ИЗБНН Д.Мөнхөөг сойхоор ярьж байна

Энэ нь жендерийн тэгш эрхийг харгалзан үзсэн хэрэг биш бөгөөд, улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн мэргэжлийн төвшний судалгаан дээр үндэслэсэн санал аж. С.Оюунд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүссэн санал цөөнгүй ирээд байгаа боловч одоохондоо тэрбээр тодорхой хариу өгөөгүй байна. Эзэнгүйдээд байгаа хоёр сайдын суудалд хэнийг томилох нь тодорхой болсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлыг шийдэхээр ИЗБНН байдлыг харзнаж байгаа бололтой гэсэн таамаг буй юм. Бидэнд байгаа мэдээгээр ИЗБНН-ын гишүүд Тал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөөг дэмжихээр ярилцсан аж. Тус нам Д.Мөнхөөг Н.Энхбаяртай өрсөлдүүлэх боломж нийгэмд бүрдсэн гэж үзэж буй юм. ИЗБНН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр сууринаас оролцохыг Засгийн газрын хоёр сайдын томилгоо тодорхойлох төлөвтэй байгааг эх сурвалж баталж буй.
(өнөөдөр 2005-03-09 056)