Онцгой албан татварын тэмдэггүй их хэмжээнии виски хураалаа

Мөн тус дэлгүүрт ийм виски борлуулж байсныг хураасан байна. ҮТЕГ-т энэ тухай мэдээлэл гуравдугаар сарын 2-нд ирсэн бөгөөд тухайн үед тус дэлгүүрийн захирал Мөнхжаргал бидэнд хамаагүй гээд агуулах руугаа оруулаагүй гэнэ. Тэгээд өнгөрсөн бямба гаригийн үдэш хуулийн байгууллагынхан болон ҮТЕГ-ийн байцаагч нар тус дэлгүүрийн агуулахад ороход Grants, Саmus, Сlinfiddich нэртэй гурван төрлийн вискинээс гадна онцгой албан татварын тэмдэггүй 37 хайрцаг оргилуун дарс байжээ.
Энэ тухай ҮТЕГ-аас Наран трейд компаниин захирал С.Болдхэт болон агуулахын нярав Санжааханд нарт албан бичиг хүргүүлэх гэсэн боловч одоо болтол олдохгүй байгаа нь хуулийнханд сэжиг төрүүлж байгаа гэнэ. Энэ тухай тодруулахаар ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхтэй уулзсан юм.
-Дээрх бараа хууль ёсоор орж ирсэн бол хэдий хэмжээнии татвар төлөх байсан юм бэ?
-Импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаанаас онцгой, нэмэгдсэн өртгийн, гаалийн гэсэн гурван төрлийн татвар авдаг. Хураагдсан вискины зөвхөн онцгой албан татвар гэхэд л 126 мянга шахам ам.доллар болж байгаа юм. Хэрвээ энэ вискинүүдийг зарчихсан бол 200-300 сая төгрөг болох байсан.
-Хаанаас авчирсан бол?
-Хаанаас, хэн яаж оруулж ирсэн нь одоогоор тодорхойгүй байгаа.
-Гаалийн мэдүүлэг ч юм уу бусад бичиг баримт байхгүй юм уу?
-Наран трейд компани 20 салбартай ч одоогоор есөн нь л үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Дээрх байгууллагуудын алиных нь ч нэр гаалийн мэдүүлэгт байхгүй байсан. Хураагдсан бараанд ямар нэгэн бичиг баримт байгаагүй.
-Тэгвэл энэ зөрчилд гаалийнхан холбоотой байж болох нь ээ?
-Мэдэхгүй юм даа. Бидэнд ирсэн мэдээллээр вискинүүдийг агуулахад буулгаж байхад гаалийн байцаагч гэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
-Хэрвээ вискинүүдийг оруулж ирсэн эзэн нь тогтоогдвол ямар шийтгэл ногдуулах вэ?
-Энэ хэрэгт эрүү үүегэсэн. Хэрвээ эзэн нь олдвол татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлcэн мөнгөн торгууль төлнө.
С.МӨНХ
(өнөөдөр 2005-03-09 056)