Шатахууны үнэ дахин өслөө

Харин манай зарим борлуулагч компанийн хувьд үнээ хараахан нэмээгүй байгаа. Үүний учир нь шатахуунаа базаасных. Үнээ нэмсэн компаниудын хувьд нөөц багатай байснаас ОХУ-ын гаалийн татварын нэмэгдлийн нөлөөлөлд автагдсан юм байна. Дэлхийн томоохон нефть экспортлогч орон болох Саудын Араб Азийн орнуудад нийлүүлэх нефтийнхээ хэмжээг 10 хувиар багасгах болсон хийгээд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт зэрэг нь ОХУ нефтийн экспортынхоо гаалийн татварыг нэмэгдүүлэхэд хүргэсэн байж болох талтай аж. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээрх нэг баррель нефтийн үнэ 53,75 ам.долларт хүрчээ.
Д.ДАМДИНЖАВ
(өдрийн сонин 2005-03-07 060)