Р.Гончигдоржийн урвалт, М.Энхсайханы тоглолтын үнэ цэнэ

улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох чадамжгүй болгох хатуу чиг шугамтай ажиллаж байна.
Зорилгодоо хүрэх аргаа ч сайн мэдэж байгаа. Гарцгүй байдалд оруулж мухардуулах, утга учрыг нь алдагдуулах, нураах зэргээр үзнэ. УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга, Хувьсгалт намын гишүүн атлаа тусгаар бие даасан Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал гээчийг зарлаж байна.

Мэдээж мөнөөх хурал гээчид нь ажил, албан тушаалд томилогдсон хийгээд горилогчид, бизнес, ажил хэргийн дэмжлэг хүсэгч нар л очиж байна. Өнөөдөр олон хүн өөрийн эрхэмлэж дээдэлдэг бүхнээ, итгэл үнэмшил, нэр төрөө дуудлага худалдааны үнэ хаялцуулах тавцан дээр тавьж байгаа нь харамсалтай хэрэг юм. Тэгээд тэр хурал гэдгээ нээнгүүтээ Ардчилсан Намын удирдлага хэмээгдэгчдэд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалгаж 99 хувийн саналаар итгэл гээчийг үзэж байна. Гэтэл итгэл гээчийг үзсэн Ардчилсан Намын дарга, дэд дарга гэгдэх Р.Гончигдорж, Н.Батбаяр, Б.Мөнхтуяа нар нь Улс төрийн намуудын тухай Монгол улсын хуулийн дагуу МАХН-ын гишүүн юм шүү дээ!

Ингээд өнөөх хурал гээч нь цааш үргэлжилж байна. Хэдийнээ зарлагдсан Ардчилсан Намын Их хурал -Үндэсний Чуулганы хуралтай зэрэгцүүлж бас нэгэн Их Хурал зарлаж, бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс гээчийг байгуулж байна. Ийнхүү Ардчилсан Нам маань Ерөн-хийлөгчийн сонгуулийн өмнө хоёр Их Хуралтай, тэдгээрээс ерөнхиилөгчид нэр дэвшсэн хоёр хүнтэйгээр Улсын Дээд Шүүх болон Сонгуулийн Ерөнхий хороон дээр очих нь ээ. Мөн зальхай байгаа биз. Р.Гончигдорж хуулийг улс төртэй хольж, улс төрийг хуультай хутгаж зорилгодоо хүрэхээр улайран зүтгэж байна. Тэр санасандаа хүрнэ. Яагаад гэвэл түүнийг МАХН, Засгийн газар дэмжиж байгаа. Р.Гончигдорж энэ дэмжлэгийг улс төрд яаж ашиглахаа сайн мэднэ. Тэрбээр Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нараас явуулж буй үйл ажиллагааг таслан зогсоож өөрийнхөө талд урвах хэнд ч гэсэн МАХН-тай тохирсон. Засгийн газар дэмжиж байгаа хэмээн албан тушаал амлаж байна. Биднийг дэмжиж буй аймгийн Ардчилсан Намын хороодын гишүүд рүү утасдаж, Засаг даргын орлогчоос эхлэн ямар ч албан тушаал өгөхөд бэлэн байна гэдгээхэлж байгаа. Мөн Монголын үндэсний телевизийн дарга Ч.Куландаг өөрийнхөө энэ хэрэгт зүтгүүлж монгол телевизээр нэг талын ташаа мэдээлэл цацуулж байна. Үүнийг Н.Энхбаяраас сурчээ.

Р.Гончигдорж өнөөдөр хүчтэй нэгэн. Яагаад гэвэл ичиж зовохыг умартаж нурааж сүйтгэхээс өөр үүрэг зорилго үгүй хэн бугай ч ийм л байдаг. Түүний өнөөдөр үйлдэж буй бүхнийг харахад ёс суртахууны үнэр ч алга. Тэрбээр ичиж зовох гэдгийг мартаж чаджээ. Ичих нүүрэндээ элэг наана гэдэг л энэ.

Р.Гончищорж нь социалдемократ үзэлдээ үнэнч байж, Социнтерний гишүүн МАХН-ын УИХ дахь бүлэгт, тэр намын мөрийн хөтөлбөр дүрмийг хүлээн зөвшөөрч элссэнийг би буруушаагаагүй. Засгийн газрыг тогтвортой ажиллуулья гэсэн хүсэл зоригийг нь ч би буруушаагаагүй. Харин намын дарга Н.Энхбаяртаа Ардчилсан Намыг тарааж бутаргасан тухай сайн мэдээ дуулгахаар очиж байгаа учраас түүний энэ үйлдлийг би урвалт хэмээн нэрлэж байгаа юм.

Р.Гончигдоржийн урвалтын төлөөс юу вэ гэвэл Улс төрийн хүчний хувьд Ардчилсан Нам дампуурах явдал юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүйд хүрвэл Ардчилсан Нам бүтэц, зохион байгуулалтын хувьд суларч, алсдаа бутран сарниж ч магадгүй. Өнгөрсөн дөрвөн сарын турш дээдэс нь хэл амаа ололцохгүй, эрэгчин эмэгчинээ үзэлцсэнээс болж жирийн гишүүд хүний нүүр харж чадахгүй гэртээ бүгэхдээ хүрч, санаа сэтгэл нь бачууран давчдаж, тэдний өмнөөс ичиж зовж явна!

Ардчилсан Нам дампуурвал юу болох вэ гэвэл Монголын ардчилал бөхөж бүү-дийнэ, ард түмний иргэний зориг мохно. Үнэндээ өнгөрсөн хугацаанд Ардчилсан Нам төрийн хэрэгт жинтэй оролцох эрхтэй болох бүрийд хүн ард маань айдас дарамтын хүлээснээс ангижирч, сонин хэвлэл цовоо цолгиун болж, жагсаал цуглаан эл-бэгшдэг байсан шүү дээ! Ардчилсан Нам гудамжинд байхдаа ч ард түмнээ дарлал доромжлолоос хамгаалах ардчиллын гал хамгаалагч байсаар ирсэн.

Ардчилсан Нам дампуурвал юу болох вэ? Нэг хувилбар нь, МАХН дахин дал наян жилээр ээлжгүй засаглах нөхцөл бүрэлдэж магадгүй. Ардчилалд шинээр шилжиж байгаа орнуудад ийм үзэгдэл элбэг байдаг. Нөгөө хувилбар нь, Ардчилсан Намын орон зайг мөнгөөр зодож улс төр хийх өвчтэй компанийн намууд эзлэнэ. Энэ бол тун ёозгүй хувилбар. Тиим намууд хувьсгалын үр шимийг завшихаас илүү зүйлд санаа тавихгүй. Тэд Монголын түүхийн уриа дуудлагаар бий болоогүй учраас түүний язгуур эрх ашгийн төлөө хариуцлага хүлээхээргүй хүйтэн сэтгэлтэй гэдэг нь одоо ч мэдэгдэжл байна.

90 оны хувьсгалаар тухайн үедээ Ардчилсан Намын дарга байсан надаас МАХН-ыг устгаж үгүй хийхийг шаарддаг радикал шинэчлэгчид цөөнгүй байсан. Би тэдний саналыг огт хүлээж аваагүй. Ийн шийдсэний учрыг тайлбарлая. Хятад, Орос зэрэг эзэрхэг түрэмгийгээрээ зартай дэлхийн хоёр их гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт зовсон монголчууд бидэнд үндэсний эрх чөлөөгөө олж авах зорилт үл гүйцэлдэх үзэл санаа мэт байсан. Харин Монгол Ардын Нам гэдгээс эх авч хожим нь оросын большевикуудын тулгалтаар хувьсгалт хэмээх тодотголтой болоод ангийн тэмцэл явуулах Сталины чиг шугамд шахагдахдаа их хэлмэгдүүлэлтийг (үүнд нь бичигүсэг ч мэдэхгүй жирийн малчин миний өвөг эцэг хүртэл хэлмэгдсэн) монгол талаасаа удирдсан МАХН нь тоглоомын ч бай, шоглоомын ч бай ямарч атугай НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, дэлхийн 80 гаруй оронтой дипломат харилцаатай тусгаар тогт носон Монгол орныг 90 онтой залгуулсан нь түүхэн үнэн юм. МАХН-ыг устгах нь энэ түүхэн үнэнийг үгүйсгэхтэй утга нэг байсан.

90 онд Ардчилсан хүчин МАХН хамтдаа тэмцэн дутуугаа гүйцээсэн. Анхны Ардчилсан сонгууль ямар сэтгэл хөдөлмөөр байсан гээч. Монголчууд бид анх удаа хэний ч оролцоо зааварчилгагүйгээр өөрсдөө төр улсаа төвхнүүлж Кремлийн эрхшээлээс эгнэгт ангижирч билээ. Тэгээд намын дарга нар бие биедээ баярын ца хилгаан явуулаад л!

Гэтэл өнөөдөр МАХН өөрийн намын бүлгийн дэд дарга, намын гишүүн Р.Гончигдоржоороо дамжуулан Ардчилсан Намын дотоод хэрэгт хөндлөнгөөс нь оролцож түүнийг устгахаар давшилж байна. УИХ дахь Ардчилсан Намын үйл ажиллагааг ч устгаж амжлаа. Ерөөс МАХН зөвхөн Н.Энхбаярын амин хувийн ашиг сонирхлын нүдээр Монгол орны өнөөдөр маргаашийн хувь заяаг хараад байж болохгүй шүү дээ!
Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид өрсөлдөгчгүй оруулахын тулд Ардчилсан Намыг тарааснаар хэн хожих юм бэ? Түүхийнхээ нэгэн бүхэл бүтэн үеийг үгүйсгэнэ. Дарлал дормжлол, цус хөлс, сүйтгэл хэлмэгдүүлэлтийн түмэн бэрхшээлийг туулж ирсэн түүхээрээ босож өн-дийсэн барилгынхаа нэг тулгуурыг нь нураана. Иим байшин удаан тогтохгүй нь лавтай буй заа.

Ядахдаа намын маань дарга М.Энхсайхан будилж төөрөөд байх юм. Ардчилсан Намын Их Хурал – Үндэсний Чуулганыг энэ сарын 20-нд хийхээр эарлаж түүнд бэлтгэх ажлын хэегийг удирдуулахаар Баабар, Да Ганболд, бидгурвыгтомилсон. БидУИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга, Хувьсгалт Намын гишүүн Р.Гончигдоржийг өөрийн намын дарга гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас М.Энхсайханы тушаалыг хүлээж авсан. Гэтэл зөвшилцөх зам хайж байгаа нь энэ гээд тушаалаа хүчингүй болгочихлоо. Р.Гончигдорж гэнэн тэнэгтээ ч юм уу, үр дагаврыг нь мэдээгүидээ ч юм уу одоо хийж байгаа зүйлээ хийгээд байгаа юм биш. Тэр тун ухамсартай, зорилгоо мэдэж ажиллаж байна. Тэр зөвшилцөхгүй. Зөвшилцөх нэрээр өөрийнхөө санасанд хүрнэ. Өнөөдөр зөвшилцөл гэдэг сайхан үгийн цаана хувийн бэртэгчин зорилго нуугдаж байдаг болсон юм хойно доо. Чин сэтгэлээсээ хүсэж зөвшилцөх байсан бол аль хэдийн зөвшилцөх байсан. М.Энхсайхан ийм юманд итгэж онцгой хариу цлагатай үед тушаалаа цуцалжл байдаг…

Р.Гончигдоржийн урвал-тын үнэ цэнэ юу вэ гэвэл, Зөвхөн Н.Энхбаярын сэрүүн зуүд төдий байсан бол ч бага хэрэг. Ардчилсан Намын эгнээнд элссэн зуу гаруй мянган иргэдийн маань итгэл найдвар, манай гишүүдийн арван таван жилийн тэмцэл хөдөлмөр, хөлөө олох гэж зүдэрч буй ардчиллын ирээдүй билээ!

(өдрийн сонин 2005-03-07 060)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button