Монголын эрдэнэсийн сан руу өнгөлзөж байсан бүлгийг илрүүлэв

Хэдхэн хоногийн өмнө Замын-Үүдийн гааль дээр долоон кг алт хилд давуулах гэж байсан Н.Пүрэвдоржийг цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлсэн. Харин өмнө нь хэд хэдэн удаа алт гаргасан гэдгээ тэрээр хүлээсэн атлаа Минийх биш гэсэн нь харийнханд үйлчилж явсныгаа илчилсэн нь тэр. Долоон кг алт Монголбанкны үнэлгээгээр бодоход 10 гаруй сая төгрөгийн үнэтэй эд. Сүүлийн үед Монголоос алт худалдан авах бизнест хүчээ сорьж байгаа олон хятадын нэг нь Ян Бихай хэмээх цагаач иргэн аж. Цагдаагийнхны ярьж буйгаар монгол нутагт суурьшсан тэр эр Хятад руу байнга явдаг, танил тал ихтэй. ЧД-ийн Урт цагааны гудамжинд Шинэ зууны гэгээ нэртэй компьютер тоглоомын төвийн эзэн .Ян Бихай хувиараа алт олборлодог хүмүүсийн цуглуулсан алтыг Монголбанкныхаас арай илүү үнээр худалдаж авна гэсэн зар тараадаг гэнэ. Гэхдээ хэзээ ч өөрөө зар өгнө гээд Заамар руу давхихгүй, бас хилээр ч гаргах гэж зүтгэхгүй. Бүх ажлыг нь хийдэг зохион байгуулалттай бүлэг түүний удирдлагад ажилладаг. Жижиг ченжүүд зарлал гаргаж, алт авна. Арай том нь цуглуулах ажлыг хариуцна. Тэдний хэн нь ч эзнийг мэдэхгүй. Харин ченжүүдийн бүр том нь Ян Бихайтай тооцоо нийлүүлнэ. Ян Бихайг Хятадаас санхүүжүүлдэг эзэд хэдэн зуун мянгаар тоолох юанийг цаас шиг л хайрцагт чихээд нааш нь явуулчихдаг аж. Тэр юанийг төгрөг болгох, ченжүүдэд олгох ажлыг хариуцдаг хүмүүс бас бий. тэднийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат Ч.Дуламжав гэдэг эмэгтэй монгол талаас нь зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл Ян Бихайтай нүүр тулан учирдаг хүн нь.
Ч.Дуламжавын нөхөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хариуцлагатай алба хашдаг, харамсалтай нь эхнэрийнхээ хэнтэй, юу хийж явдгийг огт мэддэггүй гэнэ. Галын бурхан нь хаанаас мөнгө олоод, тансаг давилуун загнаад байгааг сонирхдоггүй эр хүн Монголд байдаг ажээ.
Замын-Үүдэд олон жил амьдарсан, хувийн УАЗ-469 машинтай, хилээр өдөр өнжилгүй орж гардаг, Н.Пүрэвдорж, түүний эхнэр Д.Дашдулам нартай хэн анх холбоо тогтоож, удаа дараалан алт хил давуулсныг цагдаагийнхан нарийвчлан шалгаж байна. Хятадуудад яагаад Монголоос хямд алт оруулах санаа төрсөн нь учиртай. Хэрэв улсынхаа банкинд алтаа хадгалуулбал гурван хувийн хүүтэй их хэмжээний юанийн зээл олгодог. Тэр ч байтугай хадгалуулсан алтад нь улсаас хойр хувийн хүү төлдөг аж. Тэгэхээр алт хадгалуулж мөнгөжих хүсэл хятад болгонд байх нь мэдээж. Тэр хүслийг нь бид биелүүлээд байх юм бол нэг л өдөр Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөг хоосрох аюулд тулж ирэхийг үгүйсгэх аргагүй. Хятадуудын бугын эвэр, согооны сүүл, хар төмөр ер нь юу хэрэгтэйг нь эх орноосоо хулгайлан аваачиж өгсөөр ямар хохирол амсаад байгаа билээ. Монгол Улсад хууль цааз бий гэдгийг наймаачид эрхбиш мэдвэл зүгээрсэн. Арав гаруй жилийн өмнө батласан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрдэнэсийн сан, үнэт зүйлсийг хэн дуртай нв хилээр гаргаад наймаалаад байх ёсгүйг баталгаажуулсан. Эрүүгийн хуульд ч ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс ял асууж, 5-8 жил хорих тухай заалт байгаа.
Эрдэнэсийн сан хөмрөг рүү өнгөлзөж байдаг хятадуудаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспортыг ашиглан АНУ, Канадад гарахыг завдаж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлсэн тухай чих дэлсэв. Иргэний үнэмлэх, гадаад паспорт Монгол Улсын өмч мөн гээд хуульд заачихсан. Гэтэл тэр өмчийг хууль бусаар өөрийнх болгох гээд байгаа хүмүүсийг монголчууд өөгшүүлж байна гэвэл хилсдэхгүй.
Хятадын иргэн Вао Тианху Монгол Улсын иргэн Баянхүү болчихоод явж байна. Түүнд ийм нэртэй иргэний үнэмлэхийг Хятад улсаас олгоогүй нь мэдээж. Дөнгөж бага сургууль төгссөн боловсролын гэрчилгээтэй, жолооч мэргэжилтэй гэх 50 эргэм насны хятад ийм бичиг баримт өвөртлөөд зогссонгүй 2005 оны нэгдүгээр сард Хятадаас 21 хүн авчирч, нийслэлийн зарим зочид буудалд сар гаруй байлгажээ. Учрыг лавлавал нутгаасаа дагуулж ирсэн бүх хятадад бүгдэд нь монгол овог, нэр хайрлаж паспорт авч өгөх зорилготой байсан юмсан. Тэгээд АНУ, Канад руу гаргахаар төлөвлөсөн байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Эхний ээлжинд бичиг баримтыг ямар ч сэжиггүй бүрдүүлсэн дөрвөн хятадыг онгоцонд суулгаж, холын Америк руу үдэх гэж байхад нь баривчилсан нь тэр. Хятадын Эрээн хотын консулын зөвшөөрлөөр нэг сарын визтэй Монголд ирсэн 21 хятад Вао Тианхугийн халаасанд хүн бүр 18 мянган юанийг урьдчилгаа хэмээн хийснээ цагдаад мэдүүлжээ. Хэрэв эл хэргийг цагдаагийнхан таслан зогсоогоогүй бол Болд ч юм уу, Дорж ч юм уу нэртэй хятадууд харийн оронд Монгол Улсын иргэн гээд л харайу явах байжээ. Өмнө нь ийм байдлаар Германд очоод багагүй хэл ам таталсан хятадуудын тухай сонсдож байсан. Зөвхөн Монгол Улсын иргэн эзэмших эрхтэй паспортыг хужаа нарт хэн олгож байсныг мөд тодруулах нь гарцаагүй. Мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй хүмүүс Иргэний бүртгэлийн мэдээллийн төвд ажиллаж байна уу гэсэн эмзэглэл төрснийг нуух хэрэггүй биз.

Н.Дөл

/2005.03.5, Зууны мэдээ /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button