Толиор эмчлэгч Рафаел

Рафаел өөрийнхөө тухай Далд авьяастай болохоо өнгөрсөн гуравдугаар сарын үед мэдсэн. Тэр үед аав хүмүүсийг нэвт хардаг нэг увидастай хүний тухай өгүүллэгийг сониноос уншиж байсан юм. Тэгэхэд нь би Аав аа би ч ингэж чадна гэж хэлээд түүнийг толины өмнө суулгаад бүх өвчнийг нь нэгд нэгэнгүй тоочсон гэж билээ. Хуүгийн эцэг 30 гаруй жил тамхи татсан улаан тамхичин байж. Рафаел аавдаа гоожуурын усанд шившлэг хийгээд уулгасан бөгөөд түүнээс хойш тамхи огт татаагүй аж. Шившлэгэтэй ус ямар ч найдваргүй болсон архаг архичинг хүртэл цагаан хоолтон болгодог шидтэй гэнэ. Баярлаж хөөрсөн эцэг хүүгээ дагуулан орон нутгийн эмнэлэг дээр харайн очиж, хүү нь бурхнаас заяасан асар их увидастай хүн болохыг шинжлэх ухаанд харш аргаар тунхагласан байсан. Мэдээж түүний үгийг хэн ч сонссонгүй. Сайхан сэтгэлтэй нэгэн эмч хүүг сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэхийг аавд нь санал болгожээ.
Гэвч эцэг, хүү хоёр шүтлэг нимгэн эрдэмтэдтэй үзэлцсээр байв. Рафаел хүний толинд туссан дүрсийг хараад л газрын зураг дээр зааж байгаа юм шиг өвчнийг нь хэлдэг. Толинд туссан дүрсийн аль хэсэгт харлаж харагдана тэнд хар эрчим хүч төвлөрсөн байдаг гэнэ. Бие организмын өвчтэй газар харлан харагдаж байгаа нь тэр аж. Эхэндээ Рафаел биеийн аль хэсэгт өвчин байгааг хэлдэг байсан бол сүүлдээ маш нарийн онош тавих болжээ. Ердөө 11 настай хүүгийн ширээний ном нь Библи, Коран судар, зөнч Нострадумсын шүлгүүд. Рафаел мах огт иддэггүи гэхдээ эх эцгийгээ махнаас татгалз гэж ятгах нь үгүй.
Ер бусын энэ хүүгийн эх Расима Батыров хүүгийнхээ сурдаг бага сургуульд багшилдаг. Ээж нь хүүгийнхээ тухай Миний хүү сургуулийн олон багш нарыг эмчилсэн. Захирал хүртэл үзүүлэхээр хүрч ирсэн гэжээ.
Рафаелийн сургуулийн багш Райла Хабибулина Шавиасаа тусламж гуйх нь жаахан эвгүй байсан л даа. Үүнийг гадарласан миний найз (Рафаелийн ээж Расима Батыров) нэг өдөр намайг гэртээ урьсан юм. Би хамрын хөндийн идээт үрэвсэл тусч хоёр жилийн өмнө хагалгаагаар цэвэрлүүлсэн ч олигтой юм болоогүй. Рафаел энэ тухай юу ч мэдэхгүй байсан. Тэрбээр толинд туссан миний дүрсийг хараад өвчнийг маань оношилсон. Хувцсанд минь хүрэлгүйгээр мөр, өвдөг дээгүүр гараа явуулаад эмчилсэн. Бас ходоодоо анхаарч байхыг сануулсан гэж хуучилсан юм. Хагас, бүтэн сайн өдрөөр Батыровийн байшингийн гадна урт дараапал үүсдэг. Хүү өдөрт 20 хүн л үздэг. Харин 50 дээш насны хүмүүсийг үзэх дуртай биш. Учир нь тун хүнд байдаг гэнэ. Зайнаас аливааг мэдрэх, эмчлэх чадвартаи хүмүүс энэ чадвараа байнга ашиглаж байх ёстой байдаг. Рафаел чадах чинээгээрээ хүмүүсттус болохыг хүсдэг жаал. Тэрбээр Би маш олон сонинд ярилцлага өгсөн. Манайд ирэх хүмүүс ч олширсон. Манай Башкир төдийгүй бусад бүгд найрамдах улсуудаас ч ирдэг. Ирсэн болгоныг нь үзэх хэцүү л дээ. Учир нь би номоо давтах ёстой гэж санаа алдан өгүүлсэн юм. Түүний хамгийн дуртай хичээл нь түүх, математик, биеийн тамираас гадна биологи. Ямар нэг увидастай хүн биш зүгээр л эмч болохыг хүсдэгээ Рафаел хүү бидэнд хэлсэн юм.
Правда сониноо авав.
(өнөөдөр 2005-03-09 056)