Р.ФЕДЕРЕР Би өөртөө хэзээ ч гутардаггүй

Өнгөрсөн жилийн US Open- ий дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Федерер цаашдын бүх тэмцээнд аваргалах зорилготой гэдгээ өгүүлж байсан. Энэ зорилго нь хэвээрээ юү? Түүний ярилцлага энэ асуултад хариу өгнө. Сонирхуулахад нэрт теннисчин маань франц, итали, герман хэлд гаргуун. Харин англи хэлд тааруухан гэнэ.

-Таныг спортын амьдралаас хэсэг зуур холдоно гэсэн яриа гарсаар удлаа. Энэ үнэний ортой юу?
-Үгүй, үгүй. Би теннисгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй. Тэгээд ч спортоо орхиход нас минь дэндүү залуудана.

-Та энэ хугацаанд олон тэмцээнд түрүүлсэн. Ялалтаа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Орчноосоо л шалтгаална даа. Гэхдээ би хэрхэн тэмдэглэхээ хэзээ ч төлөвлөдөггүй. Хожих, хожигдохоо мэдэхгүй байж төлөвлөх нь утгагүй биз дээ.
-Энэ жилийн Australian Open-д түрүүлнэ гэж нэгэн ярилцлагадаа өгүүлснийг чинь санаж байна. Ингэж амласандаа гэмшиж байна уу?
-Яалаа гэж гэмших вэ? Тамирчин бүр түрүүлэх гэж тэмцээнд оролцдог биз дээ. Оросын Марат Сафин бол сайн тамирчин гэдгийг хүлэ эн зөвшөөрнө. Тамирчин бүхэн өндөр зорилго тавин бэлтгэдэг учраас хэн түрүүлэх нь оньсого шиг. Хэний ч санаанд ороогүй , олны танил болоогүй нэгэн ч түрүүлэх нь бий. Гэхдээ би өөрийгөө зөвтгөхгүй, мэдээж харамссан. Би хамгийн шилдэг теннисчин болохыг мөрөөдсөөр, тэмүүлсээр энэ өндөрлөгт хүрсэн юм.

-Өнгөрсөн жилийн US Open-д Агасситай хийсэн тоглолт нэлээд халуухан болсон…
-Миний хувьд Хенманы эсрэг тоглолт түүнээс ч бэрх байсан. Хүн бүр харилцан адилгүй арга барилтай учраас хооронд нь жишиж болохгүй юм л даа.

-Штефан Эдберг, Пит Сампрас нар шиг та өөрөөрөө бахархдаг уу?
-Мэдээж шүү дээ. Жилийн дотор Их дуулга-ын гурван тэмцээнд түрүүлнэ гэдэг чамлахааргүй амжилт.

-Р.Федерерийн сайн, муу тал?
-Хэлж мэдэхгүй байна. Надад өөрийн гэсэн дасгалжуулагч байхгүй. Тухайн тоглогчийн эсрэг ямар тактикаар тоглохоо би өөрөө л шийддэг. Энэ нь ч надад амар санагддаг. Энэ нь миний бас нэгэн сайн тал.

-Дэлхийн шилдгийн шилдэг теннисчин гэсэн эрхэм алдрыг удаан хугацаанд хадгалахыг та хүсч байна уу?
-Энэ зам урт байгаасай л гэж бодож байна. Гэхдээ би машин биш. Би хүссэн ч, бие минь тэсвэрлэхгүй ядарч цуцаж, өвдөж болно.

-Найз бүсгүй тань таныг зарим үед дасгалжуулдаг байлгүй…
-… (хариулсангүй)

-Та супер од гэдгээ мэдэрдэг үү?
-Теннис бол олон хүнийг хамардаг спорт. Хэрэв хүмүүс намайг од гэдгийг хүлээн зөвшөөрвөл би өөрийгөө үгүйсгэхгүй. Би өөртөө ердөө гутардаггүй.

-Теннисний чухам юу нь таалагддаг, юу нь таалагддаггүй вэ?
-Би спортод дуртай. Надад спортын бүх төрөл таалагддаг. Хэзээ нэгэн цагт теннисээ орхисон ч сэтгэл зүрх минь байнга холбоотой байх болно. Харин надад спортоор дулдуйдсан аялал жуулчлал таалагддаггүй.

-Та анх теннисний ямар цохиур барьж байсан бэ?
-Модон цохиур. Тэгэхэд би хүүхэд байж дээ.

-Таныг хүмүүс П.Сампрастай харьцуулж түүний амжилтыг эвдэнэ гэж ярилцах юм?
-Би энэ яриаг өөрөөс тань л сонсож байна. Тэгээд ч түүний амжилтыг эвдэх нь миний туйлын зорилго биш.

Б.СОНДОР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button