Л.ГYНДАЛАЙ Уналт бол өсөлтийн эхлэл байдаг

-Намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар таны байр суурииг сонсъё?
-Би Р.Гончигдоржийн зохион байгуулсан ҮЗХ-ны хурлыг хууль ёсны бус гэж үзэж байгаа. МАХН-ын бүл-гийн дэд дарга хүн АН-ыг удирдах тэр тусмаа ҮЗХ-г зарлан хуралдуулах эрх мэдэл, ёс зүй байхгүй.
-АН-ын удирдлагын маргаантай энэ асуудлаас гарах ямар бсломж, гарц байна вэ?
-АН 100 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том нам. Гишүүд нь хэвээрээ, дэмжиж байгаа. Харин намын удирдлага болох цөөн хүн хоорондоо ширээ сандал, тамгаа булаацалдан, албан тушаалаа хадгалж үлдэх гээд оролдож байгаа энэ үйл явдал түр зуурынх юм. Намын жирийн гишүүд тэр удирдлагуудтай хариуцлага тооцож энэ байдлыг өөрчлөснөөр мухардмал байдлаасаа гарч чадна. Ингэснээр хүчирхэгжиж, цэвэршинэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах үед энэ байдлаасаа гарчихсан байна гэж би бодож байна.
-Энэ маргаантай үед Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлж чадах болов уу?
-Р.Гончигдорж ҮЗХ-г зарласан бол М. Энхсайхан Үндэсний чуулганыг зарлалаа. АН-ын дарга М.Энхсайханы шийдвэрийг би зөв зүйтэй алхам гэж дэмжиж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, энэ сонгуульд ялах нь бидний өмнө нээлттэй байна. Үндэсний чуулганаар энэ олон асуудлыг авч хэлэлцэх юм. Хэрвээ өнөөдрийн энэ байдал цаашаа үргэлжлэх юм бол хоёр нэр дэвшигч гарч ирээд бие биендээ тээг болоод АН аль ч үгүй хоцорч мэднэ. Ийм байдал үүсгэхгүйн тулд нэг нэгнийгээ ойлгож, харилцан буулт хийж нэгдсэн шийдэлд хүрэх нь чухал. Р.Гончигдоржийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, АН-ын дарга болохыг оролдсон санаархлыг олон хийсэн нь намын гишүүд, олон нийтэд таалагдаагүй. Үүнийг хэн ч ойлгож байгаа. Р.Гончигдорж өөрөө ч ойлгож байгаа. Энэ хүн Ерөнхийлөгч болох бүх боломжийг үүгээрээ устгасан. Нэгэнт өөрөө Ерөнхийлөгч болж чадахгүй бол Ерөнхийлөгч болох хамгийн боломжтой М.Энхсайханыг болгохгүй байх бодлого баримталж байна.
-Намын лидерүүд үеэ өнгөрөөж хуучирч байгаа гэдэгтэй та санал нийлэх үү. Ер нь шинэ залуучуудаа гаргавал яасан юм вэ?
-Үүнд дээр зарим талаар санал нийлж байна. Өнөөгийн маргаантай байдал үүссэний гол буруутнууд нь намын удирдлагууд. Иймээс лидерүүд зайгаа барьж улс төрийн туршлагатай хүмүүсийн хувьд залуу лидерүүдээ гаргаж ирэх, тэд нартайгаа хамтарч, зөвлөж ажиллах шаардлагатай. АН шинэчлэгдэж, үүнийгээ олны нүдэнд үзүүлж, тод харуулах алхам хийх хэрэгтэй.
-Намаа аврах хөдөлгөөн байгуулагдсаныг та юу гэж ойлгож байна. Таныг эзгүй хойгуур хэд хэдэн мэдэгдэл хийсэн л дээ.
-АН-ыг ийм байдалд орсонд жирийн гишүүд санаа зовж байгаа. Намын нэрхүнд өнөөдөр олон түмний нүдэн дээр тодорхой хэмжээгээр унасантай би санал нийлнэ. Гэхдээ уналт бас өсөлт, ялалтын эхлэл байдаг. Ийм учраас гишүүдийн зүгээс намаа аврах, энэ байдлаас гарах гэсэн хөдөлгөөн өрнүүлж байгааг дэмжиж байна. Монголын ардчилалд АН хэрэгтэй. Монгол улсын хөгжилд АН-ын гүйцэтгэх үүрэг зайлшгүй их хэмжээгээр байх юм. Хэрвээ манай нам одоо цэвэршиж өөрчлөгдөн өөр зүс царай, өөр үйл ажиллагаагаар гарч ирэх юм бол олон тумэн эргээд АН-ыг хүрээлж хүлээн авах хөре нь бэлэн байна.
Өнөөдөр Монголд нэг намын дарангуйлал тогтоод байна. МАХН бүх эрх мэдлийг гартаа барьж, үүнийг нь дагаад урвагчид бий болжээ. Энэ нь манай намаас байгаа нь харамсалтай. Урвагчид болон МАХН-ынхан нийлээд хүчтэй бүлэг болж, УИХ, төр засаг маань ямар ч хяналтгүи болох нь ээ. Энэ нь ардчиллын болон Монгол орны хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа. АН-ын УИХ-ын олон гишүуд МАХН-д дагаар орсноороо АН тодорхой хэмжээгээр хүч алдаж, суларч байна. МАХН-ын бодлого АН-д илт хутгалдан орж, үйлчилж байгаагаас АН өнөөдөр хоёр дарга, хоёр тамгатай мэтээр харагдаж, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Тиим учраас өнөөдрийн энэ байдлыг арилгахад жирийн гишуүд ирж, Үндэсний чуулганаараа хэлэлцэж, шийдвэр гаргах нь чухал гэж бодож байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-03-07 060)