Бензины үнэ нэмэгдсээр

Яагаад үнээ нэмсэн талаар шатахуун түгээх компаниудаас тодруулахад 3 сарын 1-нээс ОХУ бензиныхээ импортын татварыг нэмсэнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь манай хойд хөрш дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэх гэж чармайж байгаа билээ. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын бензин импортлох татвараас оросынх арай бага байдгаас бусдыгаа хохироож байна хэмээн үзэж дээрх шаардлагыг тавьсан аж. Урд хөршөөс бензин шатахуун оруулж ирье гэхэд тэдний өөрсдийнх нь нөөц дуусаж байгаа болохоор юун монголд өгөх манатай. Тэгэхээр бид гурав дахь гарц хайхаас өөр аргагүй болж байх шиг байна. Эс бөгөөс ганц хайртай ах хойд хөршийнхөө хараат хэвээр, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явахаас өөр аргагүй хоцрох нь ээ .
Болод.М

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button