Их өрийг хэрхэн төлснийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан

Тус байнгын хорооны дарга М.Энхсайхан, гишүүн Ж.Батхуяг нар хуралд оролцсон. Ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралдаж, 14 хууль болон УИХ-ын тогтоол, шийдвэрийг хэлэлцсэн аж. Мөн хэд хэдэн гол хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оруулж батлуулсан бөгөөд манай улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий олон улсын гэрээ, конвенцийг УИХ-аар соёрхон батлуулжээ. Чуулганы завсарлагаанаар батлан хамгаалах салбартай холбоотой дөрвөн хуулийн төсөл, Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийн төсөл дээр ажиллах аж. Тус байнгын хороонд иргэн Л.Санжаасүрэн болон Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн өргөдлийн дагуу шалгалт явуулах гэнэ. Мөн манай улсаас ОХУ-д төлсөн их өрийг хэрхэн төлж барагдуулсныг шалган тогтоох юм байна. Мэдээллийн дараа сэтгүүлчид М.Энхсайхан гишүүнээс сонирхсон зүйлээ асууж хариулт авсан юм.

-Ц.Энхбатыг Францаас авчрахдаа хэд хэдэн хууль зөрчсөн гэх асуудлыг шалгаж байгаа гэсэн. Энэ шалгалт дууссан уу, хэзээ дүнг нь танилцуулах вэ?
-УИХ-ын даргын захирамжаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг шалгаж байгаа. Уг нь дүнг танилцуулах хугацаа нь болсон ч шалгаж дуусаагүй юм шиг байна лээ. Энэ асуудлыг шалгах ажил удааширч байгаа нь үнэн.
-ОХУ-д төлсөн их өрийг шалгах ажлын хэсгийг та даргална гэж байсан. Яагаад солигдсон юм бол?
-Би энэ асуудлыг шалгах ажлын хэсгийг ийм бүрэлдэхүүнтэй байгуулж өгөөч гэсэн саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын даргын захирамж гарч, ажлын хэсгийг томилсон байна. Ажлын хэсгийг ямар бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлаа зохицуулах нь УИХ-ын даргын шийдэх зүйл. Би зөвхөн санал оруулсан юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр даргалж, 15 хүний бүрэлдэхүүнтэй байх юм байна. Миний оруулсан саналаар ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд УИХ дахь намуудын төлөөллийг оруулсан. Миний санал болгосон хүмүүсээс У.Хүрэлсүх, Ц.Жаргал нар хасагдаж, Д.Одбаяр, Сү.Батболд, Ц.Дамиран, Д.Идэвхтэн, Б.Жаргалсайхан нарыг оруулсан байна. Гэхдээ шалгалт үнэн зөв явагдана гэдэгт найдаж байгаа. Ажлын хэсэг ОХУ-д төлсөн их өрийг хэрхэн төлж барагдуулсныг шалгаад ирэх дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлэх үүргийг УИХ-ын дарга өгсөн байна.

2005.03.7, Өдрийн сонин /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button