Амьдрал минь

Хөлд тээгэлсэн чулуунд бүдрэхэд сүүдэр минь намайг түшдэг
Хагссан зүрхний гуниг самрахад нулимс минь намайг намайг аргаддаг
Уянгагүй хуур харцаараа хөглөхөд итгэл минь намайг зоригжуулдаг
Унаган багын дурсамж даллахад шүлэг минь намайг хөтөлдөг

Ангасан сэтгэлийн цангааг тайлахгүй ч бороонд би шалба норон зугаалдаг
Алдарсан итгэлийн туяаг таягдахгүй ч болзоонд би жавар энхрийлж зогсдог
Аньсганд торсон нулимс баяр гунигийнх ялгаагүй шорвог байдгийн адил
Амраг төрсөн чамтайгаа зовсон жаргасан ч хамаагүй амьдрахыг ганцхан хүсдэг

Алдсан бүхэн харуусал дагуулдагч өөрийгөө би шийтгэж өнгөрснийг уучилдаг
Агуу ихийн мөрөөдөл тасардаггүй ч өнөөдрийг би шагнаж шүлгээ бичдэг
Хөлсөө дуслуулсан тэмцэл дүүрэн, эзэвэргэн тэр хүнд өдрүүд
Хожим дурсахад жаргалд ташуурсан сохор үеэс алтан мөчөөр дүүрэн байдаг

Yе үехэн би дурлалдаа шатаад үнс болон салхинд тэнүүчилж чамайгаа хайдаг
Yнсэлт чинь өөр нэгний уруул тэмтрэхэд би хэдийн зүүд шиг замхарсан байдаг
Yүрээр хайрын бурхан надад чи байгаа цагт тэр байж л таараа гэж шивнэдэг
Yлгэр үргэлж дардан байвал жаргал гэдэг амтгүй гэж ирээдүйгээр шилбүүрддэг

Амьдрал минь эрэл минь хүлээлт минь
Алган дээр буух цасан ширхэг минь
Итгэл минь сэтгэл минь сэрэл минь
Ирж яваа гэгээн учрал минь… амьдрал минь
Б.Мөнхдөл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button