С.Оюун Ерөнхийлөгчийн сонгууль олон асуултад хариу өгнө.

Тэгэхээр чуулганы завсарлагаар энэ хоёр хуулийн төсөл дээр ажиллана. Хуулийн төслүүдийг ямар ч гэсэн 4-р сард өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн зүйл тусгуулсан. ИЗБНН-ын болон өөрийн хэрэгжүүлье гэж бодож байсан зүйлүүдийг оруулсан. Тиймээс энэ хугацаанд эдгээрийнхээ төслийг амжиж боловсруулья гэж бодож байна. Үүний нэг нь төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн тухай юм. Тэдний хөрөнгө, орлого нээлттэй байх, түүнд хэрхэн, ямар механизмаар хяналт тавих вэ гэдгийг тогтоох нь чухал. Ямартай ч хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнөөдрийнх шиг сейфэнд хадгалдаг бус, шударгаар олсноо тайлбарлаж, тэгж чадахгүй бол хариуцлага хүлээдэг болох ёстой. Бас нэг гол зүйл бол тойрогтоо ажиллах. Хэд хэдэн ажлыг тойрогтоо хийхээр төлөвлөөд байгаа. Энэ сарын дундаас тойрогтоо ажиллаж эхэлнэ. Тэрчлэн манай ИЗБНН-ын таван жилийн ой 3-р сарын сүүлчээр тохионо. Ойгоо тохиолдуулж тодорхой ажлуудыг зохион байгуулна.

-Завсарлаад удаагүй байгаа намрын чуулганыг гишүүд янз бүрээр дүгнэж байна. Таны хувьд ямар дүгнэлт өгөх вэ?
-Аль ч намрын чуулганы хэлэлцэх гол асуудал нь ирэх оны улсын төсөв, хийх ажлын мөрийн хөтөлбөр байдаг. Эдгээрийг баталсан. Ирэх оны улсын төсвийг урьд жилүүдийнхтэй харьцуулбал арай дээр гэж хэлж болно. Төсвийн алдагдал нэлээд буурахаар шинжтэй. Бас хүүхдүүдэд арав биш ч гэсэн гурван мянган төгрөг өгч, цалинг 7,5 хувиар нэмж, тэтгэврийн зөрүүг тодорхой хувиар арилгах боломж энэ төсөвт сууж өгсөн. МАХН, хуучин Эх орон-ардчилал эвслийн нэгдсэн мөрийн хөтөлбөрийг гаргасан. Үүнд ИЗБНН-ын хэрэгжүүлье, хийе гэж төлөвлөсөн хэд хэдэн зүйл орсонд урамтай байгаа. Мөн өнгөрсөн намрын чуулганаар хоёр том хуулийг баталсан. Тэр нь Олон нийтийн радио, телевизийн тухай болон Улс төрийн намын тухай хууль. Эдгээрт шүүмжлэгдэж байгаа хоёр гурван заалт орсон хэдий ч дэвшилттэй хууль болсон.

Авилгалыг заавал томьёолж, тодорхойлох шаардлагагүй.

-Та авилгалын эсрэг хуулийн төслийн ажлын хэсгийн дарга. Одоогоор тодорхой тооны төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг өгөх ёстой гэж байгаа. Авч чадаж байна уу?
-Өнөөдөр зуу гаруй албан тушаалтан хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг өгнө гээд хуульчилсан. Гэвч энэ нь ёс төдий зүйл болчихоод байгаа. УИХ-ын гишүүд гэхэд Төрийн байгуулалтын байнгын хороонд орлогоо мэдүүлэх ёстой. УИХ-ын гишүүн үндсэн цалин, дээрээс нь утас, унааны мөнгө зэрэгтэйгээ нийлээд 500 гаруй мянган төгрөгийн цалин, хангамжтай. Түүнээс гадна компани, аж ахуйн нэгжээс ашиг ногдол авдаг бол тэр болгоныг нь нийлүүлж, өмнөхтэй нь харьцуулж үзэх ёстой. Гэтэл тэгдэггүй. Өөрөөр хэлбэл, авилгал гэдэг зүйл эрсдэл багатай, ашиг ихтэй болчихоод байгаа. Үүнийг эрсдэл ихтэй болгох ёстой. Ингэж эрсдэлтэй болгох нэг арга нь өмнө ярьсан орлогын мэдүүлэх авах явдал. Ер нь авилгалын талаар системчилсэн арга хэмжээ авч байж хязгаарлах боломжтой. Жишээ нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал. Намууд аль нэг компаниас их хэмжээний мөнгө авчихаад, шанд нь албан тушаалд томилдог гэсэн батлахад хэцүү баримт байдаг. Тиймээс Авилгалын эсрэг хуулийг баталсныхаа дараа хянах, мониторингийн тогтолцоог нягт сайх хийх хэрэгтэй.

-Авилгалын эсрэг хууль удахгүй батлагдана. Ер нь авилгалыг чухам юу гэж томьёолж байна вэ. Судлаачдын ярьж байгаагаар өнөөдөр тогтсон ойлголт, тодорхойлолт байхгүй гэдэг юм билээ?
-Авилгал гэж ийм юмыг хэлнэ гэж томьёолох, тодорхойлох гээд байх шаардлагагүй. Энгийнээр хэлэхэд, албан тушаалаа хувийн эрх ашигтаа зориулан ашиглахыг л авилгал гэж хэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Олон улсын ерөнхий томьёолол ийм байдаг.Гэхдээ бид хуулийн төсөлд арай нарийн томьёолол оруулна л даа.

-Авилгалыг таслан зогсоож хүчиршгүй зүйл гэдэг. Ер нь үндсээр нь таслан зогсоосон орон байдаг уу?
-Тийм орон бол байхгүй. Гэхдээ хязгаарлаж чадсан улс орнууд байдаг. Ерөөсөө таслан зогсоож чадахгүй юм чинь гээд орхичихвол нийгэм тэр чигээрээ ялзралд автана шүү дээ. Тэгэхээр хязгаарлах шаардлага заавал байдаг. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн жишээ хэлье л дээ. Ардчилал хөгжсөн, авилгалтай тэмцэх хяналт нь сайн гэгддэг Францын Сайнгийн сайд огцрох өргөдлөө гаргасан байна лээ. Яагаад ингэсэн бэ гэвэл сайд нь Сангийн яамныхаа мөнгөөр Парист орон сууц түрээсэлж байсан. Сарын 16 мянган ам. долларын зардал төлж байсан байгаа юм. Мөн Чехийн Ерөнхий сайд өндөр өртөгтэй орон сууцныхаа орлогыг тайлбарлаж чадаагүйн улмаас огцрох өргөдлөө өгсөн байдаг.

-Эрүүл нийгэм- иргэний хөдөлгөөнийхөн тантай уулзсан гэсэн. Тэд Оюун гишүүн авилгалтай тэмцэнэ гэж ярьдаг мөртлөө хамтарч ажиллая гээд очихоор хүлээж аваагүй гэсэн утгатай яриа, мэдэгдлийг хийж байсан?
-Батзандан, Ичинноров гэдэг хоёр хүн ирсэн. Тэд надад зорилгоо танилцуулсан. Би тэгэхэд нь зорилго, санаа чинь зөв байна. Харин та нар тодорхой шийдэл гаргаж, түүнийгээ санал болго гэсэн. Тухайлбал, Авилгалтай тэмцэх хуулийн төсөл ч юм уу. Хэдийгээр би авилгатай тэмцэнэ гэж ярьдаг ч тэдний хөдөлгөөнд ороод, лоозон бариад жагсаад явах нь чухал биш байх.

Намаас гарсан хүмүүсийн хойноос харамсдаггүй.

-ИЗ-БНН-ын таван жилийн ой болно. Энэ хугацаанд нам байгуулсан зорилгоо биелүүлж чадав уу?
-Бид байгуулагдах үе, түүнээс хойш сайн засаглал, хариуцлагын тогтолцоог бий болгох гэж зүтгэсэн. Эдгээр нь нийгэмд шаардлагатай гэдгийг бид өнөөдөр олон нийтэд итгүүлж, ухамсарт нь нөлөөлж чадсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр байгуулагдсанаасаа хойш ерөнхийдөө сөрөг хүчний байр суурийг баримталж ирсэн. Өнөөдөр намынхаа бодлогыг хэдийгээр УИХ-д хоёрхон суудалтай ч гэсэн төр, засгийн хэмжээнд хүргэж чадаж байгаа. Бид Эх орон-Ардчилал эвслийн мөрийн хөтөлбөрт намынхаа мөрийн хөтөлбөрийг нэгтгэсэн байсан. Энэ утгаараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж чадсан. Өөрөөр хэлбэл, миний өмнө ярьсан сайн засаглалын талаар хийх ажил энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан.

-Та УИХ-д хоёр удаа сонгогдсон. Үүнд чухам юу нөлөөлсөн бэ. МАХН зэрэг томоохон намын гишүүд намынхаа нэрээр сонгогдох тохиолдол байдаг. Харин таны хувьд эхний удаад талийгаач ахынхаа нэрээр гарч ирсэн гэж ярих нь бий?
-УИХ-д эхний удаад сонгогдоход талийгаач ахын минь нэр нөлөө байсан. Харин дараагийн удаа эхний дөрвөн жил юу ч хийгээгүй, бас олон түмний итгэл үнэмшлийг авч чадаагүй байсан бол сонгогдохгүй байх байсан болов уу. Намын нэр нөлөө гэж яривал мэдээж хэрэг дэмжлэг нь байж л сонгогдож таарна.

-Иргэний зориг нам анх байгуулагдахад Х. Хулан, Т. Эрдэнэбилэг, Л. Эрдэнэтуул нарын лидерүүд байсан. Одоо тэр хүмүүс өөр намд орсон. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Манай сонгуулийн систем хоёр намын тогтолцоонд түлхэж байдаг. Тиймээс 2000 оны сонгуулийн дараагаас МАХН-ын нөгөө талд байсан бүх нам нэгдсэн. Өөрөөр хэлбэл таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Тэгэхээр үлдсэн бүх намууд нэгдэж улстөрийн гуравдугач хүчин байгуулья гэцгээсэн. Үнэн хэрэгтээ ингэх нь механик нэгдэл болохоос итгэл үнэмшлээрээ нэгдэж буй хэрэг биш байсан. Манай намынхан БНН, Эх орон-МАШСН-тай нэгдэх тал дээр болно, болохгүй гэж нэлээд маргалдсан. Яг тэр үед нэгдэх нь зүйтэй гэсэн байр суурийг Х. Хулан, Т. Эрдэнэбилэг, Л. Эрдэнэтуул нар баримталж байсан. Тиймээс тэд одоогийн Эх орон намд орсон. Өөрөөр хэлбэл, тэд итгэл үнэмшлээрээ явсан. Тиймээс би тэднийг явлаа гээд харамсаад сүйд болоод байдаггүй.

-Иргэний зориг намын улс төрийн зөвлөл дээр Эх орон МАШСН-тай нэгдэх талаар яригдаж намын нэр ИЗ-БНН байя, намын дарга Б. Эрдэнэбат больё гэдэг дээр санал хураан олонхиороо шийдэж байсан. Гэтэл таныг зөвшөөрөөгүй учраас больсон гэсэн яриа байсан. Ийм явдал болсон юм уу?
-Улс төрийн зөвлөл дээр нэгдэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байсан. Харин үндэсний хорооны дийлэнх гишүүн зөвшөөрөөгүй. Би анх 2000 оны сонгуулийн дараа намууд нэгдэж улстөрийн гуравдагч хүчин бий болгох нь зүйтэй гэдгийг дэмжиж байсан. Харин эцэстээ нийлбэл ажлаа хийж бодлогоо хэрэгжүүлэх биш, хоорондоо хэл ам, хэрүүл тэмцэл хийх байдал мэдэгдсэн учраас Үндэсний хорооныхоо саналыг дэмжсэн. Үнэн хэрэгтээ сонгуулийн хууль ийм байдал рүү түлхсэн.
-Хоёр сайдын асуудал тун удахгүй шийдэгдэнэ. Ерөнхий сайдын хувьд нэрс нь тодорхой болсон гэсэн. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын суудал танай намд оногдох нь тодорхой байгаа. Шинэ сайд хэн бэ?
-Энэ бол Ерөнхий сайд санал болгосоноор, УИХ-д оруулж шийддэг асуудал. Эцсийн шийдвэрт хүрээгүй байна. Тэгэхээр хэлэхгүй байя даа.

Ерөнхийлөгчийн сонгууль олон зүйлийн шалгуур болно.
-Гадаадын улс орнуудад янз бүрийн хувьсгал гарч байна. Тухайлбал, Украины жүржийн хувьсгал гэх мэт. Монголд иймэрхүү хувьсгал хийх боломж бий юу?
-Боломж гэхээсээ илүү шаардлага байна уу, үгүй юу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Миний бодлоор бол хүн бүр өөрийн хариуцсан, хийж чадах зүйлүүдээ хиймээр санагдаад байгаа юм. Хувьсгал ч хийж болно, хэрүүл тэмцэл ч хийж болно. Харин иймэрхүү зүйл яриад байгаа хүмүүс юм хийж байна уу, үгүй юу. Дээр хэлснээр хийж бүтээгээд явбал, хувьсгал хэрэггүйгээр улс орон хөгжих боломжтой. Ер нь МУ-ын хөгжлийн үндэс суурь бий болсон гэж би ойлгодог. Түүнээс биш юу юугүй хувьсгал хийгээд, түүгээр юу шийдэх гээд байгаа юм бол. Би ойлгохгүй байна.

-Оранж, жүржийн гэх мэт янз бүрийн нэр томьёотой хувьсгал дэлхийд гардаг. Гэхдээ нийгэм өөрчлөх гэж буйгаасаа илүү хэн нэгэн өндөр албан тушаалтныг унагах ч юм уу аливаа сонгуулийг будлиантуулах зорилготой байдаг. Харин Монголд удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнийг угтсан хувьсгал гаргахыг үгүйсгэх аргагүй юм биш үү?
-Ерөнхийлөгчийн сонгууль бол олон юмны тест, шалгуур болно гэж би бодож байгаа. Гол гол улстөрийн хүчнүүд нэр дэвшигчээ гаргаж ирнэ. Мэдээж хэрэг нэр дэвшигчид нь хоорондоо өрсөлдөнө. УИХ дахь дөрвөн намын төлөөлөлтэй олонхийн бүлэг цаашид хамтран ажиллаж чадах эсэхэд том шалгуур болно. Бас хэдийгээр олон намын бүрэлдэхүүнтэй олонхийн бүлэг байгуулсан ч энэ бол УИХ-ын бүтэц, доторхи асуудал. Бүлэг дотроо л хамтран ажиллаж байгаагаас биш нэг нам болоогүй шүү гэдэгт хариулт өгөх байх. Манай намын хувьд ч өмнө яриад байснаа хийе гэж л олонхийн бүлэгт орсон. Түүнээс биш намд нь элсчихээгүй.

Булгантай мэндтэй л явдаг.

-Таны ах С. Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах явц ямар байгаа вэ. Ажлын хэсгийнхэн хамгийн сүүлд ямар мэдээлэл өгсөн бэ. Д. Энхбатыг энэ хэрэгт холбоотой гэж нэлээд яриад чимээгүй боллоо?
-Хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалттай холбоотой нарийн ширийн зүйлүүдийг бидэнд хэлдэггүй. Хуульд тэгж заасан учраас бид оролцдоггүй. Тиймээс нарийн мэдээлэл авч чаддаггүй л дээ. Д. Энхбатын талаар болсон хэвлэл, мэдээлийн хэрэгслээр гарч буй мэдэллүүдийн тухайд Тагнуулын ерөнхий газрыг даргаар ажиллаж байхад нь Батсайханаас тайлбар авсан. Энэ хэрэгт холбогдуулж байгаа гэдгийг Д. Энхбат өөрөө хэлдэг байсан. Харин Д. Батсайхан дарга, Д. Энхбатад хэрэг тулгаад байгаа юм биш гэдгийг хариуцлагатайгаар хэлсэн. Миний хувьд энэ хэрэг илрэхгүй олон жил болоод мухардалд орчихсон юм биш байгаа гэж санаа зовж суудаг даа.
-Талийгаачийн эхнэр Булгантай ямар харилцаатай байдаг вэ. Олон нийтийн дунд түүнийг С. Зориг агсны үхэлд буруутгах хандлага байдаг?
-Яг тэр хүнийг шууд буруутгаж байгаагүй. Булгантай мэндтэй, устай л явдаг. Нэг их сүрхий дотно, байнга уулзаад байдаггүй.

Би Б. Жаргалсайханыг чамласан.

-УИХ-ын гишүүн Б. Жаргалсайхан танай намаас салсныхаа дараа хэвлэлийн бага хурал дээр таныг хэтэрхий доромжлох байдал гаргадаг байсан. Хувь хүн, ялангуяа эмэгтэй хүний хувьд үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-Уг нь Жаргалсайхан манай Баяр ахтай нэг ангийнх. Нэг сургуульд хамт сурч байсан. Бизнест хөл тавьж, хэдэн хүнийг ажилтай байлгаад, хийе гэснээ хийчихдэг хүн байна гэж би боддог байсан. Тиймээс намаа нэгтгэсэн. Гэтэл нэг зовлонтой зүйл байсан. Б. Жаргалсайхан нам гэдэг олонхийн саналаар явдаг гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Өөрийнх нь хэлснээр шийдэгдэхгүй бол хурлыг шууд л бужигнуулж орхино. Тийм болохоор би түүнийг улстөрд хамт явахад хэцүү гэж чамласан. Түүнээс биш заавал хэн нэгнийгээ үзэж ядаж, доромжлох шаардлагагүй. Өмнө нь би сонин хэвлэлд өгсөн ярилцлагууддаа Жаргалсайханыг нэг ч удаа муулж ярьж байгаагүй. Харин Жаргалсайханыг хэвлэлийн хүрээлэн дээр хурал хийхдээ намайг муухайгаар ярьж байна гэж сонссон. Тэр ч байтугай гэр бүл рүү минь хүртэл орсон байсан. Гэлээ гээд тэр болгонд нь хариу өгөөд яахав дээ гэж боддог. Ямар гудамжинд хэрүүл хийж яваа эр, эм хоёр биш. Ер нь ч тэгээд манай нийгэмд хангалттай хэрүүл маргаан болж байгаа шүү дээ.

-УИХ-ын гишүүн Б. Жаргалсайханы нам танай намыг шүүхэд өгсөн гэсэн . Ямар шалтгаанаар ?
-Сонсоогүй юм байна. Шүүхээс надад тийм зүйл мэдэгдээгүй.

Каратэ биш юм гэхэд өөр спортоор хичээллэнэ.

-Та рейтингээрээ байнга дээгүүр байдаг улстөрчдийн нэг. Тэгэхээр өөрийгөө лидер улстөрч гэж үздэг үү?
-Рейтингийн судалгаагаар ТОП-10 гэх мэтэд миний нэр байдаг. Ер нь үүнд эмэгтэйчүүдээс нэг их олон байдаггүй. Тийм болохоор олон хүн надад итгэл найдвар тавьж байгаа юм байна. Сайн ажиллахгүй бол болохгүй нь гэж бодогддог доо.

-Одоогийн УИХ -д байгаа бусад эмэгтэй гишүүдээс найз бий юу. Тэдэнтэй ямар холбоотой байдаг вэ?
-Хоорондоо гайгүй харилцаатай. Гэхдээ бүр ажлаас гадуур, гэр бүлийн хэмжээний найз байхгүй. Харин улс төрөөс гадна найзууд бий. Арван жилийн, оюутан цагийн гээд.

-Та каратегээр хичээллэдэг. Одоо бэлтгэл хийж байгаа юу?
-Хүүхэд гаргаснаас хойш бэлтгэл тасарсан. Харин одоо заавал карате биш юмаа гэхэд өөр спортоор хичээллэх бодолтой байна.
-Танд мэргэжлийнхээ ажлыг хийгээд явдаг байж гэж бодогддог уу?
-Хааяа тэгж бодогддог. Сүүлийн үед уул уурхайн ажил их урагштай, тааламжтай болж ирж байна. Гэхдээ нэгэнт улстөрд хөл тавьсан болохоор эргэж буцна гэсэн ойлголт үгүй болсон.

-Тэгвэл ямар шалтгаан байж болох вэ?
-Намын нэрнээс болсон байж магадгүй. ИЗН, Монголын БНН-тай нэгдсэн. Гэсэн ч албан ёсоор салж тусгаарлаагүй. МБНН-аас нэгдсэн гишүүдийн дийлэнх нь сална гээгүй учраас ИЗ-БНН байдгаараа л байна. Б. Жаргалсайханы хувьд манайхаас гараад зүгээр л БНН байгуулсан. Манайд нэгдсэн Монголын БНН байдгаараа байгаа. Үүн дээр л маргаан үүсгэх гэж магадгүй. Энэ бол Жаргалсайханы өмч биш. Олон зуун гишүүдийнх нь нэр. Тэр ч байтугай талийгаач Зориг ах маань 1991 онд БНН-ыг байгуулж байсан. Дараа нь БНН нь МҮАН-д нэгдэж байсан юм. Жаргалсайханы хувьд хөрөнгөтний намаа БНН болгосон.

– Мартын 8. Энэ баяраар та яаж баярладаг вэ?
-Өөрөө баярлаж сүйд болдоггүй. Харин ээжийгээ амьд сэрүүн байхад баярлуулдаг байлаа. Маргааш хадам ээжийгээ л баярлуулна даа.

Б.Төмөртогоо

/2005.03.7, Зууны мэдээ /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button