Д.ТУЯА Найз нөхдийнхөө хайраар би өдий зэрэгтэй явна

-Юуны өмнө танд мартын 8-ны баярын мэнд хүргэе. Энэ баярыг та яаж өнгөрүүлдэг вэ?
-Баярлалаа. Монголынхоо нийт эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, охиддоо энэ сайхан баярын мэнд хургэж байгааг минь хүлээн авна уу. Миний хувьд мэдээж би энэ баярт маш дуртай. Мартын 8-ныг миний хүүхэд байх үеэс эхлэн тэмдэглэдэг байсан болохоор их дотно. Хаврын эхэн сард болдог болоод ч тэр үү, урин дулаан их зөөлхөн гэгээлэг баяр шиг санагдаад байдаг юм. Сүүлийн хэдэн жил энэ баярыг Завханд тэмдэглэсэн юм байна. УИХ-ын чуулган завсарлаж, тойргоороо явах үетэй таэрдаг. Орон нутагт энэ баярыг сайхан тэмдэглэдэг болчихсон. Есөн алдартан, 108 алдарт эх, амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдээ алдаршуулах гэх мэтээр тэмдэглэж байгаа нь их сайхан санагдаж байгаа.

-Энэ жил та энэ үеэр Завхан хараахан явахгүй гэсэн. Тэгэхлээр яаж тэмдэглэхээр төлөвлөгөө гаргаад байна даа?
-Уг нь энэ жил УИХ-ын дарга энэ үеэр Завханд явж ажиллана гэж байснаа тодорхой ажлын улмаас хөтөлбөр нь өөрчлөгдлөө. Тэгэхээр энэ жил хотод байх нь ээ. Юуны өмнө ээждээ мөргөе гэж бодож байна. Хэдийгээр байхгүй ч гэсэн ээжиинхээ хийж бүтээж байсан сайхан үйл, ээжийн минь бидний сэтгэлд мартагдашгүй үлдээсэн тэр сайхан зүйлүүдийг дурсан боддог юм. Бас эгчдээ, УИХ-ынхаа эмэгтэй гишүүд, найз хүүхнүүддээ баяр хүргэнэ. УИХ-ын харчууд маань бидэнд бас баяр хүргэх байх аа. Энэ өдөр мөн эмэгтэйчүүдийн төрийн болоод төрийн бус байгууллагуудаас янз бүрийн урилга ирдэг. Тэдний арга хэмжээнд оролцож таарна. Бас миний хамгийн дотно орос найз нар минь байгаа.

-Орос гэнэ ээ..?
-Надтай хамт 15 жил үерхэж байгаа миний дотны найз эмэгтэй бий. Тамара Ивановна гэдэг юм. Нөхөр нь Зарубежцветмет нэгдлийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. Урьд нь тэр Эрдэнэтэд консул, элчин сайдын яа-манд ажиллаж байсан юм. Бид хоёр их санаа нийлдэг. Оросууд их хөгжилтэй шүү дээ. Тэд шинэ жилийн өмнө саунд ордог шиг, бид хоёр долооны өдөр саунд ордог. Баярын өмнө гоё болж байгаа нь тэр шүү дээ. Тэгээд 8-нд би Монголынхоо, Тамара өөрийнхөө арга хэмжээнүү-дэд оролцчихоод орой нь бид хоёр заавал уулзаж, хоёр гэрээрээ шампанск задалж, эр нөхрүүд маань цэцэг бэлэглэдэг байлаа.

-Өнөөдөр 7-н шүү дээ. Та хоёр саунд орох уу?
-Би хөдөө явна гээд Тамарад хэлчихсэн байсан. Хуучин заншлаа сэргээн саунд оръё гэж би ярина аа. Саунд орно гэдэг чинь ялангуяа найз хүүхнүүдтэйгээ уулзаж, шавайгаа ханатал ярих бололцоо олгодог сайхан газар шүү дээ. (инээв).

-Хаана ордог вэ та хоёр. Солонгос саунд уу? Оросынход уу?
-ОХУ-ын ЭСЯ-ыхад ч юмуу, манай байранд ч юмуу ярьж байгаад орно оо. Оросууд саунд орох талаараа их туршлагатай. Номоор нь, цагаар нь, хусны навчаар саван, минеральный биенд х-рэгтэй тос түрхэх гээд л их намбатай төрхтэй орно шүү дээ.

-Та хоёр монгол найзуудаасаа илүү дотно уу?
-Тамара бид хоёр их дотно. Их илэн далангүй байж чаддаг. Монгол найзууд минь ч бас сайхан улс байдаг.

-Тэднийгээ нэрлэж болох уу ?
-Бололгүй яах вэ. Петровис-ын Оюунгэрэл бид хоёр харцаараа ойлголцдог тиим найзууд, Нахиаимпекс-ийн захирал Тэгшсүрэн гэж бүсгүй бий. Миний бүх л ажилд тусалдаг. Ц.Балдоржийн гэргий Шүр байна. Манай Шүр их хөгжилтэй, их хошин бүсгүй шүү дээ. Саяхан бид уулзалдаж жаахан ярьж сууцгаасан.

-Ц.Балдорж гуайн жүжгийг та үзэв уу?
-Шөнө амталсан нулимс-ыг уу. Үзэлгүй яах вэ. Миний хамгийн сүүлд үзсэн үзвэр болоод байна. Их сонин жүжиг байна лээ. Хотын нэг гэр бүлийн амьдралыг харуулсан драмын жүжиг. Манай жүжигчид их сайхан тоглож байсан.

-Ер нь Ш.Отгонбилэг гуайн найзууд тантай хэвээр үлдэж чадсан уу?
-Чадалгүй яах вэ. Хэзээ ч давтагдашгүй найзууд. Ц.Балдорж чинь манай өвгөнтэй нэг ангид, нэг ширээнд сууж байсан ийм найзууд шүү дээ. Саяхан соёлын гавьяат зүтгэлтэн болсон, баяр дээр нь очиж чин сэтгэлээсэ баяр хүргэсэн. Гэр бүлийн сайхан найзуудаа бид. Петровис-ын Давааням байна, бас сайн найз.

-Ерөнхийлөгчтэй бас сайхан найзууд байсан. Одоо та тэдэнтэй уулздаг уу, нэг нэгнийхээрээ орж гарах юм уу?
-Сайхан улсууд. Нэг нэгнийхээрээ орж гаралгүй яахав. Тэргүүн хатагтайтай ярьж хөөрнө өө.

-Саяхан та Петровис-ын Оюунгэрэл найзтайгаа хамт Бээжинд очиж хамраа янзлуулсан юм уу?
-Бүр хөтлөлцөж яваад гээч.(инээв). Тиим юм гэж юу байхав вэ дээ. Сонин дээр тиим юм гарчихаж гэж манай эгчийн хүүхэд хэлэхээр нь үзсэн чинь бүр хөтлөлцөж ирээд л Бээжингийн нэг их үнэтэй газар очиж бид хоёр хамар хийлгэсэн юм байх. Хатгаж бичихээр нөгөө хүн тэр үйлдлийг хийдэг гэж ойлгодог юм уу, үйлдэл хийхгүй ч гэсэн өөрийнхөө нэр төрийн хамгаалахын тулд мөнгө төлнө ч гэж боддог юм уу мэдэхгүй юм. Энэ бол огт худлаа яриа.

-Ер нь энэ сэдвийг хөндөж ярихад та өөртөө ямар нэг косметик хагалгаа хийлгэе гэж боддог уу. Та өөртөө сэтгэл хангалуун байдаг уу?
-Би өөртөө сэтгэл хангалуун байдаг. Аав, ээжээс здяасан миний энэ төрх хаана ч давтагдахгүй шүү дээ. Инээд гэхэд л тухайн хүнд ганцхан байдаг Хэн ч түүнтэй адилхан инээж ча-дахгүй шүү дээ. Эцэг эхээс заяасан тэр төрөлхийн юм маань алга болчих болов уу гэж боддог. Найз нөхөд минь намайг тэрүүгээр л харж, түүгээр л хүндэтгэж хайрладаг байх. Тиим болохоор өөрчлөе, баръя гэж боддоггүй. Манай найз нарын зарим нь нүдэндээ давхраа хийлгэ гэдэг л юм. Би бүр үхтлээ айдаг. Өндөгнөөс цус авахад айдаг хүн чинь, энэ чигээрээ байсаар насыг барна гэдэг юм. Гэхдээ ор-чин үед залуучууд маань гоо сайхандаа анхаарч байгааг би буруутгадаггүй. Гоё явах чинь гоё шүү дээ. Нийгмээ тэр орчноо л чимж байна гэсэн үг.

-Та парламентын хүүхнүүдээсээ хэнтэй нь илүү дотно вэ. Шинэ эмэгтэй гишүүдтэйгээ танилцаж амжсан уу?
-Т.Ганди бид хоёр найз. Түрүүчийн парламентаас эхлээд хамт явсан. Бие биеэ их сайн ойлгодог. Өмнөх парламентад Болормаа гишүүн бид хоёр найзууд байсан. Хүний энэ хорвоод хүн болгонд таалагдана гэж юу байхав дээ. Тэр эмэгтэй найз, санаа нийлдэг гээд л ингээд ярихаар тэр чинь тиим ш дээ, яагаад гэх юм. Нэг, нэгнээ хүлээн авах тэр үзэл бодол нийлж л байвал уг нь болоо биз дээ. Шинэ гишүүд гэвэл ганц Мөнхтуяа гишүүн байна. Нийгмийн бодлогын байнгын хороонд бид хамт байдаг, зөндөө олон ажлын хэсэг дээр хамтарч ажиллахаар байгаа. Б. Мөнхтуяа гишүүн Германд сургууль төгссөн юм билээ. Герман хэлээр ярьдгийн хувьд энэ чиглэлээр хамтын ажиллагаанд зүтгэх юм байна гэж бид хоёр ярилцаж байсан. Монгол-Германы парламентын бүлгийн даргаар би ажиллаж байгаа. Мөнхтуяа манай бүлгийнх. Хамтарч ажиллах зөндөө ажил байна даа.

-Та хоёр германаар ярьж үзэв үү?
-Үзсэн.

-С.Оюун гишүүн та хоёрын хувьд?
-Бид түрүүчийн парламентаас хойш хамтарч ажиллаж байгаа Сайхан харьцаа тай. Шударга, их олон таван зангүй ийм бүсгүй шүү дээ.

-Парламентын хүүхнүүд дотроос таныг их имижтэй гэж ярьдаг. Таньд энэ талаар тусалдаг зөвлөдөг хүн бий юу, өөрөөр хэлбэл та имиж мейкертэй юу?
-Тиим зөвлөгч байхгүй ээ. Өөрөө өөртөө зөвлөгч хийгээд л явчихдаг. Ардын дуу, яруу найраг, түүнчлэн байгаль дэлхий, хүн олныг хараад юу нь илүү сайхан байгаа юм гэдгийг мэдрэх гоо сайхны мэдрэмжийг миний аав ээж надад илүу их өгсөн юм болов уу гэж би заримдаа баярлаж явдаг. Би багаасаа дуу сонсох их дуртай байсан. Ардын дууг хэн нь илүү сайхан дуулдаг байсныг би санадаг юм. Дорждэрэм гуай ардын богино дууны нугалааг ямар сайхан хийдэг гэж санана. Намайг нэгдүгээр ангид байхад манай аав шанз хөгжим урлаж өгсөн. Ардын дуу шанзанд их зохидог. Ардын дууны тэр нандин нугалааг Хандсүрэн гуай, Лувсангомбо гуай нар бүр нэг амьдралд ойрхон, гоё аялгуутай сайхан дуулж тоглодог байсан нь мартагддаггүй.
Саяхан би гэртээ хоёр найз хүүхнээ урилаа. СУИС-д багшилж байсан Оюунчимэг гэж бүсгүй бий. Монголд шанзаар анхны докторын ажил хийсэн. Энэ хөгжим ямар гаралтай юм, түүнийг тоглох урлагийг монголчууд яаж эзэмшсэн, шанзаар дамжиж ямар дуу монголчуудад хэрхэн хүрч байсан юм бэ гэдгээр докторын зэрэг хамгаалсан юм. Өөрөө ч их сайхан тоглоно. Тэгээд би энэ найзыгаа сайхан ая сонсмоор байна гэж урьсан юм. СУИС-ийн шанзны багш бүсгүйтэйгээ хамт ирлээ л дээ. Тэгээд бид гурав оройжингоо шанз дарсан. Гурван авгай их хөгжилтэй байлаа.(инээв). Манай хүүхдүүд орж ирээд ямар гоё юм бэ гээд байсан. Бага байхад би энэ шанз хөгжмөө их хайрладаг байлаа. Бороо ороход өвөртөө хийж яваад л, унахдаа хүртэл доор нь орж унадаг байлаа ш дээ. Энэ мэт түүхээ ярьж баахан хөхрөлдцгөөсөн. Бид гурав ардын дуу хоршин хөгжимдөөд тэр оройжингоо баахан пижигнэлдлээ. Ингэж хааяа сэтгэлээ сэргээж байгаач гэж тэд нар надад зөвлөж байсан. Үүнээс хойш би хааяа баяр ёслолоор ч юмуу, найз нөхдөөрөө цуглаж сэтгэлээсээ ингэж дуулж хөгжимдөх нь их сэтгэлийн таашаал болдгийг мэдэрсэн.

-Ардын бүх дууг та ер нь дарчихна биз?
-Тоглоно оо.

-Дуу хэр дуулдаг вэ?
-Аялна шүү. Монголчууд бүгдээрээ дуучин улс. Учиргүй мэргэжлийн түвшинд дуулахгүй ч гэсэн зөв хоолойтой. Сүүлийн үед би хөдөө явах тоолондоо нэг зохиолын дуу суръя гэдэг зорилго тавьсан. Машинд явж байгаа бүх хүмүүсдээ бас ингэж хэлж байгаа. Жолоочийгоо хүртэл. Дууныхаа үгийг хэдэн хувь биччихээд дуулаад л яваад байгаа. Завханаас төрсөн гавьяатуудынхаа дуунаас нэлээд хэдийг сурсан. Өнгөрсөн сонгуулиар явж байхад нэг юм мэдлээ. Завханы уул ус, нуур бүрт зориулсан дуу байдаг юм байна. Тэр суманд очих болон хажуугаар нь гарахдаа нутаг усанд нь тохирсон дууг нь дуулаад л явлаа шүү дээ.

-Таныг гурилтай хоо лонд их дургүй гэж би сонссон юм байна. Яагаад тэр вэ? Монгол хүн бүр ийм хоолонд дуртай байдаг шүү дээ?
-Би бүр багаасаа дургүй. Гэхдээ миний өвгөн миний гарын гурилтай хоолонд их дуртай байсан. Өвгөндөө би энэ хоолыг нь хийж өгчихөөд, би өөрөө өөр хоол хийж иддэг байсан. Багадаа би лавшаа хийсэн өдөр өөр юм идэж унтдаг байлаа. Одоо болтол энэ минь хэвээрээ байх юм.

-Тойргоороо явж байхдаа яах вэ. Тэд ихэнхдээ ийм л хоол хийнэ биз дээ?
-Хөдөө явахдаа идчихдэг юм. Өөр яах билээ. Уг нь их сайхан хоол. Гэхдээ яагаад ч юм бэ багаас сурсан энэ зан тавигдахгүй юм.

-Тэгвэл та ямар хоолонд дуртай вэ?
-Хуушуур сайхан. Гоё хийсэн цуйван дажгүй. Ногоогоор хачирлаад идэх дуртай. Далайн гаралтай болоод түүхий загасанд дуртай. Ийм хоолыг идээд хэд хоног ч явж чадна. Манай өвгөн намайг элсэн говьд төрчихөөд яахаараа ийм хоолонд дуртай болчихдог байнаа гэж их шоолдог бай сан. Шингэц сайтай л даа. Анагаахын чиглэлээр сурсан болоод ч тэр үү, ямар ч хоолыг хараад яаж хооллох талаар дүгнэлт хийдэг болчихдог юм байна.

-Хоолны дэглэм барьдаг уу?
-Аль залуугаасаа эхлээд идэж байгаа хоолоо хөдөлгөөнтэйгээ харьцуулсан шаардлага тавьж ирсэн. Тэгэхгүй бол хамаагүй задраад явчихвал хэцүү ш дээ. Өндөртэйгээ харьцсан жинтэй байхыг боддог.

-Үнэт эдлэлийн талаар таныг их мэдрэмжтэй юм билээ гэж ийм чиглэлээр бизнес хийдэг нэг хүн ярьж байсныг санаж байна?
-Үе үеийн нийгмийн онцлог л юм даа. Намайг бага байхад цэвэр алт эдэлсэн хүнийг сайхан гэж ярьдаг байлаа. Дараа нь янз бүрийн чулуу, бриллиант зүүсэн хүн гоё байдаг болсон. Одоо болохоор өнгэ өнгийн чулуу зүүдэг болчихсон юм шиг байна. Хиймэл эдээр ч гоёх нь байна. Би хиймэл зүйлд дургүй. Өөрийнхөө ордын чулуун гоёлтой. Топаз, барын нүд гээд бий. Бриллиантан гоёлууд бий. Миний өвгөн авч өгч байсан юм. Хааяа баяраар зүүдэг. Ажлын үед сувд голдуухан зүүдэг. Хөнгөхөн эвтэйхэн байдаг. Үнэтэй сайхан эдлэлүүд бий. Гэхдээ тэр болгоныг зүүх газар алга. Шинэ жилээр, цагаан сараар зохицуулаад л зүүчихдэг дээ.

-Ш.Отгонбилэг гуай таньд зориулж эмнэлгийн төв байгуулж байсан гэж шуугидаг. Одоо Капитрон банк болчихсон энэ байшингийн талаар та бидэнд ярьж өгөөч?
-Оношлогооны төв барих юмсан гэж ярьж байсан юм. Надад зориулж. Европын стандартын дагуу сонгодог эмийн сан байгуулж, тэнд нь хүний хэрэгцээт бүхий л эмийг байлгах, тэр нь тэгээд дээд зэргийн үйлчилгээтэй байх болно гэж бид хоёр ярьж байсан юм. Үүнийг нь хэрэгжүүлж чадаагүй л байна. Гэхдээ эмийн салбарт ажилладаг найзууддаа туслахыг боддог. Тэд нар маань орчин уеийн өндөр шаардлага хангасан эмийн сангуудад ажиллаж байна. Би өөрөө яг үүнийг гардаж хийж чадаагүй л байгаа. Оношлогооны төв барихад их өртөг өндөртэй . Эмнэлгийн үйлчилгээ гэдэг маань их өндөр үнэтэй шүү дээ. Түүнийг барихад төрд ч гэсэн санхүүгийн боломж үнэхээр хомс юм. Гадны хөрөнгө оруулагчийн тусламж зайлшгүй хэрэгтэй гэж манай төрийн түшээд маань ярьдаг. Моносфармын Хүрлээ нэг ийм төв байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Их сайшаалтай санагдаж байгаа.

-Хэзээ нэгэн цагт та ийм төв байгуулна даа гэж боддог уу?
-Хувь хүний хувьд шийдэхэд их том асуудал. Эрүүл мэндийн салбарын найзууд-тайгаа юм ярьж л байна. Санаж явбал бүтэх байх аа.

-Таны нөхрийг гадаа-дын том банкинд их хэмжээний мөнгө хадгалуулсан байдаг гэж ярьдаг. Таныг одоо болтол энэ мөнгийг авч чадахгүй байгаа гэлцдэг. Энэ үнэн юм уу, та мөнгөө авч чадсан уу?
-Огт худлаа яриа. Зарим хэвлэлүүд нэг нэгнээсээ өрсөж янз бүрийн юм бичдэг бололтой. Монголын саятан-гууд гээд байр эзлүүлээд Оюунгэрэл бид хоёрыг хоёр, гуравдугаарт оруулчихсан тал бий шүү. Бид хоорондоо хүүе айргийн тавд орчихсон байна гээд л шоглоом бол-гож байсан. Тиим их хэмжээний мөнгөтэй Холливудын од ч байдаггүй биз дээ. Тиим их мөнгөтэй монгол хүн байдаг бол улс орныхоо төлөө юм хийх байлгүй дээ.

-Ер нь байсан ч, байгаагуй ч ямар ч юмаа Отгонбилэг гуай та хоёр илэн далангүй ярьдаг байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид хоёрын хооронд ямар ч нууц зүйл гэж байдаггүй байсан. Энэ бол худал яриа.

-Таныг нэг хурандаатай учир ургуулжээ гэж хэсэг шуугисан?
-Би хүүтэйгээ хамт жааэ хөгжмийн концерт үзсэн юм. Ажилтай байсан болохоор хоцроод л орохгүй юу. Зритель харанхуй байсан. Хүүтэйгээ хоёул тэмтчиж явж байгаад нэг газар суусан. Гэрэл асахад хажуу талд зүс үзсэн хурандаа сууж байсан. Мэндлээд ойр зуурын юм жаахан ярьсан юм л даа. Маргааш нь тэгээд сонин дээр гараад ирсэн. Манай хүү ээжийг минь зрительтэй хүртэл холбох нь шив дээ гэж байсан. Одоо би бүр ресторанд ороход хүртэл эмээдэг болчихсон. Надтай янз бүрийн чиглэлээр, янз бүрийн л улс уулзана. Тэр болгонд нь холбож сүлбээд биччихээр их хэцүү. Сонин дээр гарсан болгонд тайлбар өгөөд явах зав ч олдохгүй юм. Гэхдээ ард түмэн маань намайг зөвөөр ойлгодог байх аа.

-Таны эмзэг, хэцүү сэдвийг тань хөндөж байгаад уучлаарай. Та харьцангуй залуу хүн. Хэзээ нэгэн цагт, хэн нэгэнтэй амьдралаа холбох… Ийм бодол орж ирэх юмуу?
-Тэгж бодож амжаагүй байна. Амьдралынхаа идэр сайхан тэр цаг хугацааг би сайн нөхрийн буянд жаргалтай сайхан өнгөрөөсөн. Сайн ээж, сайн хань байсан гэж боддог. Хайраар би дутаж байсангүй. Хүүхдүүд минь байна. Эгч минь байна. Нөгөө талаар их завгүй байдаг. Янз бүрийн хууль дээр ажиллах, тойргоор явах, урилга заллага гээд гишүүдийн ажил мундахгүй. Амралтын үед найзуудыгаа дуудаад, чин сэтгэлийн яриа дэлгээд суух үнэхээр сайхан л даа.
-Хүү тань таньтай хамт амьдардаг уу?
-Тиймээ.

-Хааяа та хоёр улс төр ярина биз?
-Их л завгүй хүмүүс байдаг шүү дээ бид хоёр. Уулзахгүй байх тохиолдол ч бий. Миний хүү залуу хүн болохоор орж гарах юм.

-Бэртэй болж байгаа гэж сонссон юм байна?
-Бэртэй болоогүй л байна. Манай хүү найз охинтой. Хурим найр хийж суух болоогүй л юм шиг байна.

-Гэхдээ та танилцсан биз дээ?
-Мэднэ ээ. Нүдэнд дулаахан л охин харагдсан.

-Охин тань хэзээ төгсөж ирэх вэ. Миний дотны зөвлөгч гэж та ярьж байсан?
-Миний охин их ухаантай. Олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр Бостонд сурч байгаа. Яах аргагүй л миний зөвлөгч. Их буурьтай, юмыг харж ажиглаж шинжилгээ хийхдээ их сайн. Зөвлөж байгаа зарим зүйл нь үнэхээр оноод байдаг юм.

-Эгчтэйгээ хэр дотно вэ?
-Миний амьдралын баяр баясгалан, уйтгар гуниг, гашуудлыг эгч минь л надтай хуваалцдаг. Ийшээ, тийшээ би олон ч удаа явах юм. Тэр болгонд л эгч минь ирчихсэн юм бэлдээд сууж байдаг юм. Миний хамгийн дотны найз шиг л хүн. Гадаадад явахад ч миний хойноос сүү өргөөд хоцордог. Эгч минь таван хүүхэдтэй. Манай хүүхдүүдтэй насаар ойролцоо. Заримдаа би эднийг дагуулаад явахлаар танайх ийм олон хүүхэдтэй бил үү гээд байдаг. Сайхан эалуучууд бий.

-Танайх гэрийн үйлчлэгчтэй юу?
-Байхгүй ээ. Манай эгчийн хүүхдүүд надад тусалдаг. Дандаа утасдаад л юу хийх вэ яаж туслах вэ гэж байдаг. Сүүлдээ би бүр давраад цагаан сарынхаа идээг хүртэл засуулдаг болчихсон. (инээв) Эгч нь бөх хармаар байна гээд байна шүү, бас. Эднийгээ сурч боловсроход нь амьдралд хөлөө олоход нь би тусалдаг л даа.Багаасаа манайхтай их ойр өссөн болохоор дотно байцгаадаг юм.

-Танайхыг гэртээ их бужигналдаж байдаг юм байна гэж ойлголоо?
-Заримдаа бүр олуулаа болчихдог. Эгчийн хүүхдүүд хүүхдүүдээ аваад ирсний дараа энд тэнд шоколад наалд-чихсан, толь ширээнд хүүхдийн гарны ором гарчихсан сайхан байдаг.

-Танайх хаана байдаг юм бэ?
-Тэнгэрийн цаг гээд цогцолбор байдаг. Тэнд амьдардаг.

-Та машинаа өөрөө барьдагуу?
-Уг нь гадаадад байхдаа барьдаг байсан. Одоо завгүй болсон болохоор жолоочтой.

-Ямар машинтай вэ?
-Бенз жип.

Ярилцсан З.ОЮУНБИЛЭГ
(өдрийн сонин 2005-03-07 060)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button