Такси дээрэмддэг бүлэг хэрэгтнийг баривчилав

Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Б, Г, Н нар өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн таксины жолоочийг дээрэмдэн тээшинд чь хийж орхисон хэрэг үйлджээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тэднийг дөнгөж саатуулсан болохоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Дээрх гурван залуу тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн таксины жолоочид халдсан найман хэрэгт сэжиглэгдэж байгаа. Энэ нь шалгах явцад бараг батлагдаж байна. Өнгөрсөн долдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн яамны урд замаас таксинд суусан залуус Ботаникийн цэцэрлэгийн орчимд жолоочийг боомилж дээрэмдээд тээшинд нь хийн зугтеан хэрэг анх гарсан.
Түүнээс хойш ийм хэрэг хэд хэдэн удаа гарч хүний аминд ч хүрсэн тохиолдол бий.
Эдгээр хэргийг бүлэг залуус хийгээд байгааг манай ажилтнууд тогтоосон. Тэд хохирогчдоо голдуу нас барсан гэж боддог байсан гэсэн. Гэхдээ тэднийг шалгаж дуусаагүй болохоор хэлж мэдэхгүй байна гэж өөр нэг эх сурвалж өгүүлэв. Бидний олж мэдсэнээр тэд таксины жолоочийг хөнөөсөн нь бараг тогтоогдсон бололтой. Б, Г, Н нар дээрэм хийчихээд нутаг руугаа явчихдаг байсан аж.

Г.РАВЖАА
(өнөөдөр 2005-03-09 056)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button