Сэрчмаагийн уран бүтээлүүд

Ая Балхжав, Yг Соёмбо
Хайрт минь чамдаа би
Харцаараа захидал илгээлээ
Хамгийн үнэн дулаахан үгээ
Хариу болгон ирүүлээч
Хайрт минь чамаасаа би
Хязгааргүй дурлалыг хүслээ
Надад амлах нандин маргаашаа
Yнсэлт болгон надад өгөөч
Өглөө бүхэн намайг сэрээх өвлийн дуугаа аялъя чамдаа
Өрөөс минь эхлэх цасан аялгууг би чинь дуулъя чамдаа
Өөрөөсөө хайсан ханхүү минь чи минь хаана байна
Өөрийг минь догдлуулах өвлийн дуундаа би хайртай
Өвөл минь чам руу би
Өнөөдрөөс яаран ирлээ
Мөнгөн цагаан оддыг зүүсэн
Мөчрөө чимсэн үдшээр
Зүрх минь чамтайгаа би
Зөндөө хайрыг дуудсан ч
Зөнгөө манах гэгээн зүүдээ
Зөвхөн өвлөөс би оллоо
Өглөө бүхэн намайг сэрээх өвлийн дуугаа аялъя чамдаа
Өрөөс минь эхлэх цасан аялгууг би чинь дуулъя чамдаа
Өөрөөсөө хайсан ханхүү минь чи минь хаана байна
Өөрийг минь догдлуулах өвлийн дуундаа би хайртай
Инээд минь чамаас ичиж
Мөрөөдлөө мартчих юм
Итгэхээс өөр илүү хүсэхгүй
Ийм л хайрыг авчирлаа
Дурсамж минь энэ л дуунаас
Дураараа намайг эрхлүүлээд
Ариун цас бударсан хайраа
Хаялгуу болгон түгээлээ