Аялал жуулчлалын хөгжлийн цэг хаана огтлолцох вэ?

Тэгвэл аялал жуулчлалын бизнес эрхлэгчид Ерөнхий сайдын зэмлэл шахуу үгэнд юу гэж хариулах бол ? Тэд гурван жилийн нүүр үзэж буй Discoүer Mongolia-гийн буянаар үнэхээр хөгжин, дээшилж чадсан уу. Үгүй бол, юу нь болж бүтэхгүй байна. Ийн хөврөх олон асуултын хариуг нэг нэгнийхээ царайг харан дэлгэхээр шийджээ. Аялал жуулчлалын хөгжлийн харилцаанд нөлөөлөх олон субьект бий. Тэр бүхний бодлого зорилго, үйл ажиллагааны ашиг сонирхол яв цав нийлж, нэг цэг дээр огтлолцож чадвал тогтвортой хөгжлийн замыг олж чадна гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт байдаг. Тэгвэл субьектуудын чухам хэн нь шалтгаалаад нэг цэгт огтлолцож чадахгүй байгаа гэдэгт өгөх хариултыг одоо хүргэе.
НИСЛЭГИИН ҮНЭ ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭДЭГ
МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Цогоо хэлэхдээ Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай оронд хийж буй гадаадын хөрөнгө оруулалт. Харин тэднийг татаж, эх орноо сурталчлахад тодорхой хувь нэмрээ оруулах субьект бол Иргэний агаарын тээврийн салбар тэр дундаа МИАТ юм. Өнөөдөр манай компани БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, ХБНГУ гэсэн таван орны долоон хот руу олон улсын нислэг хийжж байна. Азийн чиглэлийн орнуудын зорчигчдын тоо сүүлийн хоёр жилд 20 хувиар нэмэгдсэн. Цаашдаа ч өсөх хандлагатай байгаа тул олон улсын нислэгиин давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Ингэхийн тулд нислэгиин хуваарийг өөрчлөх нь зүйтэй. Ирэх дөрөвдүгээр сарын эхээр олон улсын нислэгиин хуваарьт шинэ дүрэм мөрдөнө. Үүгээр зогсохгүи дотоодын нислэгиин тоог нэмэх бодолтой байна. Аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлдгийн хувьд үнэ тарифийн асуудал ч чухал. Энэ нь шатахууны үнийн өсөлтөөс хамаардаг. Өнгөрсөн онд нислэгиин үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулахад нэг тонн шатахууны үнэ 475 ам.доллар байсан бол энэ онд 675-850 хүртлээ өсч байна. МИАТ бага тариф мөрдөхийг зорьж буй ч шатахууны үнийн энэхүү өсөлтөөс их шалтгаалдаг гэдгийг анхаарна уу. Үүнээс болж жуулчид үргэдэг гэмтэй. Тэднийг татах бас нэг хэлбэр бол тийзний хөнгөлөлт юм гэлээ.
ГАЛТ ТЭРГИЙН ТООГ НЭМЧИХВЭЛ Ч…
Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Пүрэвбаатар
-Манай төмөр замын дэргэдэх Аялал жуулчлалын товчоо энэ салбарын хөгжилд нөлөөлөх нэг субьект юм. Монголыг зорих жуулчид голдуу Бээжин, Хөх хот болон Эрээний чиглэлээр зорчдог. Энэ урсгал эрс нэмэгдэж байгаа тул нэмэлт галт тэрэг аялуулах шаардлагатай байна.
Ингэлээ гээд жуучдын тоо нэмэгдэнэ гэж байгаа юм биш. Зорчигчдын ая тухыг хангах техникийн боломж тун тааруу. Бээжингийн чиглэлийн найман вагонд агааржуулагч суурилуулсан ч дутмаг байна. Өөр нэг зүйл бол орон нутгийн чиглэл. Жуулчдад зориулан зам дагуу өртөөнд байрлах амралтын газар, музей, цанын бааз зэргийн чанарыг дээшлүүлэх хэрэгтэи гэв.
Эдгээр асуудлыг шийдэж чадвал Монголыг зорих жуулчдын цуваа мөддөө тасрахгүй гэсэн найдварыг төрүүлж болох аж. Тэгвэл зочдоо уттан авч, үдэн мордуулах тур оператор, гэр баазын төлөөлөгчид юу хэлэх бол? Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн онцгойлон зарласан ийм үед энэ асуулт бүр ч хамаатай. Зөвхөн үзэсгэлэнт газар, өндөр уул төдийхнөөр аргацаахаас өер суурь нөхцөл байхгүй гэсэн шүүмжлэл энэ салбарынхныг тойрдоггүй. Хэдийгээр манай орны аялал жуулчлалын гол хэлбэр байгальд түшиглэсэн гэлээ ч жуулчдын сэтгэлийг татаж чадахгүй л байх шиг. Тэгвэл тэдний үгийг сонсъё.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНA
Дундговь аймгийн Засаг дарга Ш.Төрбат ийм хүсэлт тавьсан. Орон нутгийн аялал жуучлалыг хөгжүүлнэ хэмээн зарлаж буй юм бол хөнгөлөлттэй зээл олгох нь юу юунаас чухал. Тэгвэл нутгийн иргэд аялал жуучлалын бизнес эрхлэх боломжтой. Дараа нь мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамрагдах.
Улаанбаатар хотын тур операторуудтай интернэтийн сүлжээгээр холбогдчихвол мэдээлэл шуурхай солилцоно. Ямар ч байсан, жуулчдыг ирэхэд бэлтгэлгүй сандран гүйлдээд байхгүй. Цаашилбал, орон нутгийн нислэгийн хуваарийг тогтмол болгох, зам засварыг сайжруулах хүсэлт Ш.Төрбатад бий. Тэмээн сүргээр баян аймгийн хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь нөхцөл Дундговьд бий гэдгийг бас дуулгалаа.
ХӨГШИН ЕВРОП БА ИХ ТЭСРЭЛТИИН ҮЕ
Аялал жуулчлалын бодлого, чиглэлийг нь судалж, хегжлийн гарцыг хамтдаа хайх өөр субьект бас бий. Тэднийг төлөөлөн Аялал жуулчлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Г.Баттулга үгээ хэлсэн. Түүний илтгэлийн сэдэв Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага ба зах зээл. Нээрээ, зөвхөн манай оронд аялал жуулчлал хөгжөөгүй байлгүй дээ. Тиим болохоор дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг тандан, чухам хаана нь манай орон явж буй гэдгээ мэдэх хэрэгтэй. Дэлхийн орнуудад сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар тун хурдацтай хөгжиж буй аж. Үүнийг хүн амын амьжиргааны түвшин дээшлэн, даяарчлалын эрин эхэлж байгаатай Г.Баттулга холбон тайлбарлав. Техник текнологийн хэрэглээ хялбар болж, хүмүүс цаг зав ихтэй болж байгаа гэнэ. Тиймээс алжаал ядаргаагаа тайлах аяллыг илүүд үзэх болжээ. Тэгэхдээ зүгээр ч нэг тэнүүчлэх хэрэг биш. Үүний хажуугаар аливаа зүйлийг сурч мэдэх нь чухал. Хөгжлөөр тэргүүлж буй орнуудын аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлох хүчин зүйл болох энэ хэлбэрийг Энтертайнмэнт гэдэг аж. Аялах хообийтой хөгшин европчууд энэ хэлбэрийг сонгодог. Тэгэхээр тэднийг татах боломж бидэнд бүрэн бий. Нүүдлийн соёл иргэншлийг танин мэдэх хүсэл энтертайнмэнт аялагчдад төрөхгүй гэж үү. Үүнээс илүү сонирхлыг нь татдаг бас нэг хэлбэр байгальд түшиглэсэн адал явдлын аялал. Дэлхийн орнуудын хамгийн идэвхтэй аялагчдын ихэнх хувийг 40-60 насныхан эзэлдэг гэнэ. Тэгвэл ийм хөгшин жуулчид адал явдлын аяллыг таашаах нь юу л бол. Гэтэл тиим биш юм аа. Европын орнуудын найман настай балчраас 80 настай буурал хүртэл Гималаин нурууны ендөр оргилд авирахаас ч буцдаггүй гэнэ. Адал явдлын аяллыг таашаадагтаа тэр. Тэдний ийм хообийг ашиглах боломж манай оронд бий. Алтайн ууланд авирах, Хөвсгөл далайд загасчлах, Хангайн тал нутгаар мото аялал хийх… гээд л мундахгүй.
Дэлхийн аялал жуулчлалын бас нэг чиг хандлага бол их тэсрэлтийн үе. Үүнийг аялах дуртай настай жуулчидтай холбон тайлбарлаж буй. Дэлхийн II дайны дараа буюу 1945 онд төрөлтийн тоо нэмэгдэн, дэлхийн хүн ам хурдацтай өсчээ. Энэ үед мэндэлсэн хүмүүс 1970-аад онд диско хөгжмийг дэлгэрүүлж байжээ. Дараа нь тэд 1980-аад он буюу нас тогтох үедээ хөрөнгийн биржийн арилжааг сонирхож, хувьцааны үнийн өсөлтийн гол хөшүүрэг болж байв. Харин орчин цагт аялал жуулчлалд идэвхтэй хандах болжээ. Тиймээс хүн амын их тэсрэлтийн үеийн боломжийг алдалгүй, 60 настнуудын зах зээлийг судлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтэн Г.Баттулга дуулгасан юм.
Үүгээр аялал жуулчлалын чуулганы сэдэв, яриа дууссангүй. Орон нутгийн хөгжлийг дэмжих хэмээн аялал жуулчлалын салбарт онцгойлон зарлаж байгаа ч чанар, стандартын тухай анхаарах нь зүйтэй гэдгийг төлөөлөгчид сануулсан. Мөн тэд жуулчны баазын харьяалал, аялал жуучлалаас олж буй орон нутгийн орлогын журам, байгалийн нөөц баялагийн тухай ярилцаж, хэлэлцүүлэг явуулсан юм.
(өнөөдөр 2005-03-07 054, 055)