Оскар хүртсэн Эмсийн хүрээлэнд төрөгсөд

Хэдийгээр тэрбум хол давсан хүнтэй, түүнийх нь таван сая орчим нь ДОХ-ын халдвар авсан Энэтхэгтэй жижигхэн Монголыгоо харьцуулбал биеэ үнэлэгчдийн мэргэжлийг үр хүүхэд нь залгамжлан нэгэн үе болон гарч ирэх хэмжээнд өнөөхөндөө хүрээгүй. Гэвч нийгэмд энэ үзэгдлийн үүсэх суурь хөрс болсон ядуурал, эдийн засгаас хараат байдлаараа Монгол, Энэтхэг хоёр адилхан. Бас нийгмийнх нь уур амьсгал аль алиңц нь биеэ үнэлэхийг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрдөггүй, төрийн ивээл, хараа хяналт хүрч хүрэлцдэггүй байдлаараа төстэй. Үр дүнд нь Энэтхэгт секс боолын бизнес хаяа хатавчаасаа хальж, хөрш Бангладеш, Балба хүрсэн бол, манайд шөнийн эрвээхэйнүүдийн арми шинэ цусаар сэлбэн жил ирэх тусам залуужиж, дотооддоо илүүдэл болсноос гаднын зах зээл эрэн хил давах болсон нь нууц биш.

1999 онд Эмэгтэйчүүдийн мэдээлэл судалгааны төвөөс явуулсан судалгаанд 436 биеэ үнэлэгч хамрагдсаны 79 нь 10-19 насны охид байв. 2001 онд МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн хийсэн судалгаанд 7-10 дугаар ангийн 1193 сурагч, биеэ үнэлдэг болон үнэлэх эрсдэлтэй бүлэгт ордог 66 охин оролцжээ. Тэдний 17.5 хувь нь биеэ үнэлж, үнэлэхийг оролдож байсан буюу биеэ үнэлдэг охидыг мэднэ гэж хариулсан байх юм.

Урд хөршид хоёр жил гаруй биеэ үнэлж буй гэх 28 настай Б Хамтран амьдардаг хүнтэй. Жирэмсэн, хоёр сартай. Нөхөр маань ажилд явахыг зөвшөөрсөн. Жирэмсний хордлоготой болохоор архи, шар айраг уухаар бөөлжөөд, ширээнд сууж чадахгүй юм. Хоногоор явж чадахгүй орлого муу байна. Олсон мөнгөнөөсөө бага сагыг ээж, дүүдээ явуулдаг гэж ярьсан. Яагаад Монголдоо ажил хийгээд амьдрахыг хүсэхгүй байна вэ? гэхэд Цалин муу, тэгээд ч мэргэжилгүй болохоор. Ойрын үед их мөнгө олчихоод нутаг буцахыг бодно хэмээсэн юм.

Биеэ үнэлэгчдийн дунд өнөө маргаашийн зугаа цэнгэл, биеийн амрыг харан, хөнгөн амьдрал хөөж яваа нэг хэсэг байхыг үгүйсгэх аргагүй ч дийлэнх нь Б бүегүй шиг нийгэмд хөлөө олоод, амьжиргаагаа аваад явах боломж нөхцөл нь бүрдээгүйгээс буруу замаар будилж яваа гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байгаа биз ээ.

Нэгэнт л хориотой, хууль бус хэрэг үйлдэж яваа болохоор үйлчлүүлэгчдээ зодуулах, хүчирхийлэлд өртөх, олсон хэдээ босс хэмээх шимэгчид хураалган мөлжүүлэх, цагдаад дарамтлуулах зэрэг наад захын эрх зөрчигдөхөд хуулийн байгууллагад хандах эрхгүй. Эх орондоо ийм байгаа юм чинь хүний нутагт бол бүр яриад байх юмгүй. Эрээний баар, саунд биеэ үнэлдэг 30 настай Г Биеэ үнэлдэг 4-5 охин архи ууж байтал ойролцоо сууж байсан хятад залуу монгол охиныг үсдэж авсан. Бид салгах гэж дундуур нь ортол хятадууд бөөнөөрөө бидэн рүү дайрсан. Нөгөө хэд маань зугтаж, би согтуу болохоороо бөгсөн биеэ мэдээгүй болтол зодуулсан. Саунд 2-3 хоног хэвтэрт байгаад суүлдээ эзэн өвгөнд нь хөөгдсөн. Монгол руу буцъя гэхээр сауны эзэндээ 1000 юанийн өртэй. Өрний барьцаандпаспортаа тавьсан. Энд ирээд удаагүй болохоор мөнгөгүй буцах хэцүү байна гэж өгүүлжээ.

Биеэ үнэлэгчдийн ярьснаар, архинд согтеон үедээ ашиглуулах, ажлын хөлсөө авч чадалгүй хоосон хоцрох, бэлгэвчгүй унтахаар цамнадаг эрчүүдээс БЗХӨ авах, жирэмсэлж үр хөндүүлэх гээд олон асуудал тэдэнд тулгардаг. Хохь нь ээ, хэн биеэ үнэл гэсэн юм. Сургууль соёлд сураад, ажил төрөл эрхлэхийг нь хэн байг гээв хэмээн хатуурхах хүн бидний дунд цөөнгүй. Тэгж хэлүүллээ гээд Гоо маралын удам монгол бүегүйчүүд маань энгэр хормой хамжааргатай болж чадсан бил үү. Амьдралаа аваад явах ухаан мөхөстсөн тэднийг ад шоо үзэхийн оронд арга эвийг нь заагаад өгөх, үгүй дээ л хүлээцтэй хандлаа гээд толгойг нь илсэн хэрэг болно гэжүү?
Шахаж хавчаад, нүд үзүүрлэх тусам тэд чинь далд нууц байдалд шигдэн, БЗХӨ, ДОХ илрүүлэхэд саад болох, тэгенээрээ эдгээрийг тархаах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг биз дээ. Биеэ үнэлэхэд хүргэдэг нөхцөл нийгэмд нэгэнт бий болж, зогеоох боломж нь хомс буй юм бол, биеэ үнэлэгчдэд юуны өмнө дээр өгүүлсэн бэрхшээл, эрсдэл байгааг ойлгуулж, тэдгээрээс өөриигөө хамгаалж сурах мэдлэгтэй болгох ёстой.

Эцгийн эрхт ёсон одоо ч хүчтэй хэвээр, эмэгтэйчүүд нь өөрсдөө pati parmeswar буюу Эр нөхөр бол Бурхан хэмээх үзлийг тахин шүтдэг Энэтхэгт өнөөдөр биеэ үнэлэгч бүегүйчүуд нь нийгэмд хэвшсэн ялгаварлан гадуурхах хандлагыг халж, хүлээн зөвшөөрөгдөх эхлэлээ тавьж чаджээ. Эрүүл мэндээ хэрхэн хамгаапах тухай номын дуу анх сонсч байсан бол, өнөөдөр тэд цэнгээний газрынхаа дэргэд эмнэлэг байгуулж, төслийнхөө сургагч, эрүүл мэндийн ажилтны 25 хувийг өөрсдөө бүрдүүлэх болжээ. Хүндэтгэх, хүлээн зөвшөөрөгдөх, найдвартай байх гурвыг мөрдлөг болгосон ил тод, идэвхтэй үйл ажиллагаа нь дөрвөн зууны турш янхандалт, гэмт хэргийн уурхай гэгдсээр ирсэн Сонагачийг Зөвхөн бэлгэвчтэй хэмээсэн хатуу номонд оруулж бас дөнгөж. Монголын биеэ үнэлэгчид ч гэсэн хэрвээ хууль эрх зүйн үндэс нь бүрддэг бол, баривчлагдаж, шоронд хоригдоно хэмээн айх аюулгүй наранд ажиллах боломжтой болбол тэдэнд боловерол мэдлэг олгож, эрсдэлийг зайлуулж, эрхийг нь хамгаалах асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадна. Биеэ үнэлэгчдийг ингэж дэмжлээ гэхэд эргээд харин ч энэ үзэгдлийг нийгэмд хумьж хамжааргатай болгох, бусдыг хэл алдахчаг урьдчилан сэргийлнэ гэдгийг хэдхэн баримтаас харж болно.

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Баян-Өлгий, Сэлэнгэ, Замын-Үүдэд төрийн бус байгууллагууд ДОХ-той тэмцэх Үндэсний сангийн дэмжлэгтэйгээр олон нийт, биеэ үнэлэгчдийн дунд судалгаа хийх, мэдлэг олгох төсөл 2003 онд хэрэгжүүлжээ. Төсөлд хамрагдсан Улаанбаатарын биеэ үнэлэгчдийн БЗХӨ, ДОХ-ын талаарх мэдлэг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 30 хувиар дээшилсэн байна. Дархан-Уулд биеэ үнэлэгчдийн дунд бэлгэвч хэрэглэх нь бараг 100 хувьд хүрчээ. Төсөл хэрэгжихээс өмнө 1999 онд эндхийн биеэ үнэлэгчдийн дунд БЗХӨ-ий тархалт 70 хувьтай байсан бол, өнгөрсөн онд 12 хувьд хүрч буурчээ.

Эмсийн хүрээлэнд төрөгсөд-ийн хэлтгий тавиланг тэгшилж, хөвгүүд, охидыг янхны зулбасга хэмээн хэлүүлэхгүйн төлөө хатагтай Зана Бриски Калькуттад суурьшин, Сонагачийн янхны газрын бүтээгдэхүүн болсон тэдэнд фото зураг авахыг заажээ. Сандал, ширээнд тухлах нь байтугай, дээврээс дусаал гоожиж, бохир ханхалсан умгар өрөөнд 35 мм-ийн энгийн аппаратаар гэрэл зургийн А-г заах амаргүй байсан нь тодорхой. Дээр нь эцэг эхчүүд, эмсийн хүрээлэн-гийн эздээс авахуулаад мөнгө саадаг мафи, орон нутгийн засаг захиргаа, улстөрчид гээд бараг нийгмээрээ түуний эсрэг зогссон гээд бод доо. Хөмөрсөн тогоон доторх амьдралаа өөрөө өөрсдөө дуран авайгаар харсан бяцхан үрс хувь тавилантаигаа эвлэрэх бус, фото уралдаанд зургаа явуулж, сэтгүүлд гаргаж, бүр борлуулж хүртэл амжсаныг яана. Бид ч гэсэн бие биедээ хүнлэг хүндэтгэлтэй хандсанаараа амьдралын хатуу хөтүүг бага боловч зөөллөж, охид, бүсгүйчүүд, эхчүүддээ инээмсэглэл, өөдрөг үзэл, аз жаргалыг бэлэглэж чадна.

Х.ЭНХТУЯА
(өнөөдөр 2005-03-09 056)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button