АНУ-д хэрхэн сурах ба визний ангилал

АНУ-ын виз авах гэсэн юм, яаж урилга авсан бэ, үнэхээр найдвартай урилга байна уу, тэр хүнтэйгээ холбоод өгөөч гэх мэтээр асууж шалгаах нь ч элбэг. Мөн түүнчлэн АНУ-д л очиж байвал учир олдоно, амьд хүн аргатай гэж өөрсдийгөө зоригжуулна. Мэдээж ямар нэгэн байдлаар амьдарч, сурах нь ойлгомжтой.
Гэхдээ АНУ-ын виз авч л байвал боллоо гэж бодож болохгүй. Хүмүүсийн дийлэнх нь АНУ-д очсоныхоо дараа өөр төрлийн визээр ирэх ёстой байснаа ойлгодог. Учир нь тэнд очсоны дараа визний төрлөөс шалтгаалан АНУ-д social security card буюу нийгмийн даатгалын дэвтэртэй бичиг баримт авах шаардлага гардаг. Зөвхөн энэ бичиг баримтын тусламжтайгаар та жолооны үнэмлэх авах, байр хөлслөн суух, машин авах, ажилд орох, дэлгүүрт хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болдог аж. Тэнд амьдарч ажилладаг хүмүүс social security card-ыг хоёр дахь виз гэх болжээ. Түүнийг авснаар сая АНУ-ын иргэний адил ажиллаж, амьдрах бололцоотой болдог байна.
2001 оны есдүгээр сарын 11-ний террорист хадлагаас өмнө social security card-ыг авахад ямар ч хүндрэл байдаггүй байжээ. Тэр явдлаас хойш social security card-ыг АНУ-д зөвхөн хууль ёсны дагуу ажил хийх эрхтэй хүмүүст л олгоно гэсэн хуулийн заалт гарсан юм. Одоогоор зөвхөн оюутан (F1), гэрээт ажилтан (H1) гэсэн визтэй хүмүүст л social security card-ыг олгож байгаа юм байна.
Тийм учраас эхнээсээ л урилгаа зөв сонгох нь чухал. Тэгвэл хаанаас яаж найдвартай урилга олж авах вэ? Интернэт танд тусална. Танд интернэтээр оюутны урилга хэрхэн авч болох талаар бяцхан зөвлөгөө өгье.
Эхлээд ямар сургуульд, ямар чиглэлээр сурах хэрэгтэйгээ шийдэх хэрэгтэй http//dir.yahoo.com/Education/Higher_Education/Colleges_and
_Uniүersities/United_States/ гэсэн хаягаар ороход АНУ-ын улсын бүртгэлтэй бүх их, дээд сургууль, коллежийн тухай мэдээлэл байгаа. Хэрвээ та мэргэжлийн ангид сурах хүсэлтэй байгаа бол заавал TOEFL (Test of English as a Foreign Language)-ийн шалгалт өгч, тухайн сургуулийн болзлыг хангасан оноо авсан байх ёстой. Эхлэн суралцахыг хүсвэл ESL(English as a Second Language) буюу хэлний ангийг сонгох хэрэгтэй. Тэгээд сурах хүсэлтээ илэрхийлэхийн тулд сургуулиа сонгоод вэб хуудас дээрх Admission цонхыг нээн, холбоо барих хэсэг рүү нь орж сурах хүсэлтээ илэрхийлж, Application буюу өргөдлийн хуудас явуулахыг хүсэж, хүлээн авах шуудангийн хаяг, утасны дугаараа бичихэд л хангалттай. Ойролцоогоор хоёроос дөрвөн долоо хоногийн дотор танд өргөдлийн хуудас ирэх болно. Ямар ч зардал гарахгүй. Өргөдлийн хуудас дээр бөглөх заавар, бүрдүүлэх материалын жагсаалт байгаа. Голдуу ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний англи хуулбар, хөрөнгийн баталгаа ( англи хэл дээр), оюутны урилгын үнэ (сургууль болгон тусдаа ханштай, гэхдээ ихэвчлэн 100-250 ам.доллар байдаг) явуулахыг шаардсан байдаг аж. Ингээд шаардсан бичиг баримтыг нь буцааж илгээх хэрэгтэй.
Таны материалыг хүлээн авсны дараа хоёроос дөрвөн долоо хоногийн дараа урилга чинь ирнэ. Харин энэ хооронд сургуультайгаа байнга холбоотой байвал сайн шүү.

2005.03.7, Өнөөдөр

Бэлтгэсэн С.Мөнхдэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button