Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд сунгаагаар оролцоно

Хоёр дахь өдрийн хуралдаанаараа ҮЗХ зарим тогтоого, шийдвэрийг баталж чадлаа. Үүнд нэгд, АН-аас Ерөндийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сунгаагаар тодруулахаар болсон. Сунгаанд 1 одорсон нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд бүртгэх ажлыг энэ оны гуравдугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгож, 18-ны өдөр ҮЗХ-г дахин хуралдуулахаар боллоо. Энэ нь сунгаанд оролцуулах хоёр хүнийг ша.пгаруулахтай холбоотой гэоэн үг. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд таван хүнийг уралдуулах-аас Д.Дорлигжав, М.Энхсайхан нарын нэр ил сонсогдож байв.
Бямба гаригийн хуралдаанаараа ҮЗХ мөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журмыг баталж уг журмыг намын бүх шатны байгууллагуудад дагаж мөрдөхийг үүрэг болгосон юм. ҮЗХ-ны хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын нэг Ардчилсан намын Үндэсний чуулганаа дөрөвдүгээр сарын 3-нд хийхээр товлох байв. Мөн чуулганы төлөөллийн журам, мөн чуулганы төлөөлөгчдийг батлах тухай намын Үндсэн дүрмийн 28.1, АН-ын Үндсэний чуулганы төлөөллийн журмын гурвын 1,2 заалтаар Үндэсний чуулганы төлөөлөгчдийг туе бүр сонгох талаар санал хурааж тогтоолоор баталлаа.
ҮЗХ-ны ээлжит бус энэ удаагийн хурал удирдлагынхаа талаар хоёрдмол байр суурьтай байгаа маргаантай асуудлаа нэг тийш болгоно гэдэгт итгэж байсан сэтгүүлчид болон олон нийтийн хүсэн хүлээж байсан тэр найдвар итгэлипг зарим талаар биелүүллээ. Харин Улсын дээд шүүх (УДШ)-ээс гаргасан удирдлагын маргаантай асуудлаа нам дотроо шийд гэсэн шийдвэрийг хангаж чадсангүй. Р.Гончигдоржийн тал үүнийг ҮЗХ-ны гишүүд удирдлагадаа итгэл үзүүлснээр энэ асуудлыг нэг талаар шийдэж баталгаажууллаа гэсэн. Гэвч үүнийг нь М.Энхсайханы тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
ҮЗХ-ны энэ удаагийн хурал намын дүрэмд урьд нь болон одоо орж буй нэмэлт өөрчлөлтүүдийг УИХ-аас төрөөд удаагүй байгаа Улс төрийн намуудын тухай шинэчлэгдсэн хуулинд шилжүүлэн нийцүүлэх, хоёрт, дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтүүдээ УДШ-д бүртгүүлэх талаар хэлэлцэж эдгээрийг шүүхипн өмнө биелүүлэхээр боллоо.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-03-07 060)