололтой. Шинэ залуус залуусын төлөө, ард түмний төлөө юу ч хийгээгүй мөртлөө ерөнхийлөгчийн суудалд санаархагч бүгдийг эсэргүүцнэ гэнэ. Тэд энэ мэт үйлдлээрээ оюутан залуус нийгмийн гол хөдөлгөгч хүч гэдгийг мэдрүүлэх гэж байгаа бололтой. Бас энэхүү хөдөлөгөөнийхөн хэнд ч үйлчлээгүй зөвхөн залуусын сонирхол хүсэл эрмэлзлэл дээр үүссэн гэдгээ зарлах юм байна.
Нэг их удахгүй Nо гэсэн тэмдэг саарал ордны ханан дээр байвал гайхах хэрэггүй бололтой.
Залуус та бүхэн энэхүү хөдөлгөөний талаас санал бодлоо [email protected] хаягаар өгч болох бөгөөд та бүхний санал хөдөлгөөний үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдах боломжтой юм байна.
/Зочин/