М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарыг намаас хөөнө гэв үү?

Хэдийгээр М.Энхсайхан гуравдугаар сарын 20-ны өдөр хуралдахаар товлосон Үндэсний чуулганаа хойш татаж, намын дотоод зөрчлийг эв зүйгээр зохицуулан, асуудлыг хурцатгахгүй байхыг эрмэлзсэн боловч түүний энэ зүтгэлийг Алтан гадас ассоциацийнхан үнэлж үзсэнгүй. Харин ч М.Энхсайхан, Э.Бат-Үүл нарыг намаас хөөх тухай ширүүхэн маргалдаад амжсан гэх. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар М.Энхсайхан тэргүүтэй нөхөд Р.Гончигдоржийг АН, МАХН хоёрын дунд халиуны зулзага шиг хавчуулж орхиод өөрсдөө шинэ нам байгуулан АН-ын эзэлж байсан орон зайд тухлахаар ярилцаж байгаа бололтой. Хэрэв энэ үнэн бол АН, МАХН хоёрын дундаас төрөх Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулагдах явц хурдасч, харин тэдний нөгөө талд М.Энхсайханы төлөвлөж буй шинэ нам сөрөг хүчин болж тодрох магадлал өндөр байгаа юм.
(өнөөдөр 2005-03-09 056)