С.АЛИМАА Хэвлэлийн газрууд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна

Өврөөр хэлбэл, хэвлэлийн стандартын дагуу хэвлэгдээгүй ном олноор илэрч буй аж. Энэ талаар НМХГ- ын Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хөдөваж ахуйн хяналтын хэлтсийн улсын байцаагч С.Алимаатай ярилцлаа.
-Стандартын дагуу хэвлэгдээгүй ном гэж яг ямар номыг хэлээд байна вэ?
-Монголд ном, хэвлэлүүд нугалбарчилсан, сударчилсан, дэвтэрчилсэн гэх гурван янэаар хэвлэгдэж байна. Эд-гээр нь өөрийн гэсэн стандарт, чанарын хэмжүүртэй байх нь зүйн хэрэг. Гэтэл дэвтэрчилсэн хэвлэлийн чанар манайд маш доогуур байна л даа. Дэвтэрчилсэн ном хэвлэл хэрэглээний наад захын шаардлага хангахгүй, тех-нологийн зерчилтэй, буруу горимоор хэвлэгдэх нь их болжээ. Хэвлэлийн стандартын алдаатай хэвлэгдсэн номууд удаан хугацаанд хэрэглэгдэх нь байтугай сонголт хийх гэж эргүүлэх хугацаанд ч салж унаж байна гэхэд хилсдэхгүй.
-Ийм зөрчилтэй хэвлэгдсэн номнуудыг танайхаас шалгаи тогтоож, бүртгэж авч буй гэсэн уу?
-Одоохондоо 40 гаруй номыг хэвлэлтийн шаардлага хангаагүй болохыг тогтоогоод байгаа Тэдгээр нь эдэлгээ даахгүй хэвлэгдсэн нь нэгэнт тодорхой болсон номнууд. Нурууны наалт салдаг, хавтаслалт хуурдаг, хуудас цуурч урагддаг гэх зэрэг зөрчилтэй. Энэ бүхэн нь ерөөсөө л хэвлэлтийн стандартыг мөрдөөгүйгээс үүдсэн байна. Тухайлбал, энгийн цаасаар хавтаслалт хийж, зориулалтын буе цаасыг хэвлэлтэд ашигласан байгаа юм. Мөн шрифтийн хэмжээ алдагдсан зэргээс шалтгаалж, унших, хадгалах аргагүйгээр хэвлэчихсэн ном цөөнгүй. Угтаа бол энд захиалагч болон хэрэглэгчийн эрх ашиг хохирч байгаа.
-Хэвлэлийн газруудад санамж болгох уүднээс зөрчилтэй хэвлэгдсэн номнуудаас нэр дурдаж болох уу?
-Болно. Интерпресс хэв лэлийн газар Д.Алтангэрэлийн Англи, Монгол толь, Т.Намжилын Монголын аж ахуйн эдийн засаг түүхэн гурван үед хоёр боть, Соёмбо хэвлэлийн газар Боловсролын их сургуулиас эрхлэн гаргасан Сэтгэцийн онол зүй, Д.Пүрэвийн Биохими сурах бичиг, Н.Гантулгын Олон улсын нийтийн эрх зүй зэрэг ном, Цогтпринт Ч.Базарын Хэрхэн эрэн сурвалжлах вэ?, Монгол өлгий чуулганаас эрхэлсэн Монголын цагаан ном, Мөнхийн үсэг компани Болор судар I, II, III дэвтэр, Шинкаревийн Цэдэнбал Филатова хоёр, Орбис хэалэлийн газар Ц.Уранбилэгийн Компьютерийн хэрэглээ, Р.Макконналын Экономикс хоёр дэвтэр, Бэмби сан Ц.Дамдинсүрэнгийн Монго лын уран зохиолын дээж зуун билиг оршвой I, II дэвтэр, Г.Сүхбаатарын Монголын эртний түүх судлал I, II боть, Өнгөт толь сэтгүүлийн газар О.Сарангуашйн Таны зоог / эмэгтэйчүүдэд зориулсан цуврал зөвлөмжүүд/,
Содпресс хэвлэлийн газар П.Жасрайн Эдийн заегийн онол зэрэг номыг одоогоор хангалтгүй гэж үзсэн байгаа.
-Хангалтгүй ном хэвлэсэнтэй холбогдуулаи ямар нэгэн хариуцлага тооцсон уу?
-Ямар нэгэн хариуцлага тооцоогүй л дээ. Учир нь эд-гээр ном хэвлэгдээд нэлээдгүй хугацаа өнгөрчихсөн, нөгөөтэйгүүр хэвлэгчид хариуцлага тооцох тодорхой механизм алга байна л даа. Дээрх номуудад акт тавъя гэхэд л хэвлэгдсэн ширхгийн тоо, хуудасны тоо нь хүртэл байхгүй байх жишээтэй.
Уг нь үүнийг бид хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тэр хуулинд хэрэглэгчдэд чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн бол торгууль ногдуулах тухай ч заагдсан.
-Тэгвэл ном хэвлэлийг стандарт, чанарт нь хүргэж хэвлүулэхийн тулд хяналтын байгууллагын зүгээс шахалт үзүулж болдоггүй юм уу?
-Хэрэглээний чанарыг өндөр түвшинд хангахтай холбоотой асуудал тул бид үүнийг зүгээр хараад суухгүй. Үүнийг таслан зогсоох талаар НМХГ-аас номын дэвтэрлэлтийн технологи, үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж, хэрэглэгчдэд чанартай ном хэвлэлийг хүргэхэд анхаарах болно. Энэ ондоо багтаж бид Хэвлэх үйлдвэрүүдийн эздийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, Оюуны өмчийн газартай хамтран хяналт, шалгалтыг явуулахаар төлөвлөөд байгаа.
Ц.ДАМДИНЖАВ
(өдрийн сонин 2005-03-07 060)