Энэ сарын сүүлчээр махны үнэ буурч мэднэ

Яамны зүгээс мах боловсруулалтын үилдвэрлэлииг хөдөө рүү чиглүүлэх байдлаар салбарын бодлого боловсруулах, дээрх асуудлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцжээ. Үүнтэй холбогдуулан махны үнийн өсөлтииг буулгахад ХХААЯ-наас ямар арга хэмжээ авч байгаа талаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хүнсний хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхбаяраас тодрууллаа.

-Махны үнийг бууруулах зорилгоор мах боловеруулалтын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуу-лах болов?
-Саяын зөвлөгөөнд мал нядалгаа эрхэлдэг 28 үйлдвэр оролцлоо. Эдгээр нь бүгд нийслэлийн хэрэглэгчдийн байнгын махны хэрэгцээнд зориулж мах бэлтгэдэг. Бас 26 нь ОХУ руу экспортлох эрхтэй байдаг. Зөвхөн мах үнэд ороод байгаа яг энэ цаг үетэй холбогдуулж энэ уулзалт зохиогдоогүй юм. Махны үнэ өссөн үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Өнгөрсөн намар малчдаас махны кг тутмыг 410 төг орчимд бэлтгэсэн байгаа. Өмнөх жилүүдэд бол малын амьдын жингээр кг-ийг нь 250-280 төгрөгийн хооронд авч байсан. Бэлтгэгдэж буй анхны үнэ нь ийм өндөр байлаа. Хэдийгээр мах үнэтэй байгаа нь нийслэлчүудийн хувьд хүндрэлтэй ч малчдад бол ашигтай шүү дээ. Иймэрхүү ашигтай холбоог бий болгох зорилгоор л мах боловеруулалтын үилдвэрлэлииг хөдөө рүү чиглүүлэх хүрээний ярилцлага уулзалт байлаа.

-Энэ хавар махны үнэ өмнөх жилүүдээс эрс өндөр байна гэж байсан. Яагаад энэ жил ийм илүү үнэтэй байна вэ?
-Сүүлийн жилүүдэд ган, зуднаас болсон малын хорогдол болон таргалалт тэвээрэг нь бог, бод малын махны бэлтгэлд их нөлөөлсөн. Махны ченжүүд бас үнийн хөөрөгдөлтөд их нөлөөлж байна л даа. Махны боловсруулалтын үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд маш их зарлага гаргаж мах бэлтгэдэг. Тэр зарлагаа их бага хэмжээгээр шингээж байж махны борлуулалтын үнээ тогтоодог л доо. Гэтэл хувиараа, жижиглэнгээр мах бэлтгэж, худалдаалж байгаа ченжүүд зарлагагүй атал зохиомлоор өндэр үнэ тогтоож байна.

-Энэ үнэ хэзээ буурах боломжтой вэ?
-Мах үнэтэй байдаг сарууд эхэлчихээд байна. Бараг долдугаар сар хүртэл хомс байдаг. Тэр үе хүртэл мал тарга тэвээрэг авахгүй учраас шинээр нядалгаа хийгддэггүй. Ер нь бол мах үйлдвэрлэлийн компаниудын нөөцөнд 3300 орчим тн нөөц байгаа. Энэ мах гуравдугаар сарын сүулчээр худалдаанд гарна. Энэ үеэр мах элбэгшиж, үнэ буурах боломжтой. Тэрчлэн сүүлчийн 2-3 жилд Багахангайн мах боловсруулах үйлдвэрт нийслэлийн төсвөөс зарлага гаргаж мах бэлтгэн нөөцөлж иреэн. Энэ жил тэр нөөц хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-03-07 060)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button