Хөгжлийн гарц мөн γγ?

Монгол улс маань зах зээлийн нийгэмд шилжээд багагγй хугацаа өнгөрлөө. Бидэнд хувь хγний эрх чөлөө, нийгмийн ардчилал зэрэг сайн сайхан зγйлс нээлттэй болсон нь бахархууштай явдал юм. Одоо бидэнд өөр юу хэрэгтэй юм бэ?
САНААШРАЛ
Эдийн засгийн хувьд мөхлийн ирмэгт байна. Энэ асуудал шийдэгдвэл нийгмийн бусад эмзэг асуудлууд бγгд ар араасаа шийдэгдэх болно гэж бодож байна. Дээр суугаа удирдагч нар маань хоорондоо эв тγнжинтэй байж, улс орноо хэрхэн өөд нь татах талаар хэлэлцэж суувал ардууд бид чинь баярлаад л, татвараа төлөөд л, зγтгээд л байхсан даа (бусад улсын иргэд шиг…).
МИНИЙ МӨРӨӨДӨЛ
Монгол улс хөгжихөд хамгийн чухал шаардлагатай зγйл юу вэ?
!!! ХYН АМ !!! Тийм ээ, энэ өргөн уудам нутагт маань дор хаяж 20 сая ХYН АМ амьдрах хэрэгтэй. Гэтэл
– нийгмийн ядуурал (баялаг хэдхэн хγний гарт байдагтай та санал нийлэх γγ?)
– архидалт (монголуудийн ихэнх нь архи хэтрγγлж хэрэглэдэггγй гэж γγ?)
– боловсролын гажуудал (боловсролтой, баян хγγхэн боловсролгγй, ядуу эрийг тоох уу?)
– өвчлөлт (цоо эрγγл хγн олдох болов уу?)
байгаа нөхцөлд монгол улсын хγн ам 20 сая хγрэхэд 100 жил ч багадна.
Тэгвэл одоо яах вэ?
НЭГ ДОР БӨӨГНӨРВӨЛ …
Хамгийн ашигтай, дэд бγтэц сайтай, γржил шимтэй хэсэг газартаа амьдраад бусдыг нь аль нэг оронд 150-200 жил тγрээсэлвэл ямар вэ? Гэхдээ хэд хэдэн зγйлийг анхаарах, жишээлбэл
– байгаль орчинд ноцтой хохирол учруулахгγй байх
– Монгол улсад хөрөнгө оруулалт хийх
– газрын төлбөр
гэх мэт.
ЯАГААД
Хөдөө орон нутгийн иргэд эд бараагаар ядуу, соёл боловсролоос хол хөндий, өдөр хоногийг өнгөрγγлж ядан, амиа аргацааж амьдарч байгаа нь бидэнд тодорхой. Тэдэнд очиж буй тусламж элсэнд асгасан ус мэт ямар ч γр дγнгγй л хэвээр байна шγγ дээ. Тэнд хγмγγс амьдрах аргаа олоход бэрхтэй.
Хөдөөд ямар ажил олдох вэ? Аймаг, сумын захиргааны албан хаагчид, ганц нэг γйлчилгээ, сургууль цэцэрлэг, холбоо, соёлын ордон, хэдэн дэлгγγр, ТYЦ-нγγд, зам дагуух хоолны газрууд.
Бэлэн мөнгөний хомсдолтой, зэх зээлийн багтаамж муу, хэрэглэгч цөөн, ядуурал газар авсан …
Yйлчилгээ явуулахад ашиг орлого багатай. Худалдаа наймаа хийсэн ч эрсдэлтэй. Yйлдвэр байгуулалбал бγр ч дэмий. Учир нь худалдан авагч багатай, боловсон хγчин дутмаг орон нутагт байгуулснаас төв сууран газар байгуулаад, тγγхий эдээ орон нутгаас татсан нь хавьгγй дээр.
Ингээд бγгд хот суурингаа бараадхаар орон нутагт хэн γлдэх вэ? Хγγхэд, хөгшид, ядуус буюу эмзэг бγлгийнхэн.
Манай хөдөөгийн нийтлэг дγр төрх нэг иймэрхγγ. Хот хөдөөгийн ялгааг арилган хөгжие гэвэл хот хөдөөгийн хоорондох зайг нь ойртуулах хэрэгтэй гэж бодож байна. Одоогийн нэг юмуу хоёр аймгийн хэмжээтэй газар хγн амаа төвлөрγγлбэл дээрх ялгаа багасах ба хγн ам ихээр сууришсан газар (хөдөө, хот ялгаагγй) бγх төрлийн бизнес хөгжих өргөн бололцоотой. Газрынхаа тγрээсийн хөрөнгөөр γйлдвэрγγд байгуулж, зээл олгох боломжтой ба бγх хγн ажилтай бол нийгмийн сөрөг γзэгдлγγд багасна.
Хэрэгжγγлэхэд маш их бэрхшээлтэй боловч хэрэв биелдэг бол…